Төрийн албан хаагчдыг АНУ-д богино хугацааны сургалтанд суралцуулна

Мэргэжлийн боловсролыг дэмжих сан нь 2014 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд АНУ-ын Харвардын их сургуулийн богино хэмжээний сургалтуудад Монгол Улсаас оюутан залуусыг амжилттай суралцуулсан туршлагатай байгууллага юм.

Сангийн эрхэм зорилго:

Харвардын их сургуульд болон дэлхийн шилдэг 100 сургуульд Монгол залуучуудын сурч боловсрох мэргэжлийн боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор дэмжлэг үзүүлэх, боловсролтой, бүтээлч, зөв монгол хүнийг төлөвшүүлэхэд түлхэц үзүүлэх үндсэн зорилготой.

Сангийн алсын хараа:

Боловсролын салбарт манлайлал үзүүлж дэлхийд шилдэг боловсролоор тэргүүлж буй их дээд сургуульд өндөр мэдлэг боловсрол, туршлагатай оюутан залуусыг суралцуулж Монгол Улсын хөгжил дэвшил, боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийнэ.

Мэргэжлийн боловсолыг дэмжих сан, АНУ-ын нийслэл Вашингтон хотод байрлах University of North America их сургууль, Osgood center for International studies төвтэй хамтран ажиллах гэрээг байгуулж Монгол Улсаас албан ёсны төлөөлөгчийн эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хүрээнд төрийн албан хаагчдад зориулсан хамтарсан сургалтын богино хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ.

Энэхүү сургалт нь 2019 оны 12 дугаар сарын 09-16 ний хооронд хэрэгжих бөгөөд уг сургалтанд АНУ-ын төрийн байгууллагуудын бүтэц зохион байгуулалт, АНУ-ын төрийн байгууллагуудын ёс зүйн хэм хэмжээ, мөрдөгддөг дүрэм журам зохицуулалтууд, ил тод хариуцлагатай нээлттэй засаглалын хэлбэр, төрийн байгууллагын хамтын ажиллагаа, багт өндөр үр бүтээмжтэй ажиллах арга барил туршлага жишээ, хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны байгууллагууд болон худалдаа хамтын ажиллагааны байгууллагуудтай танилцах хөтөлбөрүүд багтсан болно.

Иймд манай хөтөлбөр нь Монгол Улсын төрийн байгууллагад ажилладаг хэн бүхэнд нээлттэй бөгөөд энэ удаагийн сургалтанд нийтдээ 15 оролцогчийг хамруулах юм.

Сургалтанд бүртгүүлэх эцсийн хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 20.

Сургалтын төлбөр $5000 бөгөөд үүнд онгоцны тийз, зочид буудал, сургалтын зардал бүгд багтсан болно.

Сургалтын хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 99115702, 80803675, 99525515 тоот утаснаас авна уу.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн