South China Morning Post өнөөдөр Үл мэдэгдэх этгээд Хонконгийн хууль тогтоох байгууллагын гишүүн руу хутга барин дайрсан тухай мэдээлэв. Үүнийг Цагдаагийн байгууллага нотолсон бөгөөд хэрэг явдал өнөө өглөө /2019.11.06/ Хонконгийн Туен Мун дүүрэгт болсон. Хэрэгтнийг үйлдэл дээр нь барьсан гэжээ.

Парламентын гишүүн Хо Жуньяо орон нутгийн зөвлөлийн сонгуулийн кампанит ажлын хүрээнд дүүргийн сонгогчидтойгоо уулзаад явж байсан юм байна. Халдлагын үеэр гишүүнээс гадна өөр хоёр хүн мөн шархадсан бөгөөд хохирогчдыг яаралтай эмнэлэгт хүргэсэн гэнэ.

Хо Жуняогийн цагаан футболк өмссөн эрчүүдтэй гар барьж байгаа дүрс бичлэг нийгмийн сүлжээгээр ил болсон бөгөөд энэ бичлэгийн дараа тэрбээр нэлээн шүүмжлэлд өртсөн байна. Үүний өмнө Юаньлан метроны буудалд цагаан футболк өмссөн эрчүүд хар хувцастай хүмүүсийг Засгийн газрыг эсэргүүцэж буй жагсагчид хэмээн бодож, модоор зодож жанчин 36 хүнийг хүнд гэмтээсэн хэрэг гарсан юм байна. Харин гишүүн халдагч этгээдтэй ямар нэгэн талаар холбоотой гэдгээ үгүйсгэсэн байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн