Хууль эрхзүй

“Сэлэнгэ ундрах” цэвэр уснаас үе хөлтөн шавьж, шимэгч хорхой илэрчээ

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 18/42 дугаартай удирдамжийн дагуу Сүхбаатар сумын 2 дугаар багт байрлалтай “Борх арвижих” ХХК-ийн “Сэлэнгэ ундрах” ус цэвэршүүлэх цехийн үйл ажиллагаанд энэ сарын 7-ны өдөр төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийжээ.

75123527_2481910265417730_8188351954368331776_o "Сэлэнгэ ундрах" цэвэр уснаас үе хөлтөн шавьж, шимэгч хорхой илэрчээ

Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын явцад бүтээгдэхүүний нэр төрөл бүрт технологийн заавар, жор, орцыг тусгасан технологийн картыг боловсруулаагүй, мөрдөж ажилладаггүй, хүнсний зориулалтын сав, баглаа боодлыг итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулаагүй, дагалдах баримт бичиггүй, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ашиглах зааваргүй, техник ашиглалтын паспортгүй, ашиглалтын байдалд бүртгэлгүй, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийг хөтөлж хэвшээгүй, бүртгэлийн хуудас олгодоггүй, дотоод хяналт шалгалтын журмыг өөрийн үйл ажиллагааны онцлогт тохируулан боловсруулаагүй, дотооддоо хяналт тавьдаггүй, ажиллагсад нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, ажлын байр, талбай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ажил эхлэх болон явц дунд, төгсгөлд байнга угааж цэвэрлэж хэвшээгүй, хортон шавьж, мэрэгчдээс урьдчилан сэргийлэх, халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгээгүй, анхан шатны бүртгэлийг хөтөлж хэвшээгүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн байна.

Шалгалтын явцад “Сэлэнгэ ундрах” ус цэвэршүүлэх цехэд үйлдвэрлэсэн 18.9 литрийн савлагаатай уснаас дээж авч шинжилгээнд хамруулахад МХГ-ын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгээр “Үе хөлтөн шавьж, шимэгч хорхой” илэрсэн, ажлын байр нь эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаагүй тул энэ сарын 7-ны өдрийн 14:30 цагаас эхлэн үйл ажиллагааг нь зогсоож, шийтгэлийн арга хэмжээг тооцож ажиллажээ.

73460619_2481910368751053_7559323267673096192_o "Сэлэнгэ ундрах" цэвэр уснаас үе хөлтөн шавьж, шимэгч хорхой илэрчээ

74161348_2481910258751064_9021428137795256320_n "Сэлэнгэ ундрах" цэвэр уснаас үе хөлтөн шавьж, шимэгч хорхой илэрчээ

74620957_2481910255417731_8646187243259559936_n "Сэлэнгэ ундрах" цэвэр уснаас үе хөлтөн шавьж, шимэгч хорхой илэрчээ

75496069_2481910338751056_2875273728982253568_o "Сэлэнгэ ундрах" цэвэр уснаас үе хөлтөн шавьж, шимэгч хорхой илэрчээ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close