Холливудын жүжигчин Анжелина Жоли хүүхдүүдээ нас биед хүрмэгц АНУ-аас явахаар төлөвлөж байна. Энэ тухай тэрбээр “Harper’s Bazaar”-т өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.
“Би өөр улсад амьдрахыг хүсдэг. Тиймээс хүүхдүүдээ 18 нас хүрмэгц явна. Одоохондоо би хүүхдүүдийнхээ эцэг нь байгаа газар байхаас өөр аргагүй” гэжээ.
Жүжигчин бүсгүй хаашаа явахаар төлөвлөж байгаагаа хэлсэнгүй. Гэхдээ тэрбээр Африк таалагддаг гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Анжелина Жоли 2017 оны хоёрдугаар сард Брэд Питтээс салснаас хойш анх удаа олон нийтийн өмнө гарч ирсэн юм. Тэрбээр зургаан хүүхэдтэйгээ хамт Камбожид ирээд “Эхлээд тэд миний эцгийг хөнөөсөн” киноныхоо нээлтэд оролцсон байна. Энэ үеэрээ тэрбээр ярилцлага өгч, Питтэй салсан тухайгаа анх удаа нулимсаа дуслуулан ярьжээ.
Эх сурвалж: korrespondent.net
1 comment
salahgui baij boloogui l um baikh daa. Pitt ontsgui zaluu um shig baigaan,Angelina ene olon khuukhdiig urguj abahiin ni abaad ,turuulehii ni turuulsen bolohoor yab ch muu khun bish ee,