Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/spotligh/updown.mn/wp-config.php:103) in /home/spotligh/updown.mn/wp-includes/feed-rss2.php on line 8
Улс төр – updown.mn https://updown.mn Тэнцвэртэй мэдээлнэ Thu, 28 Mar 2024 02:01:22 +0000 mn hourly 1 https://wordpress.org/?v=6.4.3 https://updown.mn/wp-content/uploads/2022/09/cropped-ico-32x32.jpg Улс төр – updown.mn https://updown.mn 32 32 Засгийн газрын хуралдаанаар дараах шийдвэрүүд гаргалаа https://updown.mn/213646.html https://updown.mn/213646.html#respond Thu, 28 Mar 2024 02:01:22 +0000 https://updown.mn/?p=213646 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 27-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна

Замын-Үүд-Эрээний авто замын боомтын ачаа тээврийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 24 цагийн горимоор ажиллуулах бэлтгэлийг хангах, удирдан зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулгад даалгалаа.

Байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл түүнийг дагалдууж боловсруулсан хууль, тогтоомжийн төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа. Төсөлд мал аж ахуйн салбар байгаль, цаг уурын хүндрэлийг эрсдэл багатайгаар даван туулах арга хэмжээг тодорхойлж, харилцан хамтрах, хоршоолох санаачилгыг дэмжин малын гаралтай бүтээгдэхүүний үнэ цэн, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн зохицуулалтыг тусгажээ.

Мөн малчны хоршоонд нэгдсэн иргэнд арилжааны банкны эх үүсвэрээр зээл олгох, түүнийг зээлийн батлан даалтын сангаас 100 хувь батлан даах, анхан шатны болон дундын хоршооны загварыг бүс нутгийн онцлогт нийцүүлж тодорхойлох, малын тэжээл тарих нөхцөлийг бүрдүүлэх, хуулийн дагуу үзүүлж буй дэмжлэгт хамрагдсан малчин, малчны хоршооны хүлээх үүргийг тусгасан байна.

Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрсэн үр дүнгийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн систем “И-Монгол”-д нэгтгэх ажлыг үе шаттай зохион байгуулах, эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санд шаардлагатай тоног төхөөрөмжийг батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэх, иргэдэд зориулсан нөлөөллийн аян өрнүүлэх, эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санг мэдээлэл солилцоход дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох Засгийн газрын гишүүд, байгууллагын удирдлагад даалгав.

Тус салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад 30 гаруй мянган эмч, эмнэлгийн мэргэжилтэн өдөр тутмын үйл ажиллагаандаа 10 гаруй программ хангамж ашиглаж,давхардсан тоогоор амбулаторийн 20 сая үзлэг, хэвтүүлэн эмчлэхийн нэг сая эмчилгээ, үйлчилгээгбүртгэж, хувь хүний эрүүл мэндийн дуу, дүрс бүхий өгөгдөл, мэдээллийг цуглуулан, оношилгоо, эмчилгээ үйлчилгээнд ашиглаж байна.

Эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд систем хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх асуудлыг судалж санал боловсруулах Ажлын хэсэг Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан. Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем /И-Монгол/-д эмийн жор, дүрс оношилгооны дүгнэлт, шинжилгээний хариу, хүүхдийн урьдчилан сэргийлэх тарилгын гэрчилгээ, амбулаториор эмчлүүлэгчдийн карт, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт, эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэн нээхэд бэлэн болоод байна.

Гепатитын D вирусийн халдвартай 66 мянган хүн байна

Гепатитийн D вирусийн  халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцууллаа.

Монгол Улсад гепатит вирусийн халдварын тархалт өндөр.  Халдвартай иргэдийн дунд элэгний хатуурал, хорт хавдраар өвчлөгсөд, үүний улмаас нас баралтын тоогоор дэлхийд дээгүүр орж байна. Тэр дундаа В, D вирусийн хавсарсан халдварын 80 хувь нь элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдраар хүндэрдэг байна.

Гепатитийн D вирусийн халдвар дангаар байдаггүй, В вирусийн халдвартай хүний таван хувь нь D вирусийн хавсарсан халдвартай гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үздэг. Олон улсад хийдэг нэгдсэн аргачлалаар (мета-анализ) судалж үзэхэд, манай улсад гепатитийн D вирусийн халдвартай 66.000 хүн байж болзошгүй гэсэн тооцоолол гарсан.

Эрүүл мэндийн яамнаас 2023 онд гепатитийн D вирусийн халдварын эмчилгээнд иргэдийг хамруулах асуудалд түлхүү анхаарч ажилласан. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт 2023 онд төсөвлөсөн нийт 13,5 тэрбум төгрөгийн  9,7 тэрбумыг эмчилгээнд, оношилгооны чадавхийг нэмэгдүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэхэд 2,3 тэрбум, орон нутагт эрт илрүүлэг, оношилгоог сайжруулахад 1,4 тэрбум төгрөгийг зарцуулахаар хуваарилжээ.

Товч мэдээ

· Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр тогтлоо.

·Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжиж, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олголоо.

·Төрийн байгууллагуудыг нийслэл Улаанбаатар хотоос үе шаттай бүсчлэн байршуулах бодлогод нийцүүлэн Засгийн газрын ордон, төрийн захиргааны зарим байгууллагын ажиллах нэгдсэн байрыг Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх Номтын аманд байгуулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахыг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайханд, зураг төсөл боловсруулахад шаардагдах зардлыг танилцуулж, шийдвэрлүүлэхийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгалаа.

·“Алтанбулаг”, “Цагааннуур” чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлыг эрчимжүүлж, Засгийн газрын хуралдаанд энэ оны хоёрдугаар улиралд багтаан танилцуулахыг Барилга, хот байгуулалтын сайдад даалгалаа.  

Эх сурвалж: https://eguur.mn/484796/ П. Урнаа

]]>
https://updown.mn/213646.html/feed 0
Үйлдвэрлэгчдийг уурлуулж, буудайнхыг эрсдлээс холдуулсан ч Х.Болорчулуун, Ч.Номин нарын дуугарч болохгүй хуулийн төсөл https://updown.mn/213632.html https://updown.mn/213632.html#respond Thu, 28 Mar 2024 01:45:59 +0000 https://updown.mn/?p=213632 Гол агуулга: Гурил бол инфляцид махан бүтээгдэхүүний дараах нөлөөллийг үзүүлдэг стратегийн хүнс. Манай улс инфляциа шатахуун тэргүүтнээр дамжуулан гаднаас импортолдог байхад дотоодоос мах, гурил нь хэрэглээний сагсанд үлэмж нөлөө үзүүлдэг онцлогтой.

Тэр ч утгаараа шатахуун, цемент тэргүүтэй эдийн засагт чухал нөлөөтэй бүтээгдэхүүнүүдтэй зэрэгцүүлэн, гурилын салбараа бэмбийлгэн асарч, үйлдвэрлэгчид, тариаланчдаа ч асарч хөгжүүлсээр баахан муу зантай болгочихсон нь бидний өнөөгийн бодит байдал юм. Үүнийг харин эвдэхээр парламент дээр яригдаж буй нь нийтийн анхаарал татсан сэдэв болоод буй.


Дэлгэрэнгүй: Гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг Засгийн Газраас УИХ-д өргөн барьсан бөгөөд энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар шийдвэрлэнэ. Энэ асуудлаар эрх баригч МАН өнгөрсөн долоо хоногт завсарлага авч байгаад саналаа хайрцагласан. Тэд “гаалийн татвараас чөлөөлөх нь зөв” гэдэг агуулгаар саналаа нэгтгээд байна.

-Украины дайн эхэлсэнээс долоон сарын дараа гурилын үнэ огцом өсч, 2 жилийн дотор 50% нэмэгдэв-

Гурилын үнээ хэзээнээс, хэрхэн өсгөв гэдгээс асуудлыг хөндөж эхлэе.

2021.01 сараас 2022.09 сар хүртэл гурилын үнэ 1500-1600 төгрөгийн хооронд тогтмол байж иржээ. 2022.02.24-нд Орос-Украины дайн эхэлсэн. Үүнээс долоон сарын дараа буюу 2022 оны есдүгээр сараас 1875 төгрөг болж огцом нэмэгдэн, 2022 оны арваннэгдүгээр сараас 2000 төгрөг давсан байна.

2022.09-2023.09 сар хүртэл 1875-2751 төгрөг болж, даруй 876 төгрөгөөр нэмэгдсэн аж. Энэ нь 32 хувиар нэмэгдсэн гэсэн үг. 2024 оны хоёрдугаар сар хүртэл дахин нэмэгдэж, 2969 төгрөг болоод байна.

Тайлбар: Гурилын үнийн өсөлт

Өөрөөр хэлбэл гурил үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ үнийг өнгөрсөн 2023 онд 5-9 удаа, 11-19 хувиар өсгөжээ. ШӨХТГ “Монголын гурил үйлдвэрлэгчид үгсэн хуйвалдаж, үнэ нэмдэг” гэсэн дүгнэлтийг хүртэл гаргасан удаатай.

Үр дүнд нь гурил үйлдвэрлэгчдийн цэвэр ашиг нэмэгдэж, инфляц өссөн байна.

Гурилын дотоод үйлдвэрлэгчийн борлуулалтын орлого 2023 онд 436 тэрбум төгрөгт, цэвэр ашиг 8.2 хувьд хүрсэн байна. Энэ нь сүүлийн 10 жилийн хамгийн өндөр үзүүлэлт аж.

Гэтэл сүүлийн гурван жилийн гурил, гурилан бүтээгдэхүүний үнийн өсөлтийг дагаад нийт инфляц дахь оролцооны түвшин өссөн.

-Зохиомол хомсдол ба үнийн өсөлт-

Харин үнэ өсөхтэй зэрэгцээд нийлүүлэлт буурсныг доорх графикаар тайлбарлая.

Тайлбар: Шар-импортын гурилын хэмжээ, Хөх-дотоодын үйлдвэрлэгчдийн нийлүүлэлт

2017 оноос импортын гурил халагдаж, хэрэглээгээ дотоодоосоо хангадаг болжээ. Дээрх график дахь анхаарлын тэмдэгтэй хамгийн сүүлийн хоёр баганыг анзаараарай.

Нийлүүлэлт 2022 онд 202 мянган тонн, 2023 онд 191 мянган тонн болж буурчээ. Өөрөөр хэлбэл 2020 оныхоос бүр 44 мянган тонноор буурсан. Зохиомол хомсдол үүсгэсэн гэж ойлгож болно.

Дотоодын гурилын жилийн хэрэглээ 202 мянган тонн. Үүнээс импортын эзлэх хэмжээ 6% л байна. Өөрөөр хэлбэл, одоогийн нөхцөлд импортын гурил монголчуудын тархмал хэрэглээ бус байна. Чухам ийн сайнаар дотоодын үйлдвэрүүд хэрэглэгчээ татсан тул тэд зохиомлоор үнэ өсгөх, эрэлт бий болгох хөөсийг ч амархан үүсгэсэн талтайг графикаас харж болно.

-Гурил үйлдвэрлэгч монопол компаниудын эзэд-

Монголын гурилын зах зээлийг ердөө доорх АРАВ ГАРУЙ гэр бүл атгадаг.

  1. “Таванбогд” группийн эзэн Ц.Баатарсайханы “Улаанбаатар гурил” ХХК нь “Улаанбаатар” нэрийн гурил үйлдвэрлэдэг.
  2. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын төрсөн дүү Х.Баттуулын “Милл хаус” ХХК “Атар” нэрийн гурил үйлдвэрлэдэг.
  3. Ц.Баатарсайхны төрсөн дүү Ц.Отгонбаатарын “Од групп” ХХК, “Ургац гурил” ХХК “Ургац” нэрийн гурил үйлдвэрлэдэг.
  4. Лувсаннамжилын Ганбатын “Хангай миллс” ХХК “Хурх” нэрийн гурил үйлдвэрлэдэг.
  5. АН-ын бүлгийн зөвлөх А.Батсуурийн “Өег гурил” ХХК “Өег” нэрийн гурил үйлдвэрлэдэг.
  6. ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууны “Дорнод гурил” ХХК “Дорнод” нэрийн гурил үйлдвэрлэдэг.
  7. Соёлын сайд Ч.Номингийн аав Л.Чинбатын “Гацуурт” ХХК “Гацуурт” нэрийн гурил үйлдвэрлэдэг.
  8. Б.Даваасамбуугийн “Өгөөж гурил” ХХК
  9. “Хөвсгөл Алтан дуулга” ХК
  10. “Ерэн цагаан” ХХК
  11. “Увс хүнс” ХК
  12. П.Цэнгүүний “Алтан тариа” ХХК “Алтан тариа” нэрийн гурил үйлдвэрлэдэг.

2023 онд дотоодын үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн борлуулалтын 70 орчим хувийг “Улаанбаатар гурил” ХХК, “Алтан тариа” ХХК, “Милл хаус” ХХК нар бүрдүүлсэн. Тэдний цэвэр ашгийн хувь салбарын дунджаас өндөр гарчээ.

-3-6% хувийн хөнгөлөлттэй зээл ба элдэв дэмжлэг хүртдэг байдал-

Гурилын үйлдвэрлэгчид маш олон төрлийн боломж, хөнгөлөлт, дэмжлэг төрөөс эдэлдэг.

  • Трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмжийг импортын НӨАТ-аас 2025 он хүртэл чөлөөлсөн.
  • Үйлдвэрийн шинэ тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас 2027 он хүртэл 100 хувь чөлөөлсөн.
  • Шинээр гурилын үйлдвэр барихад татварын дэмжлэг үзүүлдэг.

Дээр нь нэмээд 3-6%-ийн хүүтэй 3-5 жилийн хугацаатай зээлээр дэмждэг.

Тайлбар: 3-6%-ийн хүүтэй зээлээр дэмжүүлсэн үйлдвэрлэгчид

Дээрх компаниуд 2021-2023 оны хооронд 208 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл аваад байгаа аж. Ц.Баатарсайханы “Улаанбаатар гурил” ХХК 43 тэрбумыг, Х.Баттулгын дүү Х.Баттуулын “Милл хаус” ХХК 47.6 тэрбумыг, Х.Болорчулуун сайдын “Дорнод гурил” 10 тэрбумыг гэхчлэн авчээ.

Хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэл 2024 оны 1 сарын байдлаар 101.4 тэрбум төгрөг орчим байна.

Олон улс хэрхдэг вэ?

Дэлхийн улс орнууд гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт, импортын тэнцвэрийг хангах, үнийг хязгаарлах зорилгоор тарифын болон тарифын бус арга хэмжээг авдаг. Ингэхдээ ихэвчлэн тодорхой хугацаа тавьж хэрэгжүүлдэг байна.

Иймээс ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дотоодын зах зээлд олон жил монополчилсон олигархууд, мөлжигчид хэмээн дуугарч байгаад гаалийн татвараас чөлөөлөх агуулгыг хөндөхөөс өөр аргагүйд хүрсэн ойлгогдож байна.

Агуулгыг дүгнэвэл,

Нэгэн үес дотоодын цемент үйлдвэрлэгчдийг бодлогоор дэмжихийн тулд импортын татварт хатуу зохицуулалт хийсээр ирсэн. Хөгжлийн банкнаас тухайлсан том зээлүүд үйлдвэрлэгчид рүү гарч, жижиглэнгийн ба бөөн нийлүүлэлтийн зах зээлд манай үйлдвэрлэгчид жин дарж эхэлсэн байдаг. Гэвч үгсэн хуйвалдах замаар жижиглэнгийн үнийг гэнэт хөөсрүүлэн нэмэх, зохиомол хомстол бий болгох зэргээр зах зээлийн урвуу үүсгэлүүд гарах болсон. Засгийн газраас бөөн шүүмжлэл дунд цеменетийн импортын татварын бодлогоо сулруулж байв.

Үүний араас энэ удаагийн гурилын татварын асуудал орж байна.

Нөгөө талд “Гурил үйлдвэрлэхээ зогсооход бидэнд ямар ч асуудал гарахгүй” хэмээж буй монополи үйлдвэрлэгчдийн тариалан эрхчлэгчид нь төрийн халамж дунд хэвээр үлдэж буй. Ажлын байрны үзүүлэх жин, тэдний эдийн засгийн дархлааг бодсон ч тэр төр энэ удаа гурил үйлдвэрлэгчид дээр ачааллыг үүрүүлж, тэднийг хамгаалаад үлдчихэж байгаа дүр зураг харагдаж байна.

Гэхдээ импортын гурилын гаалийн татвар чөлөөлөлтөд тодорхой хугацаа тавьж, хуульчилж агуулгыг парламент дээр зайлшгүй хөндөж ярих учиртай. Салбар эрхэлсэн сайд Х.Болорчулуун нь гурилын үйлдвэртэй, Соёлын сайд Ч.Номингийн аав нь энэ салбарын монополчидын нэг байгаа нөхцөлд Д.Амарбаясгалан, Б.Жавхлан хуулийн төслөө тайлбарлаж ажиллаж байгаа нь ч бидний байгаа л царай юм.

Эх сурвалж: https://eguur.mn/484804/ П. Урнаа

]]>
https://updown.mn/213632.html/feed 0
Төв цэнгэлдэхийн газрын асуудлаар АТГ-т хандана https://updown.mn/213563.html https://updown.mn/213563.html#respond Tue, 26 Mar 2024 02:09:53 +0000 https://updown.mn/?p=213563 09.30 ЦАГТ:

  • “Шангри-Ла” зочид буудалд: “Боомтын сэргэлт-2024” Үндэсний форум болно

10.00 ЦАГТ:

  • Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг Төв цэнгэлдэхийн газрын асуудлаар АТГ-т хандаж, хэвлэлд мэдээлэл өгнө. Холбогдох утас 89755575
  • УИХ-ын Байнгын хороодын ажлын хэсгүүд хуралдана.
  • МҮХАҮТ-д Сангийн яам, татвар, гааль, ШӨХТГ-ын удирдлага, төлөөлөл оролцсон“НӨАТ-ын баримт бүртгүүлэхэд тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэгтэй.

11.00 ЦАГТ:

  • “Монгол Ньюс” мэдээллийн төвд “Оном” сангийн ТУЗ-ийн дарга, Шинжлэх ухааны доктор Д.Наранбаатар нэр бүхий хүмүүстэй холбогдох их хэмжээний авлига, хээл хахуулийн талаар мэдээлнэ.

11.30 ЦАГТ:

  • “Монголын геологи, хайгуул-2024” чуулга уулзалтын хүрээнд УУХҮЯ, Үндэсний Геологийн алба зэрэг байгууллагаас мэдээлэл хийнэ.

14.00 ЦАГТ:

  • Төрийн ордонд эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах Түр хороо хуралдана.
]]>
https://updown.mn/213563.html/feed 0
Монголын төр анх удаа хиймэл оюун ашиглаж эхэллээ https://updown.mn/213524.html https://updown.mn/213524.html#respond Mon, 25 Mar 2024 06:00:19 +0000 https://updown.mn/?p=213524 Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн “2023-2024 оныг авлигатай тэмцэх жил болгон зарлах тухай” 49 дүгээр тогтоолын хүрээнд Ерөнхий сайдын 2023 оны “Шил ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” 01 дүгээр албан даалгавар батлагдсан. Тус албан даалгаврын хүрээнд “Шил” ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлж, яам, агентлаг, аймаг, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 123 мэдээлэл хариуцагч байгууллагатай холбогдож, цахим шуудангаар 604 багц мэдээллийг хүлээн авч, нээлттэй мэдээллийн нэгдсэн систем (shilen.gov.mn)-д байршуулсан.

2023 оны жилийн эцсийн байдлаар Засгийн газрын тусгай сангуудаас авсан мэдээллээр эргэн төлөлтийн нийт дүн 91,661,552,208 төгрөг байна. Үүнд:

  1. Боловсролын зээлийн сан: 3,994,388,750 төгрөг
  2. Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан: 290,947,561 төгрөг
  3. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан: 55,965,967,224 төгрөг
  4. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан: 20,137,816,148 төгрөг
  5. Шинжлэх ухаан, технологийн сан: 26,700,000 төгрөг
  6. Хөдөө аж ахуйн корпорац: 11,245,732,525 төгрөг тус тус байсан.

2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр буюу өнөөдөр нээлттэй мэдээллийн нэгдсэн систем (shilen.gov.mn)-ийн 2.0 хувилбарыг хөгжүүлж, хувийн хэвшилтэй хамтран хиймэл оюуны сүүлийн үеийн (GPT) технологийг нэвтрүүллээ. Өнөөдрийн байдлаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн мэдээллийн санг хиймэл оюун (GPT)-д сургаад байна. Ингэснээр иргэд сонирхож буй мэдээллээ илүү хурдан, хялбар авах боломжтой болж байна.

Төр өөрт байгаа мэдээллээ анх удаа хиймэл оюунд сурган ажиллуулж эхэлсэн нь авлигын эсрэг тэмцэлд технологи ашиглаж, иргэний мэдэх эрхийг ханган, эрүүл нээлттэй нийгэм бүтээхэд тусална. Технологи хүн шиг асуултаас булзах, нуух, худал хэлэх, бүрхэгдүүлэхийг мэдэхгүй. Байгааг байгаагаар нь, баримтыг баримтаар нь хариулж, 24 цагаар үйлчилнэ.

Хиймэл оюуныг дараагийн удаад газар олголт, Засгийн газрын тусгай сангуудын талаарх асуултад хариулдаг байдлаар сургахаар төлөвлөн ажиллаж байна. Иргэн та асуух тусам хиймэл оюун сурч хөгжих болно. Энэхүү шийдэл нь иргэний мэдэх эрхээ хангахад хүн биш технологи засаглах шинэ үеийг эхлүүлж байна.

Мөн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасны дагуу өөрийн цуглуулж, боловсруулж, байнга ил тод, нээлттэй байхаар заасан мэдээллийг уг системд тухайн мэдээлэл хариуцагч байгууллагын албан хаагч тоон гарын үсгээр нэвтэрч мэдээлэл байршуулах, улмаар үнэн зөв, алдаагүй байдлыг бүрэн хариуцах боломжийг бүрдүүлсэн.

Мэдээллийн систем хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлснээр нээлттэй мэдээлэл нь бодит цагийн горимд шинэчлэгдэх боломж бүрдсэн.

Мөн тус системд мэдээлэл хариуцагч байгууллага өөрийн байгууллагын “Шилэн индекс”-ийн үнэлгээний мэдээллээ тусгах, дээд шатлалын байгууллага хянаснаар дараа системд нээлттэй нийтлэгдэх боломжийг бүрдүүлээд байна.

Мэдээллийн хариуцагч байгууллагын нээлттэй мэдээлэл хариуцсан албан хаагч нарт shilen.gov.mn системийн 2.0 хувилбарт хэрхэн мэдээлэл байршуулах талаар сургалтыг үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна.

Эх сурвалж: https://news.mn/r/2710180/ Г.БИЛЭГСАЙХАН

]]>
https://updown.mn/213524.html/feed 0
Сү.Батболдын луйвар ил гарч, Ё.Баатарбилэг ялаас мултарч, Х.Нямбаатар өмнөх дарга нараа АТГ-т өгөхөөр болов https://updown.mn/213520.html https://updown.mn/213520.html#respond Mon, 25 Mar 2024 05:50:02 +0000 https://updown.mn/?p=213520 Өнгөрсөн долоо хоногт улстөрийн хүрээнд гурил, малын тэжээлийн гаалийн татварын хэрүүлээр МАН, ҮХЦ-ийн хуулиар АН завсарлага авч, нийслэлийнхэн “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийнхэнтэй дахин заргалдав. Мөн давж заалдах шатны шүүх 14 хоног үргэлжилсний эцэст Хөгжлийн банкны хэргийн 80 шүүгдэгчээс 10-ыг нь гэмт буруутайд тооцож, 27-г нь цагаатгасан шийдвэрлэлээ.

-Малайзын төрийг “дөнгөсөн” Сү.Батболдын $14.9 саяын “луйвар” ил болов-

Хамгийн дуулиантай сэдэв нь УИХ-ын гишүүн Сү.Батболдын луйвар байв. Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разактай холбоо бүхий авлигын хэргийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн мягмар /2024.03.19/ гарагт болсон. Шүүх хурлын үеэр ил болгосон баримтуудад Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболд дурдагдаж, баримт дэлгэгдлээ.

Малайзын Сангийн яамны 100 хувь харьяа, төрийн өмчит стратегийн хөгжлийн 1MDB компани 2011 оны нэгдүгээр сард SRC International гэх компанийг байгуулжээ. SRC International гэх компани нь АНЭУ-ын “Аабэр” гэх компанийг 50/50 хувийн эзэмших эрхтэйгээр 2011 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдөр байгуулжээ. Үүнээс сарын дараа 2011 оны арванхоёрдугаар сарын 8-нд ямар ч ТЭЗҮ байхгүй, нотлох баримтгүйгээр “Gobi Coal Energy” компанид 14.9 сая ам.долларын хөрөнгө улсынхаа баялгийн сангаас оруулсан байгаа юм.

-Гурилын үнийг гаалийн татвараас чөлөөлөх асуудлаар МАН саналаа нэгтгэхээр завсарлага авав-

Хамгийн том маргаан дагуулсан сэдэв нь гурилын үнийг гаалийн татвараас чөлөөлөх эсэх асуудал байв. Засгийн газар үнийн өсөлтийг хязгаарлахын тулд гурилыг импортын татвараас чөлөөлөхөө байгааг мэдэгдсэн.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Дотоодын үйлдвэрлэгчдийн дээд гурил 1кг 2300 орчим. Гэтэл адилхан бүх үе шатаа дамжсан, хэдэн мянган км тээврийн зардал шингээсэн импортын дээд гурил 1500₮-1800₮ (1кг) болж байна” гэсэн

Шадар сайд С.Амарсайхан “Үндэсний үйлдвэрлэгчид зохих хэмжээний үнээр нийлүүлж чадахгүй бол импортын сувгаа нээж, тэнцвэржүүлэх ёстой” гэсэн.

Гэвч тариаланчид болон дотоодын гурилын үйлдвэрийн дарга нар эсрэг байр сууриа нийгмийн сүлжээнд илэрхийлж буй.

Улмаар баасан гарагийн /2023.03.22/ УИХ-ын чуулганы хуралдаанаар гурилын үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн ч, МАН-ын бүлэг байр сууриа нэгтгэхээр тав хоногийн завсарлага хүсч, дөрөв хоногийн завсарлага авав. Ирэх долоо хоногийн чуулганаар энэ асуудал нэг тийш болно гэсэн үг.

-Дөрвөн парламент дамнан хойшлогдож, 32 жил болж буй ҮХЦ-ийн тухай хуулиар АН-ын бүлэг завсарлага авав

Баасан гарагийн чуулганаар мөн 32 жил өөрчлөгдөөгүй ҮХЦ-ийн тухай хуулийг хэлэлцэв. ҮХЦ-ийн тухай хуулийг анх 23 зүйлтэй баталж байсан ч, 12 удаа нэмэлт өөрчлөлт оруулж, өнөөдрийн байдлаар 13 зүйл нь анх батлагдсан хэлбэрээрээ мөрдөгдөж байгаа юм.

Энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр маш олон заалт шинэчлэгдэж байгаа гэж хууль санахчлагч тайлбарлав.

Тухайлбал, ҮХЦ-ийн гишүүнд тавигдах болзол, шаардлагыг тодорхой болголоо. Нэгт, ҮХЦ-ийн гишүүн нь шүүгчээр ажиллах наад захын шаардлага хангасан байх ёстой гэж үзлээ. ҮХЦ-ийн гишүүн эрхзүйч байх, хууль зүйн дээд боловсролтой байх нь зохистой. Сүүлийн дөрвөн жил улстөрийн намын удирдах албан тушаал эрхлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэсэн шаардлагыг нэмж тусгалаа. Хоёрт, ҮХЦ-ийн гишүүнийг зөвхөн нэг удаа дахин томилж болох өөрчлөлтийг тусгалаа. Гуравт, Бүрэн эрхийн хугацаа дуусчхаад байхад дараагийн гишүүнийг нэр дэвшүүлэхгүй удах, нэг хоёр жил болох гэх мэт эрхзүйн хийдлийг өнгөрсөн хугацаанд бий болгосон. Иймд, цэцийн гишүүнийг томилох хугацааг нарийвчилж тусгалаа. Дөрөвт, нэр дэвших, томилох журмыг тодорхой тусгалаа. Тавд, ҮХЦ-ийн гишүүнд нэр дэвшигчийн мэдээллийг олон нийтэд нээлттэй танилцуулна гэсэн өөрчлөлтүүдийг танилцуулав.

Гэвч АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч, Ц.Мөнх-Оргил гишүүнээр зэмлүүлэв.

Хотын дарга Х.Нямбаатар өмнөх дарга нараа АТГ-т шалгуулна-

Хотын дарга Х.Нямбаатар “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн газраа эргэж, зарагдсан газруудаас төлбөр авахаа мэдэгдэв. 1999-2005 оны хооронд М.Энхболд, 2005-2007 оны хооронд Ц.Батбаяр нар ажиллаж бйсан. Тэдний үед Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газар ийн хэдэн хэсэг хуваарилагдсан ажээ. Ямартай ч үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулахаар боллоо.

Нийслэлийн Засаг даргын 2005.09.26-ны өдрийн 399 дүгээр захирамжаар нэр бүхий долоон иргэн болох А.Дариймаа, С.Жалан-Аажав, Б.Батбаяр, Б.Баярмаа, А.Сарантуяа, Э.Жаргалан, Э.Батзаяа нарт нийт 3,500 ам метр газрыг амины сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр эрх шилжүүлсэн байна. Үүнд нь Н.Багабандийн хоёр хүүхэд, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хоёр хүүхэд багтсан байдаг.

Мөн

  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий компаниуд
  • АН-ын гишүүн, “М-Ойл” группийн гүйцэтгэх захирал Б.Пунсалмаагийн хамаарал бүхий “Бумбын шовх” ХХК
  • Соёлын сайд Ч.Номингийн аав болох Л.Чинбатын хувь эзэмшдэг “Мөнх-Улз” ХХК аваад байгаа нь нэрлэгдэв.

Ё.Баатарбилэг хэргээс мултарч, нөгөө гурав нь цагаадсан хэвээр үлдэв-

Хөгжлийн банкны 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шүүх 14 хоногийн хугацаанд үргэлжилж, шийдвэр гаргалаа.

80 хүнээс 27 шүүгдэгчийг цагаатгах шийдвэр гаргаж, 10 хүнийг л гэм буруутай гэж тооцов.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, “Фортуна” Н.Батбаяр нарыг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээлээ. Н.Алтанхуягийн хувьд Засгийн газартай холбоотой шийдвэрийг шүүх хянах гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нь тогтоох боломжгүй гэж үзсэн. Харин Н.Батбаярын хувьд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан учраас цагаатгав.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт холбогдох хэргийг дахин хэлэлцэх шаардлагатай гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болголоо. Учир нь, үндэслэлгүй хөрөнгөжсөнийг нарийвчилсан байдлаар дүгнээгүй, зээл нь байр худалдаж авахад цаг хугацаа нь таарч байгааг шалгаж, дүгнэх шаардлагатай. Анхан шатны шүүхээс түүнд ЗУРГААН жилийн хорих ял оноосон ялаас мултрав.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарт холбогдох хэргийг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээв.

Эх сурвалж: https://eguur.mn/483529/  П. Урнаа

]]>
https://updown.mn/213520.html/feed 0
Саналын хуудасны хэмжээ өөрчлөгдсөн тул сонгуулийн зардал хүрэлцэхгүй болжээ https://updown.mn/213492.html https://updown.mn/213492.html#respond Thu, 21 Mar 2024 07:10:39 +0000 https://updown.mn/?p=213492 УИХ-ын ээлжит сонгууль зургадугаар сарын 28-ны өдөр болно. Улс төрийн нам болон эвслүүд мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлэхэд нэг хоног үлдлээ.

Сонгуулийг зохион байгуулахад шаардлагатай зардлын төсөв 38.9 тэрбум төгрөгийн төслийг хүргүүлсэн боловч 17.2 хувь нь хасагдаж батлагдсан байна. Энэ нь сонгуулийн тойргийг томсгож, бүсчилсэн хөгжлийн хөтөлбөрт нийцүүлэн томсгосон тул саналын хуудасны хэмжээ өөрчлөгдсөн, хэвлүүлэх нэмэлт зардал шаардлагатай болсон байна. Мөн сонгогчдод хүндрэл учруулахгүйн тулд саналын бүхээг, санал өгөх байрыг олшруулж байгаа юм байна.

Цаашлаад, бүх шатны сонгуулийн байгууллагад ажилласан ажилтнуудад олгох урамшуулал, гадаад дахь сонгогчдоос санал авах ажиллагаатай холбогдуулан бүртгэл мэдээллийг нэгдсэн цахим санд холбох, сонгуулийн шинэ тогтолцоо, санал авах ажиллагааны зааварчилгаа мэдээллийг түгээх, цагдаагийн хяналт, хамгаалалт зэрэг үйл ажиллагаанд санхүүжилт шаардлагатай болсон хэмээн Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга П.Дэлгэрнаран хүсэлт өгсөн байна.

Эх сурвалж: https://eguur.mn/482990/ Э. Үүрийнцолмон
]]>
https://updown.mn/213492.html/feed 0
О.Цогтгэрэл: Төсөв нэмэгдсэн атлаа ард иргэдийнх нь амьдрал дээшлэхгүй байгаа нь авлигатай холбоотой https://updown.mn/213483.html https://updown.mn/213483.html#respond Mon, 18 Mar 2024 10:25:18 +0000 https://updown.mn/?p=213483 УИХ дахь Ардчилсан Нам (АН)-ын бүлэг өнөөдөр хуралджээ. Уг хурлаар хэлэлцсэн асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Бүлгийн дарга О.Цогтгэрэл “Бүлгийн хурлаар бид бүхэн гурван асуудлыг хэлэлцлээ. Эхнийх нь Үндсэн Хуулийн Цэцтэй холбоотой хуулийг энэ долоо хоногт ярилцахаар болсон. Хоёрдугаарт эрх баригчдын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг энэ чуулганаар хэлэлцдэг. Энэ асуудал дээр АН-ын бүлэг дүгнэлтээ нэгтгэсэн.

Сүүлийнх нь өвөлжилтийн нөхцөл байдал, хөдөө аж ахуйн салбарын талаар болон үүний эсрэг арга хэмжээ авч буй эрх баригчдын авч буй арга хэмжээний талаар ярилцлаа.

Үүнтэй холбоотой товч мэдээлэл хүргэхэд Үндсэн Хуулийн Цэцтэй холбоотой хоёр хуульд шинэчилсэн найруулга орж ирлээ. Энэ асуудлаар Хууль зүйн сайд болон бусад албаны хүмүүстэй уулзаж санаа бодлыг нь сонсоод бид дүгнэлтээ гаргасан. Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг дэмжих боломжгүй гэж үзэж байна.

Цаг хугацааны хувьд Үндсэн Хуулийн Цэц буюу Монгол Улсын үндсэн хуулийн манаач болсон энэ байгууллагыг оролдсон, маш эгзэгтэй зүйл заалтууд нэмэгдсэн. Тодруулбал Цэцийн гишүүнийг аливаа цаг хугацаанд ч хариуцлагад татахгүй гэдэгт заалт орж ирлээ. Аливаа цаг хугацаа гэдэгт нь цэцийн гишүүнээсээ буусан хойноо буюу насан туршдаа хариуцлагад татахгүй гэж хэлж болно.

Цэцийн гишүүн нь ямар нэг асуудал гаргавал үүнийг нь гишүүд өөрсдөө хэлэлцэнэ гэх мэтээр энэ байгууллагад дархлагдсан хүмүүс бий болох нөхцөл бүрдэж байна. Тиймээс энэ хуулийн шинэчилсэн найруулгыг дэмжих боломжгүй гэдэг дээр манай бүлэг санал нэгдсэн.

Сүүлийн дөрвөн жил байтугай найман жилийн эрх баригчдын мөрийн хөтөлбөртэй холбоотой хэдэн тоон баримт хэлье. Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт 10 сая богийн арьс, дөрвөн сая бодын арьс шир боловсруулах үйлдвэр барина гэж амлалт өгсөн. Энэ үйлдвэр сураг нь тасарсан. Мөн 2021 онд ашиглалтад орно гэсэн нефтийн үйлдвэр, сарын нэг хувь болно гэсэн зээлийн хүүний авлага гэх мэтээр маш олон амлалтуудыг бид бүхэн энэ долоо хоногт хэлэлцэнэ.

2016 оноос хойш өнөөдрийг хүртэл Монгол Улсын төсөв тав дахин өссөн. Харин энэ хугацаанд ард иргэдийн амьдралд огт өөрчлөлт гарсангүй. Тодруулбал гурван хүн тутмын нэг нь ядуу байсан нь хэвээрээ. Төсөв нь нэмэгдсэн атлаа иргэдийнх нь амьдралд нөлөөлдөггүй. Энэ зөрүүг авлига гэж нэрлэхэд буруудахгүй.

Үүнийг зөвхөн бид биш олон улсын байгууллагууд ч ярьж байна. Улсын төсөв тав дахин өссөнийг хэн ч харж болно. Дэлхийн банкнаас өнгөрсөн сард Монгол Улсын иргэдийн гурван хүн тутмын нэг нь ядуу байгааг судалгаагаар тогтоосон. Авлигын индексээр манай улс сүүлийн найман жилийн хугацаанд 50 байраар ухарсан гэдгийг судлаачид хэлж байна” гэж ярилаа.

Эх сурвалж: https://ikon.mn/n/33mw Э.ТЭМҮҮЛЭН, IKON.MN

]]>
https://updown.mn/213483.html/feed 0
Улс төр 2 сард хэр халуурч, бужигнав? https://updown.mn/213475.html https://updown.mn/213475.html#respond Mon, 18 Mar 2024 04:27:24 +0000 https://updown.mn/?p=213475 УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент отгон чуулганаа нээв. Бүрэн эрхийн хугацаа нь эхлэхэд бүтэн байсан Г.Занданшатар даргатай парламент дөрвөн ч гишүүн нь бүрэн эрх нь дуусгавар болж, хоёр нь өдгөө шүүхээс гэм буруутай нь тогтоогдож, ял сонсоод буй. Хамгийн анх энэ парламентаас өөрийн хүсэлтээр Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Д.Сумъябазара өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, хотын дарга болсон бөгөөд түүний оронд нөхөн сонгууль зохион байгуулж, УИХ-ын гишүүн Н.Энхбаярын хүү Э.Батшугар сонгогдсон юм. Харин үлдсэн гурван гишүүн нь нүүрсний хэрэгт холбогдож, бүрэн эрх нь түдгэлзсэн.

Өөрөөр хэлбэл, 76 гишүүнтэй байх ёстой парламент 73-уулаа хууль тогтоож, Өмнгөговь, Архангай, Чингэлтэй дүүргүүд УИХ-д төлөөлөлгүй энэ парламентын бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж, сонгуультай золгож байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын чуулганыг нээж үг хэлэхдээ, эрх зүй, эдийн засаг, нийгэм, хүний хөгжлийн реформуудаа эцэслэн дуусгах эрхэм зорилготой чуулган байна гэдгийг онцолсон. Орлогын тэгш бус байдлыг арилгах, тогтвортой өсөлттэй, өсөлтийн үр шим нь иргэндээ, айл өрхдөө хүртдэг эдийн засгийн тогтолцоо бүрдүүлэхийг ард иргэд шаардаж, парламент ч энэ чиглэлд онцгой анхаарч байгаа гэдгийг тодотгосон.  Энэ хаврын чуулган мэдээж сонгууль угтсан гэдгээрээ онцлог учраас ногоон автобусны хэрэг, газрын асуудал, лиценз, эм зэрэг нийгэмд томоохон асуудал үүсгээд буй хэргүүдээр сонсгол зохион байгуулахаар төлөвлөсөн нь олон хүнийг, тэр дундаа энэ парламентаас зарим нэг хүмүүсийг “сугалах” магадал тун өндөр бий. Нөгөөтэйгүүр парламентын олонх МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ намынхаа “асуудал” ихтэй УИХ-ын гишүүдийг нэр дэвшүүлэхгүй гэдгээ зарлачихсан учраас эрх баригчид дотроо тэмцэл ихтэй, төлөвлөсөн, төсөөлсөн улс төрөө хаврын чуулганаар амжуулах нь маргаангүй.

Хаврын чуулганаар хүлээгдэж буй хамгийн чухал зүйл бол нээлттэй нийтийн сонсголууд. Хотын үе үеийн удирдлагуудын олгосон газар олголт, ногоон автобус, уул уурхайн лиценз олголт, эмийн асуудал тойрсон сонсголууд.  Сонсголууд нь олон нийтэд нээлттэй мэдээлэл өгөх, тодорхой асуудлуудыг нийгэмд гаргаж ирэхээс гадна олон хүн рүү, ялангуяа 2024 оны сонгууль угтсан улс төр байх болно.

Ялангуяа эрх баригч намын дарга Л.Оюун-Эрдэнэ авлига, албан тушаалын хэрэгт  нэр холбогдсон, хамаарал бүхий этгээд нь холбогдсон бол нэр дэвшүүлэхгүй гэдгээ зарлачихсан учраас энэ удаагийн сонсголуудаас хэн хэнийг нэр дэвшүүлэхгүй вэ гэдэг нь бараг л тодорхой болно гэхэд буруудахгүй. Мэдээж, өнгөрсөн удаад хийсэн сонсголууд шиг нэр дэвших эрхийг нь “хязгаарлах” эрх баригчдын дүрэм нь тодорхой “тоглоом” байна.

УИХ-ын хаврын чуулганаар 40 гаруй хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн. Тэдний дунд үндэсний баялгийн сангийн тухай хууль анхаарал татаж буй.  УИХ-д суудалтай гурван нам /МАН, АН, ХҮН/ нэгдэж, Норвегийн баялгийн сангаас жишээ авч, баялгийн сангийн хуультай болох ёстой гэдэг зөвшилцөлд хүрсэн гэдгээ намрын чуулганы завсарлагааны үеэр мэдэгдэж байв. Нэгэнт УИХ-д суудалтай намууд зөвшилцсөн учраас хуулийн төслийг яаралтай боловсруулж, УИХ-д өргөн барьснаар хаврын чуулганаар батлуулахаар төлөвлөөд буй.  Мөн ирэх 2024 оны сонгуулийн үр дүнд парламент 126 гишүүнтэй болох бөгөөд тэд хууль тогтоохдоо ямар бэлтгэл хангах, дүрэм журам, чуулганыг хуралдааны дэг, үг хэлэхээс эхлээд олон зохицуулах хуулиудыг хаврын чуулганаар батлах учиртай.  Энэ мэтчилэн төлөвлөсөн олон чухал хууль, 40 гаруй хуулийн төслийг отгон парламент хоёр сар хүрэхгүй хугацаанд хэлэлцэж батлах үүрэг хүлээж буй. Үүний хажуугаар улс төр, сонгуульдаа бэлтгэнэ гэвэл УИХ-ын эрхэм гишүүдийн хувьд тун чиг завгүй чуулган эхэлж байна.

2024 оны УИХ-ын сонгуулиас өмнө хоёр сарын хугацаанд ачаалал, асуудал ихтэй, улс төрийн халуурал нь дээд цэгтээ хүрсэн, тун завгүй өдрүүд энэ парламентын отгон чуулганыг хүлээж байна.

Эх сурвалж: https://news.mn/r/2708665/ Ш. ОЮУНЧИМЭГ

]]>
https://updown.mn/213475.html/feed 0
Х.Нямбаатар: 20, 30 жилийн лай ланчигийг үүрээд явж байна https://updown.mn/213456.html https://updown.mn/213456.html#respond Fri, 15 Mar 2024 09:54:45 +0000 https://updown.mn/?p=213456 Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр /2024.03.15/ шар усны үер буусан Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороонд ажиллалаа.

Энэ үеэр тэрбээр “Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ойр орчимд нэг ч усны хаялага байхгүй. Байсан усны хаялгийг нь дараад том, том орон сууц барьчихсан. Энэ бол маш том гэмт хэрэг. Туул голоос урагш бүх усны хаялага хийж байсан худаг байсан газруудыг таван сая төгрөгөөр торгуулаад орон сууцны хороолол барьчихсан. Энийг шийдье” гэв.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх “Доржийн гудамжийн авто зам тэр чигтээ усны хаялага байхгүй. Цайз захаас Да хүрээ хүрсэн зам жаахан бороо ороход л эвдэрдэг. Зүүн хүрээ хотхоны арын хэсэгт мөн байнга ус тогтдог. Усны хаялага байхгүй” гэв.

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Н.Баярмөнх дарга аа өмнө нь энэ асуудлаа шийдүүлж байхгүй яасан юм. Өмнөх 20, 30 жилийн лай ланчигийг би үүрээд явж байна шүү дээ.

Буруутай зураг зурсан, буруутай ажил гүйцэтгэсэн хүүмүсийг хуулийн байгууллагад шилжүүлээд холбогдох хохирлоо нэхэмжлэх ажил хийе. Тооцоо гаргаад дутаж байгаа хэсэг дээр Засгийн газраас дэмжлэг хүсье. Мөн Доржийн гудамж, Дарь-Эхийн гудамж, өнгөрсөн жил үер хамгийн их үер буусан 27, 29 дүгээр хорооны үерийн байгууламжийг бэхжүүлэх зардлыг нийслэлээс шийдье ” гэв.

Эх сурвалж: https://news.mn/r/2708457/ Г.ХОРОЛ

]]>
https://updown.mn/213456.html/feed 0
Засаг захиргааны шинэчлэл хийснээр төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулна https://updown.mn/213445.html https://updown.mn/213445.html#respond Fri, 15 Mar 2024 03:09:32 +0000 https://updown.mn/?p=213445 “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын IV хуралдаанаар “Засаглал, хууль, эрх зүйн шинэчлэл” сэдэв дор хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, НИТХ-ын төлөөлөгч, Хөдөлмөрийн үндэсний намын удирдах зөвлөлийн гишүүн Д.Гантулга, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр нар панелистаар оролцсон юм.

Засаг захиргааны шинэчлэлийн хүрээнд Улаанбаатарыг 20 минутын хот болгохоор зорьж байна. Энэ нь 20 минут буюу 1.6 км зайд төр, нийгмийн суурь үйлчилгээг төвөггүй авах боломжтой хот төлөвлөлтийг хэлж байгаа юм. Үүний тулд нийслэлийн 204 хороог хүн амын төвлөрөл, нийгмийн дэд бүтэц, газарзүйн байршилд үндэслэж 42 нэгж болгон шинэчлэхээр төлөвлөж буй.  Ингэснээр төрийн бүх төрлийн үйлчилгээний хүртээмж сайжирч, иргэдэд илүү ойртоно.

Өнөөдрийн байдлаар нэг хороонд дунджаар 14 албан хаагч өдөрт 15-25 иргэнд төрийн 15 төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Тэгвэл засаг захиргааны шинэчлэлийн хүрээнд 400 метр тутамд төрийн үйлчилгээний ХУРДАН системийг байршуулж, 440 төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлэхээр төлөвлөөд байна.

Засаглал, хууль, эрх зүйн шинэчлэлийн талаар панелистууд дараах санал бодлыг илэрхийллээ.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан:

-Бид засаглалын талаар ярихдаа хэн, ямар шийдвэр гаргахад төвлөрөөд байдаг. Гэвч ямар үе шат, дамжлагатайгаар, хэний оролцоотойгоор шийдвэр гарч байгааг авч үздэггүй. Хотын даргаар ажиллаж байх үед хамгийн их тулгамдаж байсан асуудал нь дэд бүтцийн засаглал байсан. Дэд бүтцийн засаглалыг орхигдуулсны улмаас төлөвлөлтгүй, хяналтгүй суурин газрууд бий болсон. Үүнийг шийдвэрлэхийн тулд “Алсын хараа 2050” бодлогын баримт бичигт есөн зорилтыг тусгасан юм. Өнгөрсөн хугацаанд бид зөвхөн хумих, төвлөрөх бодлого явуулж ирсэн. Үүнээс гарахын тулд Улаанбаатар хотыг тэлэх, бүсчлэх бодлогыг явуулах ёстой. 25 км радиуст хотын нийгэм, эдийн засгийн бүх амьдрал өрнөж байгааг 50, 75 болгох хэрэгтэй.

Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр:

-Тухайн хот олон дарга, хороотой байхаас илүүтэй хотын асуудлыг шийдэх хуулиуд хэрэгждэг үү, тэр хууль асуудлыг шийдэж чадаж байна уу гэдэг нь чухал. Сайн засаглал хэрэгжүүлье гэвэл иргэдийн асуудлыг шийдэх хуулиудаа эргэж харах ёстой. Тэр хууль аль ч нам Засгийн эрхэнд гарахад өөрчлөгдөхгүй, тогтвортой байх нь чухал. Хотын асуудлаас үүдэн Хотын даргын талаар ярьдаг. Хүн нь бус тогтолцоондоо байгаа юм. Хотын даргыг хотын иргэд өөрсдөө сонгодог болох ёстой. Хотын цагдаагийн даргыг дээд албан тушаалтан нь биш иргэдийн оролцоотой томилдог байх хэрэгтэй. Хот бүр өөрийн гэсэн дүр төрхтэй байдаг. Улаанбаатар хотынх ямар байх, хэрхэн төлөвлөлт хийхэд улстөрийн намууд нэгнээ үгүйсгэлгүйгээр нэгдсэн ойлголт, зөвшилцөлд хүрэх шаардлагатай юм.

НИТХ-ын төлөөлөгч, Хөдөлмөрийн үндэсний намын удирдах зөвлөлийн гишүүн Д.Гантулга:

-ХҮН-ын зүгээс хороодын тоог цөөлөх байр суурийг илэрхийлж ирсэн. Тийм ч учраас засаг захиргааны шинэчлэл хийх нь зөв гэж үзэж байгаа. Олон талын төлөөллийг оролцуулан нийслэлийн асуудлыг хэлэлцэж байгаа нь сайшаалтай. Монгол Улсын засаг захиргааны талаар ярьж байгаа бол тухайн нэгжийн удирдлагыг хамтад нь авч хэлэлцэх нь зүйтэй.

НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан:

-Иргэд төрийн үйлчилгээг авахаар тогшсон хамгийн эхний хаалга нь асуудлыг нь шийдэхгүй байх тохиолдолд бухимдаад байгаа юм. Төр үүргээ биелүүлэхгүй байна гэсэн үг. Тиймээс төрийн хамгийн анхан шатны нэгж, иргэнд үйлчлэх хамгийн эхний хаалганы эрх чадамжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хот, нийтийн аж ахуйн чиг үүрэг дүүргүүдэд шилжихэд дагаад хариуцлага сайжирсан. Энэ мэтчилэн шаардлагатай шилжилтүүдийг хийх нь зөв. Хорооны Засаг дарга иргэдэд хамгийн ойр ажилладаг учраас энэхүү шилжилт, шинэчлэлийг дэмжиж байгаа.

Эх сурвалж: https://www.toim.mn/article/7dfd643g

]]>
https://updown.mn/213445.html/feed 0