Монгол мэдээ Солонгосын хамгийн эрэлттэй мэдээ болжээ

2019-11-07 10:12
korea

Үндсэн хуулийн цэцийн дарга Б.Одбаяртай холбоотой мэдээлэл Солонгосын хамгийн эрэлттэй мэдээллийн жагсаалтанд орсныг Mglradio.com сайтын Солонгос мэдээний буланд онцолжээ.

Тодруулбал, Цэцийн даргын тухай мэдээ энэ сарын 4-ний өдөр 20 настай залуусын хамгийн их уншсан мэдээгээр тодорсон бол энэ сарын 5-ны өдөр 40 настай Солонгос иргэдийн хамгийн их уншсан мэдээ болжээ.

Өчигдөр (2019.11.06) тэрээр Солонгос улсад тус хэрэгтэй холбоотойгоор хоёр дах байцаалтаа өгөхөөр очсон байна. Түүнчлэн энэ сарын 1-ний өдөр эхний байцаалт өгөхдөө “Тус хэргийг би биш миний ард сууж байсан Монгол иргэн үйлдсэн бөгөөд намайг хэмээн буруугаар ойлгосон байна” хэмээн мэдүүлжээ.