Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин, Цэргийн штабын дарга дэд хурандаа Т.Амартогтох болон албаны бусад хүмүүс Хилийн цэргийн 0101 дүгээр ангид Баянзүрх дүүргээ төлөөлөн алба хааж буй цэргүүдтэйгээ уулзлаа.
Түүнчлэн, Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн үйл ажиллагаа, ангийн дайчин алдрын танхим, Хилийн цэргийн хойд хилийн 3 заставт үүрэг гүйцэтгэж буй дайчидтай уулзах өдөрлөгийг зохион байгуулж, тэдний санал сэтгэгдлийг нь сонссон юм. Мөн уулзалтын үеэр тус ангийн хугацаат цэргийн алба хаагчдын дунд Улаанбаатар хотыг хэн сайн мэдэх вэ? танин мэдэхүйн “АХА” тэмцээнийг зохиосон юм.