“Хот суурин газрын ландшафтын архитектур 2019” эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр ХААИС-ийн Эрдэм шинжилгээний хурлын танхимд болно. Монгол Улсын хот суурин газрын, ялангуяа Улаанбаатар хотын экологийн нөхцөл, ард иргэдийн амьдрах орчинг сайжруулахад хот суурин газруудын ландшафтын архитектурын төлөвлөлтийг хэрхэн төлөвлөх шаардлагатай вэ.
Төлөвлөлтийг хийх зарчим, шаардлага болон гоёл чимэглэлийн ургамал тарималжуулах, нутагшуулах судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэр, практикт нэвтрүүлэх, хот суурин газрын цэцэрлэгжүүлэлтийн бодлого, уялдааг хангахад таатай орчин нөхцөл бүрдүүлэхэд тулгамдаж буй томоохон асуудлуудыг энд хөндөх юм байна.