Америкийн Аполлон-17 сансрын хөлөг 1972 онд саран дээр буух үеэр ирээдүйн судалгаанд зориулж сарны хөрс, чулууны дээжийг авч ирсэн байдаг юм. Тэгвэл Америкийн Сансар судлалын төв буюу NASA-гийн мэргэжилтнүүд 40 гаруй жилийн дараа тус дээжийн хэсгийг нээж, ирээдүйн саранд буух төлөвлөгөөнд зориулан туршилт хийж эхэлснээ мэдэгдлээ. Дээжийг нээх технологи маш нарийн бөгөөд 1970-аад онд дээжийг авчрах үед ийм технологи байгаагүй юм.

2024 онд эмэгтэй, эрэгтэй хоёр сансрын нисгэгчийг саран дээр буулгах төлөвлөгөөтэй байгаагаа NASA мэдэгджээ. Дээжийн судалгаа сарыг илүү сайн ойлгоход тусална гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Эх сурвалж: cri.cn

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн