ОУВС эдийн засаг нь хамгийн хурдацтай өсөх төлөвтэй улсаар Гайана улсыг нэрлэлээ.

Тус улсын эдийн засаг ирэх 2020 онд 86 хувиар өсөх магадлалтай байгаа нь Хятадын хүлээгдэж байгаа өсөлтөөс 14 дахин их гэсэн үг. 780 мянган хүн амтай, Өмнөд Америкийн хамгийн жижигхэн энэ улсын жилийн Дотоодын нийт бүтээгдэхүүн 4 тэрбум америк доллартай тэнцдэг. Тэгвэл 2024 он гэхэд 15 тэрбум америк долларын түвшинд хүрэх төлөвтэй байна.

Тэгвэл Гайанагийн эдийн засгийн өсөлт юутай холбоотой вэ? “Exxon Mobil” корпораци 2015 онд Гайана улсаас газрын тосны 16 орд газар илрүүлж, энэ жилээс нефть олборлолтоо эхлэх гэж байна. Гайана улсад таван жилийн дараа газрын тосны салбар улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувийг дангаар эзлэх төлөвтэй байгаа талаар ОУВС-гаас тооцоолжээ.

Гайана улсын Засгийн газар өнгөрсөн жил тусгаар тогтнолын сан байгуулсан. Энэ улсын засаг захиргаа 2022 онд гэхэд энэ сангаар дамжин роялтийн төлбөрт 300 сая америк доллар орж ирнэ гэж тооцоолж байна. Харин газрын тосны компаниудтай ашиг хуваах гэрээ байгуулснаар сангийн хөрөнгө хоёр дахин нэмэгдэнэ гэж үзэж байна. Сангийн хөрөнгийг эдийн засгийн хөгжил, газрын тосны үнийн хэлбэлзлээс хамааралгүй байхад зарцуулахаар төлөвлөжээ.

Гэхдээ энэ улс нефть долларын “цүнами”, “газрын тосны улс” гэсэн статуст огцом шилжих үзэгдлээс болж олон эрсдэл үүсч болзошгүйг шинжээчид тэмдэглэжээ. Гайана улсын газрын тосны хууль нь тэртээ 1980-аад онд батлагдсан, олборлолт, хайгуулын салбарт тодорхой зохицуулалт байхгүй, мөн тусгаар тогтнолын сангийн зарцуулалттай холбоотой тодорхой төлөвлөгөө байхгүйгээс болж авлигад өртөх, баялгийн хараал тусах эрсдэл өндөр байгааг олон улсын шинжээчид анхааруулж байгаа юм.

Taken with canon 5d mk 2

Эх сурвалж: thebell.io

By updown

One thought on “Баялгийн хараалд өртөж болзошгүй дараагийн улс Гайана”
  1. Африкийн улс орон ядуурлаас гарч чадахгүй байгаа шалтгаан нь төр засгийн олигархиуд нь гадаадын хөрөнгө оруулагчдад газрын доорх баялгаа худалдаад мөнгийг нь завшчихдаг юм. африкийн иргэд бол монголчууд шиг хүлцэнгүй тэмцдэггүй хүмүүс юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн