Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/spotligh/updown.mn/wp-config.php:103) in /home/spotligh/updown.mn/wp-includes/feed-rss2.php on line 8
Домч – updown.mn https://updown.mn Тэнцвэртэй мэдээлнэ Tue, 26 Mar 2024 08:07:22 +0000 mn hourly 1 https://wordpress.org/?v=6.4.3 https://updown.mn/wp-content/uploads/2022/09/cropped-ico-32x32.jpg Домч – updown.mn https://updown.mn 32 32 Токиод ховор боловч маш аюултай халдварын тохиолдол нэмэгдэж байгаа тул анхааруулга гаргалаа https://updown.mn/213594.html https://updown.mn/213594.html#respond Tue, 26 Mar 2024 08:05:24 +0000 https://updown.mn/?p=213594 Японд стрептококк A нэртэй бактериар үүсгэгддэг стрептококкийн хордлогын шокийн хам шинж (STSS) нэртэй ховор боловч маш аюултай өвчлөлийн тоо нэмэгдэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл тус улсын нийслэл Токиод STSS-ийн тохиолдол нэмэгдсээр байгаа тул хотын захиргаанаас анхааруулга гаргасан байна. “Japan Time” агентлаг ням гарагт /2024.03.24/ мэдээлэхдээ хамгийн сүүлийн үеийн тоо баримтаар нийслэл дэх тус хам шинжийн тохиолдол 88 хүрч, өнгөрсөн оны тохиолдлын талтай тэнцсэн хэмээжээ.

Харин улсын хэмжээнд STSS 517 удаа бүртгэгдсэн байна. Харьцуулахад 2023 онд тус хам шинжийн тоо түүхэнд байгаагүй их хэмжээгээр буюу 941 удаа бүртгэгдсэн юм.

Өнгөрсөн жил Японд 50-иас доош насны STSS-ээр өвчилсөн хүмүүсийн 30.9 хувь нь амь үрэгдсэн байна. Харин Нью-Йоркийн Эрүүл мэндийн төвөөс мэдээлснээр бол тус хам шинжээр хүндэрсэн хүмүүсийн 60 хүртэл хувь нь амь үрэгдэж магадгүй байдаг аж.

Стрептококк А буюу стрептококк пиоженесийн халдвар ихэнхдээ ямар нэгэн асуудал үүсгэдэггүй ба амьсгалын зам, шарх, бохир гараар дамжин халдварладаг бйна. Стрептококк А нь үхжилт фасцит гэдэг өвчний үүсгэдэг голлох бактери тул өөрөөр “мах идэгч” гэж нэрлэгдэг. Үхжилт фасцитын үед булчингийн хальс болон арьсны хамгийн гүн бүрхүүлд эдийн үхжил үүсдэг байна.

Харин халдвар цусанд орсон тохиолдолд STSS үүсдэг юм. Мэргэжилтнүүд одоогийн байдлаар тус хам шинжийн тоо нэмэгдэх болсон шалтгааныг тогтоогоогүй байгаа. Гэхдээ ковидийн хөл хорионы дундуур стрептококкийн халдвар удаан аваагүй учир STSS-ийн тохиолдол нэмэгдэж байж магадгүй гэж зарим судлаачид үзэж буй.

Эх сурвалж: NewsweekXinhua

]]>
https://updown.mn/213594.html/feed 0
УИХ-ын 2024 оны хаврын чуулган хуулийн дагуу ажлын 75 өдөр хуралдах боломжтой юу https://updown.mn/213443.html https://updown.mn/213443.html#respond Fri, 15 Mar 2024 03:04:40 +0000 https://updown.mn/?p=213443 УИХ-ын 2020 оны сонгуулиар бүрдсэн танхимын сүүлийн хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийнэ. Хуулийн дагуу тэд 75-аас доошгүй ажлын өдөр чуулах ёстой.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-ний өдрөөс, хаврын ээлжит чуулган 3 дугаар сарын 15-ны өдрөөс тус тус эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна” гэж, 18.2-д “…ээлжит чуулганыг нээх өдөр амралт, баяр ёслолын өдөртэй давхацвал дараагийн ажлын өдөр нээнэ” гэж тус тус заасан байдаг.

Хаврын ээлжит чуулганы нээлтийн дараа өнөөдрийн хувьд нэгдсэн хуралдаанаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээллийг хаалттай хэлэлцээд, “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Ерөнхий сайдын мэдээллээр Суралцагчийн сурлагын амжилтыг үнэлэх олон улсын PIS-2022 үнэлгээний Монгол Улсын үр дүн, бодлогын зөвлөмжийг сонсч хэлэлцэхээр товложээ.

УИХ-ын 2024 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг өнгөрсөн нэгдүгээр сард УИХ-ын тогтоолоор баталсан. Нийт 44 асуудлыг хэлэлцэхээр баталсны дотор 18 хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж батлах ёстой. Тухайлбал, Ашигт малтмалын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Ерөнхийлөгчийн тухай, УИХ-ын тухай, УИХ-ын хяналт шалгалтын тухай Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төслүүд багтжээ.

Мөн Монгол Улсын 2025 оны Хөгжлийн төлөвлөгөөг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, 2025 оны Төсвийн хүрээний мэдэгдэл зэргийг хэлэлцэх юм.

Хүний эрхийг хангах багц хуулийн төсөл, Үндэсний баялгийн сангийн тухай, Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний тухай зэрэг анхаарал татсан хуулиуд жагсаалтад багтсан. Өмнө дурдсанчлан УИХ-ын чуулган хуулийн дагуу 75–аас доошгүй ажлын өдөр хуралдах ёстой. Тэднийг олон чухал хуулийн төслүүд хүлээж байгаа ч УИХ-ын сонгуулийн жил эхэлж байгаа учраас гишүүд танхимд суугаад байхгүй нь тодорхой. Үндсэндээ ирэх сараас нэр дэвшүүлэх ажиллагаа эхэлж, 5 дугаар сарын 14-20-нд эцэслэх товтой. Ингээд 6 дугаар сарын 10-наас сонгуулийн сурталчилгаа эхлээд тэд танхимд биш тойрогт ажиллана. Өөрөөр хэлбэл, ажлын 75 хоног хуралдах боломж тэдэнд бараг үгүй. 

УИХ-ын 2024 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт

1/Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

2/Ашигт малтмалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

3/Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

4/Биеийн тамир, спортын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

5/”Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

6/Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

7/Даатгалын тухай, Даатгалын зуучлалын тухай, Жолоочийн даатгалын тухай хуулийн төслүүд /Шинэчилсэн найруулга/;

8/Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

9/Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

10/Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

11/Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл;

12/Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөл;

13/Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;

14/Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

15/Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

16/Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

17/Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

18/Монгол Улсын Төрийн ордны тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

19/Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

20/Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын “Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай” хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

21/Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

22/Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;

23/”Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

24/””Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

25/Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц соёрхон батлах тухай хуулийн төсөл;

26/”Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

27/Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

28/Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх тухай хуулийн төсөл;

29/Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

30/Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл;

31/Хөдөө аж ахуйн бүсийн тухай хуулийн төсөл;

32/Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл;

33/Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай Юнидруа /Хувийн эрх зүйн нэгтгэх олон улсын хүрээлэн/-ын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

34/Хүний эрхийг хангах багц хуулийн төсөл;

35/Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

36/Цусны донорын тухай хуулийн төсөл;

37/Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

38/Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

39/Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

40/Шинжлэх ухааны паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;

41/Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

42/Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

43/Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

44/Эрүүл мэндийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/.

Эх сурвалж: https://www.toim.mn/article/7dfc0a84

]]>
https://updown.mn/213443.html/feed 0
Монголд эмчлэх боломжгүйн улмаас гадаадад эмчилгээ хийлгэсэн иргэдэд зардлын тодорхой хувийг олгоно https://updown.mn/213246.html https://updown.mn/213246.html#respond Thu, 29 Feb 2024 05:24:54 +0000 https://updown.mn/?p=213246 Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар ”Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг төвлөрүүлэн зарцуулах, хяналт тавих журам”-ыг баталсан.
УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн баталсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүл мэндийг дэмжих сан нь дараах үйл ажиллагааг санхүүжүүлэхээр туссан. Үүнд:
  • Нийгмийн эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгаа
  • Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хийгдэх тандалт судалгаанаас гадна
  • Монгол Улсад оношилж, эмчлэх боломжгүй өвчний улмаас гадаадад эмчилгээ хийлгэсэн иргэдэд олгох эмчилгээний зардлын тодорхой хувийг олгох,
  • Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт шинэ технологи нэвтрүүлэх арга хэмжээ
  • Тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих хугацааг хангаагүй эсхүл тэтгэмжийн шимтгэл төлж байгаагүй амьгүй донорын гэр бүлийн гишүүнд нэг удаа олгох тэтгэмж

Ийнхүү дэмжих сангаар санхүүжүүлэх үйл ажиллагааг өргөжүүлсэнтэй холбоотойгоор тухайн үйл ажиллагааг үндэсний хэмжээнд зохион байгуулах, үйл ажиллагаанд төр хувийн хэвшлийн болон төрийн бус байгууллагаар оролцуулах, сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг нийтэд, ил тод нээлттэй мэдээлэх үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулах юм.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг журам хэрэгжсэнээр иргэд эх орондоо оношлуулж, эмчлүүлэх боломжийг нэмэгдүүлэх, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэхээс гадна иргэдэд  эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахад учрах санхүүгийн дарамтыг бууруулахад төрөөс үзүүлэх дэмжлэгийн нэг чухал хэсэг байх болно гэдгийг онцолсон. Тэрбээр “Өнөөдөр батлагдсан журмаар дээрх хөрөнгийн тодорхой хувийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх, Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний эмчилгээний технологи нутагшуулахад хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх тухайлбал, гадаадын өндөр хөгжилтэй орноос төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын баг урьж авчран өөрийн орны эмч нарыг ажлын байранд нь сургах, өөрийн эмч нарыг гадаад улс оронд багаар нь сурган чадавхжуулах, оношилгоо, эмчилгээний шинэ технологи нэвтрүүлэхэд шаардагдах санхүүжилтийг шийдэх юм.

Шинэ технологи нэвтрүүлэх зардлыг эрүүл мэндийн байгууллагууд өөрсдөө хариуцдаг тул шинэ технологи нэвтрүүлэх ажил удаашралтай явагдаж ирсэн. Журам батлагдсанаар шинэ технологи нэвтрүүлэх зардлыг тусгай сангаас шийдэж, мэргэжлийн салбар зөвлөл тухайн технологи нэвтэрч нутагшсан гэсэн дүгнэлт гаргавал цаашдаа Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлдэг зарчимд шилжиж байгаа болно.
Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний улмаас зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн иргэдэд дэмжлэг болгон эмчилгээний зардлын ердөө 5,0 хувийг олгодог байсныг өөрчилж, насанд хүрэгчдэд 20,0 хувь, хүүхдийн эмчилгээний зардлын 50,0 хувийг буцаан олгох боломж бүрдсэн” гэсэн юм.
Түүнчлэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих хугацааг хангаагүй, эсхүл тэтгэмжийн шимтгэл төлж байгаагүй амьгүй донорын эрхийг хүндэтгэж, донорын гэр бүлийн гишүүнд нэг удаа олгох тэтгэмжийг Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгөөс олгодог болгох зохицуулалтыг тус журмаар анх удаа шийдвэрлэж байгаа юм.
                                                                 
                                                                                                                                                                                                                                                     Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам
]]>
https://updown.mn/213246.html/feed 0
Ш.Энхтөр: Сүүлийн үед аспирины хордлогод орох, амь насаа алдах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна https://updown.mn/212529.html https://updown.mn/212529.html#respond Wed, 10 Jan 2024 07:51:46 +0000 https://updown.mn/?p=212529 Амьсгалын цочмог хүнд халдварын үед буюу томуу болон томуу төст өвчний идэвхжилтийн үед бага насны хүүхэд өндөр халуурах нь тус өвчний ерөнхий шинж тэмдэг юм. Энэ талаар хүүхдийн зөвлөх эмч, Анагаах Ухааны доктор Ш.Энхтөр зөвлөмж хүргэлээ.

Тэрбээр “Ханиад томууны дэгдэлтийн үеэр бага насны хүүхэд өндөр халуурах нь тус өвчний ерөнхий шинж тэмдэг юм. Халуун буулгах олон арга бий. Дэлхий нийтээрээ өндөр халууныг буулгах, үрэвслийн эсрэг эм гэдэг утгаараа парацетамол зэрэг эмийг хэрэглэдэг.

Гэхдээ энэ эмийг хэрэглэхдээ эмчийн заавар, зөвлөмжөөр тунг нь тааруулах хэрэгтэй. Эмийн санд жоргүй олгодог эм учраас иргэд дур мэдэн тунг нь хэтрүүлснээр хордлогод орох эрсдэл бий болно. Тун хэтрүүлснээр хүүхдийн элэг гэмтэх, дархлаа унах, төв мэдрэлийн тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ) сүүлийн 20 орчим жилд ханиад томууны үед аспирин хэрэглэхийг хориглосон. Өвчний дэгдэлтийн үед аспириныг бага насны хүүхдэд өгснөөр өвчин хүндрэх, амь насаа алдах хүртэл эрсдэл гардаг байв.

ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлсний дараагаар манай улсад хүүхдүүд аспирины хордлогод өртөх нь эрс багассан. Харамсалтай нь сүүлийн үед аспирины хордлогод орох, амь насаа алдах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс ханиад томууны үед аспирин хэрэглэхгүй байхыг анхааруулж байна” гэж онцоллоо.

зураг

]]>
https://updown.mn/212529.html/feed 0
Дараахь шинж тэмдэг илэрч, толгой өвдвөл яаралтай эмнэлэгт хандаарай https://updown.mn/212487.html https://updown.mn/212487.html#respond Tue, 09 Jan 2024 03:29:16 +0000 https://updown.mn/?p=212487 Толгой өвдөлтийг гарал үүслээр нь анхдагч ба хоёрдогч гэсэн хоёр бүлэгт хуваана. Анхдагч толгой өвдөлтийн үед үзлэг, шинжилгээгээр ямар нэг органик шалтгаан олдохгүй. Анхдагч толгой өвдөлтөд мигрень, хүчдлийн толгой өвдөлт, толгойн багцалсан (кластер) өвдөлт зэрэг тархины бүтцийн өөрчлөлттэй холбоотой бус эмгэгүүд хамаардаг. Харин хоёрдогч буюу шинж тэмдгийн толгой өвдөлт нь тархи болон тархины мэнэн бүрхэвчийн үрэвсэл, тархины буглаа, аалзавч бүрхүүлийн дорх цус харвалт, гавал тархины гэмтэл, хавдар, хамрын дайвар хөндийн үрэвсэл, хордлого зэргийн улмаас үүснэ.

Дараах толгой өвдөлтүүд зонхилон тохиолдоно. Үүнд:

  • Хүчдлийн(булчин чангарлын) толгой өвдөлт

  • Мигрень

  • Архаг өдөр тутмын толгой өвдөлт

Хүчдлийн толгой өвдөлт

Энэ нь гавлын гадна талын хөндлөн судалт булчин чангарсантай холбоотой үүснэ. Тархалт хүн амын дунд 78%-ийг эзлэх бөгөөд ихэвчлэн оюуны хөдөлмөр эрхэлдэг, толгой хүзүү нэг хэвийн байрлалд удаан хугацаагаар сууж ажилладаг эсвэл стресс, ачаалалтай, нойргүйдэлтэй хүмүүст зонхилон тохиолдоно.

Шинж тэмдэг:

  • Толгой нийтдээ, эсвэл дагз-зулай, зулай-духны орчимд байрлах хөших, дүйрэх, дарсан, багласан мэт өвдөлт

  • Хөнгөнөөс дунд зэрийн хүчтэй өвдөлт

  • Өвдөлт биеийн хүчний ачааллаар дордохгүй

  • Толгой, хүзүү, мөрний булчин хөндүүрлэж, эмзэглэлтэй болж болно

Мигрень

Энэ нь удамшлын шалтгаантай судас зохицуулгын өөрчлөлтийн улмаас үүснэ. Тархалт хүн амын дунд 16 %-ийг эзэлдэг.

Эмнэлзүйн үндсэн шинж тэмдэг нь толгой таллаж, лугшиж, хүчтэй өвдөх хөдлөл бөгөөд өвдөлт ихэвчлэн нүдний ухархай, дух-чамархайн орчимд төвлөрөн, толгойн нэг талыг хамрана. Ихэвчлэн гэрэл, дуу чимээ, хөдөлгөөнд сэдэрдэг. Зарим хүмүүст дотор муухайрах, бөөлжих зовиур илэрдэг. Мигрений толгой өвдөлт нь хэдэн цагаар үргэлжилдэг бөгөөд 3 өдөр хүртэл ч үргэлжилж болно.

Архаг өдөр тутмын толгой өвдөлт

Нийт хүн амын гурван хувь нь архаг өдөр тутмын толгой өвдөлттэй байдаг. Толгой өвдөлт сард 15-аас дээш хоногт, гурваас дээш сарын турш илэрвэл архаг өдөр тутмын толгой өвдөлт гэнэ. Архаг өдөр тутмын толгой өвдөлт нь толгой өвдөлтийн биеэ даасан хэлбэр бус, уг хүмүүсийн олонхи нь мигрень, булчин чангарлын өвдөлттэй байдаг. Зарим тохиолдолд олон давтамжтай толгой өвдөлт нь өвчин намдаах эмийг хэтрүүлэн хэрэглэснээс үүсч, эмээс хамааралт толгой өвдөлтийг нөхцөлдүүлдэг байна.

Эмээс хамааралт толгой өвдөлт

Мигрень, багцалсан болон хүчдлийн толгой өвдөлттэй хүмүүс эмчийн зааваргүйгээр өвчин намдаах эмийг хэтрүүлэн хэрэглэснээс өвчин намдаах эмэнд хамааралтай болж эм уухгүй бол толгой өвдөж, тэгснээр илүү их эм хэрэглэх гэх мэт буруу цикл үүсдэг.

Эмийн хамааралт толгой өвдөлттэй хүмүүст дараах зөвлөмжийг өгнө:

  • Буталбиталын хослол (Fiorinal, Fioricet, Esgic), наркотик (мансууруулах) эмээс бүрэн татгалзах

  • Триптан (Imitrex ба бусад), асдирин/ацетаминофен/кофейны хослолыг (Excedrin) сард есөн хоногоос илүү хэрэглэхгүй байх

  • Стеройдын бус үрэвслийн эсрэг эмийг (Ibuprofen, Advil, Motrin, Aspirin) сард 15-аас илүү хэрэглэхгүй байх

  • Ацетаминофен (Tylenol) долоо хоногт хоёроос олон хэрэглэхгүй байх

Аюултай толгой өвдөлтийн шинж тэмдэг

Дараах толгой өвдөлт илэрвэл яаралтай эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй. Үүнд:

  • Гэнэт үүссэн, хэдэн секунд, минутын дотор өвдөлт хүчтэй болсон, амьдралдаа тохиолдсон хамгийн хүчтэй толгой өвдөлт гэж дүрсэлж байвал

  • Хүчтэй толгой өвдөлт халууралт ба хүзүүний хөшингөтэй хавсарч байвал

  • Уналт таталт, зан төрхийн өөрчлөлт, ухамсарт ухааны алдагдалтай хавсарвал

  • Эрчимтэй дасгал хөдөлгөөн хийсний дараа, бага хэмжээний гэмтлийн дараа хурдан хугацаанд эхэлсэн бол

  • Шинэ толгой өвдөлт илэрсэн, ялангуяа жирэмсэн эсвэл 40-өөс дээш настай бол

  • Мөчдийн сулрал, бадайрал, харааны өөрчлалттэй хавсарч илэрвэл яаралтай эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй

Толгой өвдөлт ба тархины хавдар

Тархины хавдартай хүмүүсийн барагцаалбал 50%-д толгой өвдөх зовиур илэрдэг. Архаг толгой өвдөлттэй хүмүүст тархины хавдар үүсч болох ба толгой өвдөлтийн төрх өөрчлөгдөх, илүү хүчтэй болох, дотор муухайрах , бөөлжих шинж тэмдэг хавсарвал мэдрэлийн эмчид үзүүлж онош тодруулах хэрэгтэй.

Толгой өвдөлтөөс сэргийлж болох уу?

Архаг толгой өвдөлттэй хүмүүс толгой өвдөлтийн хуанли хөтөлснөөр толгой өвдөлтийн сэдрээгч хүчин зүйлсээ таниж, зайлсхийснээр толгой өвдөлтийн давтамжаа бууруулж чаддаг.

Толгой өвдөлт сэдрээх хүчин зүйл:

  • Стресс

  • Хоол алгасах, хэт бага хоол идэх

  • Кофейн хэт бага эсвэл хэт их хэрэглэх

  • Хэт их эсвэл хэт бага унтах

  • Архи хэрэглэх

  • Зарим төрлийн хоол хүнс (улаан вино, бяслаг, шоколад, самар, өндөг, улаан лооль, цитрус, өөхтэй хоол)

Толгой өвдсөн үед ямар арга хэмжээ авах вэ?

  • Хөнгөн зэргийн эрчимтэй өвдөлт байвал аль болох өвчин намдаагч эмээс татгалзах, халуун цай, кофе уух, агаарт гарах, унтах, өөртөө цэгэн массаж хийх гэх мэт арга хэмжээг авна. Мигреньтэй хүмүүс харанхуй, сэрүүн, чимээгүй өрөөнд орж хэвтэх нь үр дүнтэй.

  • Дундаас хүчтэй өвдөлттэй бол эмчийн зөвлөсөн өвчин намдаагч эмийг ууна.

Дүгнэж хэлэхэд толгой өвдөх зовиур илэрсэн хүмүүс мэдрэлийн эмчид үзүүлж толгой өвдөлтийн хэлбэрийг тогтоолгож, өөрийн өвдөлтийг хянах арга, толгой өвдөлтийн хуанли хөтлөх арга зүй, толгой өвдөлтийн сэдрээгч хүчин зүйлсээ таних, урьдчилан сэргийлэх, эмийн эмчилгээний зөвлөгөө авах нь зүйтэй. Хэрвээ өвдөлтийн давтамж олон, хөдөлмөрийн чадвар алдагдуулж байвал урьдчилан сэргийлэх эмчилгээнд орох шаардлагатай.

Эх сурвалж: Интермед эмнэлэг

]]>
https://updown.mn/212487.html/feed 0
Өнгө, өнгийн чихэрлэг ундаа, амттан ихээр хэрэглэх нь хүүхдийн анхаарал төвлөрөлтийг бууруулдаг https://updown.mn/211255.html https://updown.mn/211255.html#respond Mon, 16 Oct 2023 00:51:12 +0000 https://updown.mn/?p=211255  Бага насны хүүхдүүдийн дунд анхаарал төвлөрөл муудах, хэт хөдөлгөөнтөх эмгэг сүүлийн жилүүдэд ихсэх боллоо. Дунджаар 6-8 настай хүүхдүүдэд элбэг тохиолдож байгаа энэ эмгэг нь хүүхэд бусадтай ярилцаж байхдаа анхаарал нь саринах, их ярих, хэт хурдан ярих, сууж байхдаа гар хөлөө байнга хөдөлгөх, хичээлдээ төвлөрч чадахгүй байх, байнга гүйж харайж явах, ийш тийш авирах, хийж байгаа зүйлээ дуусгалгүй орхих, хичээлийн хэрэглэл, тоглоом, хувцасаа энд тэнд гээх мартах гэх мэт шинжүүдээр илэрдэг байна. Энэ эмгэг ужгирвал хүүхдийн сурлага муудах, тогтворгүй ааштай болох, сэтгэл зовнил, сэтгэл гутрал зэрэг сэтгэцийн архаг явцтай эмгэгт хүргэдэг байна.

Анхаарал төвлөрөл муудах, хэт хөдөлгөөнтөх эмгэгийн шалтгаанийг бүрэн гүйцэт судлаагүй байгаа боловч жирэмсний үед архи согтууруулах ундаа хэрэглэх, тамхи татах болон дам тамхидалтанд өртөх, орчны бохирдол, хэт их боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн, хүнсний синтетик будагч бодис агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх зэрэг нь тус өвчин үүсэхэд нөлөөлөх хүчин зүйл болж байгааг тогтоогоод байна. Бага насны хүүхдүүдийн хэрэглэх дуртай өнгө өнгийн чихэр, жигнэмэг, чихэрлэг ундаа, амттангууд нь химийн синтетик гаралтай будагч бодис агуулсан байдаг.

Сүүлийн үед хүнсний будагч бодис болон хүүхдийн анхаарал муудах, хэт хөдөлгөөнтөх эмгэг 2-ын хооронд хамаарал байгааг, эрүүл мэндийн асуудал урган гарч ирж байгааг зарим судлаачид онцолж байна.

Хэдэн хэдэн өргөн хүрээний судалгаа хийгдсэнээс 2007 онд 3-9 настай хүүхдүүдийн дунд хийсэн эмнэлзүйн туршилт судалгаагаар синтетик гаралтай, шингэн хүнс тогтворжуулагч натрийн бензоаттай Sunset yellow (E110), Azorubine (E122), Tartrazine (E102), Ponceau 4R (E124) болон Sunset yellow (E110), Azorubine (E122), Quinoline Yellow (E104), Allura Red (E129) гэсэн найрлагатай 2 бүлэг бүхий хүнсний будаг агуулсан ундаанууд нь хүүхдийн анхаарал муудах хэт хөдөлгөөнтөх эмгэгтэй холбоотой байгааг тогтоосон байна.
]]>
https://updown.mn/211255.html/feed 0
Бямба гарагт төв талбай дээр шүдний эмнэлгүүд ажиллана https://updown.mn/210706.html https://updown.mn/210706.html#respond Thu, 21 Sep 2023 05:15:40 +0000 https://updown.mn/?p=210706 2023 оны есдүгээр сарын 23-ны Бямба гарагт автомашингүй өдөр болохыг зарлаад байгаа.

“Энэ өдөр Сүхбаатарын талбайд Эрүүл мэндийн яам, НЭМГ-ын харьяа болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд үзлэг, оношилгоо хийж, зөвлөгөө, мэдээлэл өгнө.

Тухайлбал ХСҮТ, НЭМҮТ, ЦССҮТ, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, ЭМЖЖ, “ZINT clinic”, “Индранил”, “Удвал имплант”, “Саамреверс” шүдний эмнэлэг ажиллана.

Эдгээр эрүүл мэндийн байгууллага хүүхдийн үзлэг, чих, хамар, хоолойн эмчийн үзлэг, чихрийн шижингийн илрүүлэг, цусны даралт ихсэх өвчний зөвлөгөө, сүрьеэгийн илрүүлэг, дасгал хөдөлгөөний зөвлөгөө, эрүүл хооллолтын зөвлөмж, мэдээлэл өгнө” хэмээн Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган мэдээллээ.

Түүнчлэн нийслэлийн төвийн зургаан дүүрэгт олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулагдах юм байна.

  1. Чингэлтэй дүүрэг Тусгаар тогтнолын талбайд
  2. Сүхбаатар дүүрэг Хүүхдийн урлан бүтээх төвийн өмнөх талбайд
  3. Баянзүрх дүүрэг Бөхийн өргөөний өмнөх талбайд
  4. Хан-Уул дүүрэг Драмын театрын өмнөх талбайд
  5. Сонгинохайрхан дүүрэг 45 дугаар сургуулийн өмнөх талбайд
  6. Баянгол дүүрэг “Бөмбөгөр” худалдааны төвийн өмнөх талбайд иргэдэд зориулсан эрүүл, эко хүнс, бусад төрлийн үзэсгэлэн, худалдаа үйлчилгээ, сургуулийн сурагчдын дунд “Бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-ын тэмцээн болох аж.
]]>
https://updown.mn/210706.html/feed 0
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул Улиастайгаас гарах хөдөлгөөнийг зургаан хоног хязгаарлаж байна https://updown.mn/210665.html https://updown.mn/210665.html#respond Wed, 20 Sep 2023 03:37:15 +0000 https://updown.mn/?p=210665 Завхан аймгийн Яруу суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, түргэвчилсэн шинжилгээгээр эерэг гарчээ.

Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болд “Онцгой комиссын шуурхай хуралдаан боллоо. Яруу сумын харьяат иргэн хэд хоногийн өмнө нохой зууж ирсэн тарвагыг өвчөөд, гэр бүлээрээ чанаж идсэн байна.

Тухайн иргэн халуурч, булчирхай нь цочсон тул өрхийн эмнэлэгт хандсан. Өрхийн эмнэлгээс шуурхай арга хэмжээ авч, Эрүүл мэндийн газарт мэдээлэл өгөөд шинжилгээ хийхэд тарваган тахлын үзүүлэлтүүд өндөр байгаа юм.

Клиник шинж тэмдгээрээ тарваган тахал байх магадлал өндөр байна. Хамгийн түрүүнд нэгдүгээр хавьтлыг тогтоохоор ажиллаж байна. Нэгдүгээр хавьтлын хувьд олон хүн хамарсан. Аймгийн төвд ирээд овооны тахилгад оролцсон байх магадлалтай” гэдгийг хэллээ.

Завхан аймгийн Засаг даргын захирамжаар өчигдөр буюу есдүгээр сарын 19-нөөс эхлэн Улиастай сумаас гарах, Яруу сумаас гарах, орох хөдөлгөөнийг зургаан хоногийн хугацаатай хязгаарлахаар шийдвэрлэжээ.

зураг

]]> https://updown.mn/210665.html/feed 0 Шувуу ажиллагааны эрэн сурвалжлагдаж буй этгээдүүдээс Азид 15, Америк, Европ тивд 10 байгаа нь тогтоогджээ https://updown.mn/210589.html https://updown.mn/210589.html#respond Mon, 18 Sep 2023 07:23:38 +0000 https://updown.mn/?p=210589 Цагдаагийн байгууллага “Шувуу” ажиллагааны хүрээнд олон улсын хэмжээнд 92 этгээд эрэн сурвалжилж байгаагаас 2023 оны есдүгээр сарын 18-ны өдрийн байдлаар Интерполын “Улаан булант” зар мэдээгээр 4, “Хөх булант” зар мэдээгээр 46, нийт 50 этгээдийг олж тогтоон, олон улсын эрэн сурвалжлалтыг зогсоожээ.

Цагдаагийн байгууллага олж тогтоосон этгээдүүдэд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, одоогийн байдлаар 28 этгээдэд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна.

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж буй үлдсэн 42 этгээдээс Ази тивд 15, Америк, Европ тивд 10 этгээд байгаа нь тогтоогджээ.

Байгууллага хоорондын хамтын ажиллагаа, зохих хууль, журмын хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүсэлт хүргүүлж, 29 этгээдийн гадаад паспортын бүртгэлийг хүчингүй болгож, холбогдох гадруудад мэдээлэл дамжуулжээ.

“Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ байгуулсан улс орнуудаас 12 этгээдийг шилжүүлэн авахаар тухайн улсын хууль, хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байна.

Шувуу ажиллагааны хүрээнд оршин суугаа улс нь одоогоор тодорхой бус үлдсэн этгээдүүдийг Олон Улсын Цагдаагийн байгууллага буюу Интерпол болон бусад байгууллагын дэмжлэгтэй эрэн сурвалжлах ажлыг үе шаттай зохион байгуулан ажиллаж байгаа”-г ЦЕГ мэдээллээ.

]]>
https://updown.mn/210589.html/feed 0
Л.Гантөмөр: АН-ын дэд дарга нарын ес нь 1980-аад оныхон. Тэд манай намыг сонгуульд удирдаж оролцоно https://updown.mn/210424.html https://updown.mn/210424.html#respond Thu, 07 Sep 2023 06:55:13 +0000 https://updown.mn/?p=210424 Ардчилсан Намын удирдлагууд Үндэсний бодлогын хорооны хурлаас гарсан шийдвэрүүд болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тус намын дарга Л.Гантөмөр “Намын тэргүүн болон дэд дарга нар томилогдсон. АН улс төрийн зөвлөлөө байгуулсан. Уг зөвлөлд 22 гишүүний нэрийг дэвшүүлж, Үндэсний бодлогын хорооны хурлаар баталсан.

Өнөөдрөөс тус зөвлөл хурлаа хийж, намын улс төрийн шийдвэрийг хэлэлцэх юм. Мөн намын үндсэн дүрмийн болон дотоод сонгуулийн хороонд шинэчлэл хийсэн. АН-ын анхан шатны сонгууль зохион байгуулах журмыг баталсан. Энэ хүрээнд есдүгээр сард багтаан АН-ын сумын хурлууд болно. Сумын АН-ын дарга нарын сонгуульд болох юм. Түүнчлэн аймгийн намын хороодын гишүүдийг сонгох сонгууль болно.

80 мянга гаруй гишүүдээсээ бид санал авсан. Тэдний ихэнх нь АН-ыг нэгдмэл байх нь чухал гэж үзэж байна. Тиймээс АН-ыг хэрхэн бүтэн байлгах тухайд ҮБХ-ны гишүүд санаагаа чилээсэн. Намын удирдлагын түвшинд шинэчлэл хийж, шинэ залуу үеэ гаргаж ирэх шаардлагатай байна.

АН 15 дэд дарга болсны 9 нь 1980-аад оныхон. Тэд манай намыг сонгуульд удирдаж оролцоно. Дэд дарга нарын үүрэгт ажлын хуваарь гарч байгаа. Дэд дарга нар сум, аймагт ажиллаж, хэлэлцүүлэг өрнүүлж, судалгаа хийнэ” хэмээв.

]]>
https://updown.mn/210424.html/feed 0