Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Алтан торонд жиргэнэ… – updown.mn

Алтан торонд жиргэнэ…

[starbox]

Монголчуудад жиргэх эрх бий. Гэхдээ алтан торонд л дуулах хувьтай. УИХ-д суудалтай улс төрийн намууд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхтэй хэмээн 2012-2016 оны парламентын гишүүд холбогдох хуульд өөрчлөлт оруулсан явдал алтан тороор ард түмнээ хашиж, төрөө сонгох эрхэд нь төө халдсан алхам болсон гэдгийг энд зориуд дурдъя. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, тодорхой хүрээнд барих оролдлого эндээс эхтэй.

Нөгөө талаар улс төрийн нам даган хуйларч, нам хэмээх шавар бурхантай байхаас татгалзахаар тэмүүлж буй энэ үед уг өөрчлөлт эсрэгээрээ тийм ч таатай нөлөө авчраагүй. Улс төр цомхон бөгөөд сонголтгүй болов. Олон намын бус, хоёр намын тогтолцоо төлөвшиж үлдэх явцуу гарц мөн л энэ байлаа. Үүнийг гэрчлэн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд гуравхан нэр дэвшигч өрсөлдөхөөр яригдаж буй нь энэ сонголтын түүхэнд тохиосон хамгийн хязгаарлагдмал өгөгдөл юм.

Тэр тусмаа Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нарын дараалсан ноёрхлын дараа, Монголын төр шилжилтийн бөгөөд тогтворгүй байдлаасаа гарах гэж чадан ядан эрмэлзэж буй үед, тэгээд дээр нь ард түмний төрдөө итгэх итгэл гуйвж дайвчихаад байгаа энэ цагт ийнхүү”барьцгүй” гурван нэр дэвшигчийг сонгогчдод тулгаж буй нь “Алтан торонд жиргэвэл жиргэ, эсвэл боль” хэмээсэн хатуу сонголтыг санал болгож буйгаас өөрцгүй ажээ.

Чухам яагаад барьцгүй хэмээн нэрлэх болов гэсэн асуулт гарч ирнэ. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч хэмээн цоллуулах дуртай Н.Энхбаярын улс төрийн амьдрал 1987 оноос эхэлсэн гэхээр 30 жилийн замнал энэ хүнд бий. Харин М.Энхболд, Х.Баттулга нарын хувьд улс төрийн амьдралын 20 гаруй жилийн цөхөршгүй намтартай. Н.Энхбаяр МАХН-ын дарга, Соёлын сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч гээд төрийн өндөр албан тушаалд 20 орчим жил тасралтгүй тухласан нэгэн.

М.Энхболд ч мөн МАН-ын дарга, Ерөнхий сайд, хотын мээр гээд оргил болсон сэнтийд олон жилээр заларсан гэдгийг бид мэднэ. Х.Баттулга УИХ-ын гишүүнээр хоёронтоо сонгогдож, Зам тээврийн болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар сонгогдон ажиллаж байсан. Тэдний хэн хэнд нь улс төрийн олон он дамнасан баялаг түүх, баян эрх мэдэл байжээ. Ийм тохиолдолд ард түмэн тэдэнд нэхэл хатуутай хандах нь тодорхой. Саарсан хөгжил, саарал хямрал, өр зээлд баригдсан амьдрал нь сонгогчдыг хүссэн, хүсээгүй ” Улс төрд өндөр алба хашиж, эрх мэдэл атгасан 20-30 жилд та нар энэ улс орон, ард түмэнд ямар ахиц дэвшил авчрав аа?” хэмээсэн хатуухан асуухад хүргэж буй бөгөөд нэр дэвшигчид ч үүнтэй нүүр тулахаас аргагүй юм.

Эдүгээ М.Энхболдыг газрын наймаачин гэх хочноос нь цэвэрхэн салгах, Н.Энхбаярын ганц хүний дарангуйллын үеийг мартагнуулах, Х.Баттулгыг бизнесмэний зөрчилдөө баригдан Монголын нүүрсний хувь заяаг сүүдэртүүлэн, улс орныг талцуулсан дайнаас нь буцаан авчрах PR-ын эхний ажлууд ид өрнөж байна. Энэ гурван нэр дэвшигч намаасаа сонгогдсон нь ард түмнийг тэгтлээ баярлахад хүргээгүй гэдгийг бас хэлэх хэрэгтэй. Өөр сонголт, өөр цаг үеийг чимээлэн тэвчээр алдан дуншиж буй Монголын нийгэм “Шинэ цагийн дууг хуучин хүн дуулдаггүй” хэмээн хэлэх дуртай байгааг сошиал ертөнцийн уур амьсгалаас анзаарч болно.

Сурталчилгааны улайрсан туйлшрал хэдийнэ эхэлж, маргааш сонгууль болох гэж буй мэт галзуу хурдаа авсан энэ өдрүүдэд улирч буй Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн олон нийтийн сэтгэл зүрх, нийгмийн сэтгэхүйд үлдээсэн айдас хийгээд, төрийн тэргүүний эрэмбэгүй тоглолтын сүүдрийг бас давхар харж болно. Тиймээс ч Х.Баттулгад бизнесийн болон улс төрийн өшөө авалт байгаа болов уу гэх хардлага, М.Энхболдыг сонгочихвол нэг намын буюу МАН-ын дарангуйллын эрин үед хөл тавина гэх болгоомжлол, МАХН-ын цөөн ахмад болон өрөвчхөн эмэгтэй сонгогчдыг эс тооцвол Н.Энхбаяраас бараг л нийтээрээ үргэн зугтаж буй дүр зургийг мэдрэхэд амархан.

Үүний цаана өмнөх Ерөнхийлөгчид болох Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нараас үлдсэн эргэлзээ хийгээд түгшүүр нуугдаж буй нь тодорхой. Сэтгүүлч миний зүгээс л гэхэд галав эриний түүхтэй гайхам ард түмний галтай хөвгүүд хаачсан болоод ийм ядмаг сонголттой эвлэрэхэд хүрч байгаагаа хэдэнтээ эргэцүүлэхэд хүрснээ нуух юун.

Энэ удаагийн сонгуулийн онцлог нь Үндсэн хууль болон, үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулахын босгон дээр болж буй гэдгийг дурдъя. Төрийн тэргүүний ямар нэгэн томилгоо хийх эрх мэдлийг хасч, зургаан жилээр УИХ-аас сонгон, жинхэнэ утгаар нь Монгол төрийн бэлгэ тэмдэг байлгахаар хуулийн зохицуулалт орж ирж байгаа нь монголчууд бидэнд сонголтоо үүнтэй нийцүүлэн хийх шаардлагыг авчирч байна.

Дээр нь нэмж хэлэхэд, бүх ард түмнээс сонгогдох сүүлчийн Ерөнхийлөгчийн төлөө саналаа өгөх түүхэн өдөр ганцхан удаа тохиож магадгүй болчихлоо. Учир нь Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн явцад Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгох явдлыг олон нийт дэмжээгүй боловч эцсийн шийдвэрийг парламент гаргана гэдгийг санахад илүүдэхгүй. Төрийн тэргүүний эрх мэдлийн хүрээг хумих зэрэг амтгүй зүйл заалтууд Үндсэн хууль дагасан өөрчлөлтөөс үнэртэж байгаа ч энэ удаагийн сонгууль өрсөлдөөн ихтэй болох нь тодорхой аж.. Амтгүй бялууны төлөө алалдан тулалдах хэрэг юу билээ гэсэн бас нэг асуулт хариултаа хүлээж байна.

МАН-ын хувьд УИХ болон, Орон нутгийн сонгуулийн ялалтаа баталгаажуулах, улс төрийн эрх мэдлийн хоёрдмол байдлаас гарах нь эхний зорилт аж. Тэгвэл АН-ын хувьд дараалсан ялагдлуудын дараа улаан шугамнаас цааш тугаа мандуулж, улс төрийн хүчтэй нам, тэр тусмаа цорын ганц сөрөг хүчин гэдгээ зарлан, гурван жилийн удаад болох УИХ-ын сонгуулийн өнгийг эргүүлэх алсыг харсан хариуцлагатай нүүдэл нь энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль болчихоод буй нь үнэн юм.

МАХН-ын хувьд анхнаасаа ийм зорилгоор байгуулагдсан нам, тиймээс түүхэн хүлээлтийн өдөртэй нүүр тулах оролдлого хийх нь мэдээж. Нөгөө талаар МАХН-ын залуусын хувьд Н.Энхбаяр хэмээх үүсгэн байгуулагчаасаа салж, улс төрийн хүчнийхээ хувьд өөр эрин үеийг эхлүүлэх сүүлчийн арга нь бас л энэ гэж хэлж болно.

Парламентад суудалгүй намуудаас орж ирэх бололцоотой байсан сонирхолтой нэр дэвшигчид байхгүй, дээр нь үүнтэй холбоотойгоор хязгаарлагдмал байдлаар өрсөлдөж буй хоёр юмуу, гурван хүний нэгийг сонгохын тулд энэ удаа сонгогчид алтан торонд жиргэхээс аргагүй. Алтан торны түүх үүгээр дуусахгүй. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч мөн л алтан торонд дуулна.

Эрх мэдлийн хүчтэй хязгаарлалт үйлчлэхээс аргагүй байдал түүнийг угтаж таарч байна. Эргэлзээтэй байгаа нэг зүйл гэвэл одоохондоо албан ёсоор нэр дэвших, эсэх нь тодорхойгүй байгаа Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн засаглалыг шохоорхдог. М.Энхболд, Х.Баттулга нар өнөөдөртөө сонгодог парламентийг дэмжигч. Хэн нь ч сонгогдсон 2020 он хүртэл парламент дахь олонхийг МАН бүрдүүлж байгаа тохиолдолд Үндсэн хуульд оруулахаар төлөвлөж буй өөрчлөлт шинэчлэл эерэг талдаа шийдэгдэх боломжтой. Учир нь Ерөнхийлөгчийн статустай холбоотой МАН-ын бодлого хийгээд амбицад нөлөөлж чадах ганц хүн нь өнөөхөндөө М.Энхболд.

Гэвч тэрчээр эрх мэдэл, албан тушаалд нэгэнт “ханасан уусмал” учраас зөв шийдлийн өмнө зогсож буй гэдэгт эргэлзэхгүй байна. Харин энд хувь хүний эрх мэдлийг эрхэмлэдэг, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болоогүй байж тэдний явдлаар явж, тэдний суудлаар сууж, тэднээс дутахгүй тойрон хүрээлэгчдээр өөрийгөө нийгмээс тусгаарлан, хувьдаа өмчилсөн сэтгүүлч, хамгаалагч зэрэг тусгаар баг бүрдүүлээд олон жил болж буй Х.Баттулгыг цухасхан шүүмжлэхэд гэмгүй.

Эцэст нь МАН, АН, МАХН хэмээх улс төрийн идэвхтэй гурван хүчний дотоод ардчилал, хөгжил, төлөвшлийг сонжъё. Тоо үг хэлдэг гэлцдэг. Өмнө нь 100 хувийн саналаар нэр дэвшигчээ тодруулдаг байсан МАН 85,7 хувиар М.Энхболдыг намаасаа гаргалаа. Тарж бутрах дуртай АН түүхэндээ үнэмлэхүй олны санал болох 96,6 хувиар Х.Баттулгыг нэр дэвшүүллээ. МАХН Н.Энхбаярыг үргэлж дагасаар ирсэн шоуны тоо болох 100 хувийн саналаар нэр дэвшигчээ тодрууллаа. Хамгийн ээдрээтэй асуулт нэр дэвшигчдэд үлдэж байна.

Магадгүй, монголчууд бүх ард түмнийхээ сонголтоор Ерөнхийлөгчөө сонгох сүүлчийнх ч байж мэдэх энэ сонгуульд гурван нэр дэвшигч маань ямар зорилго өвөрлөн орж ирэв ээ? Олон нийт онцгой ихийг хүсч, оломгүй их итгэл хүлээлгэж, Монгол төрийг сайн, Монголын ардчиллыг сайхан болгож, алсын замаа тодорхойлож, амьдралаа сайжруулахын тулд саналаа өгнө. Гэтэл нэр дэвшигч гурав маань өчүүхнийг бодож, өөрийн хувийг хичээн, өндөр сэнтийд авирсан бол яах уу?

Чухам энэхүү ард түмний үе үеийн мөрөөдөл хийгээд итгэл, нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхол хийгээд амбицийн зөрчил өнөөдрийн эмгэнэлийг бий болгосон гэдгийг хэлмээр байна. М.Энхболд ганцхан МАН-ын хөдөлшгүй дангаар ноёрхлын төлөө, Х.Баттулга зөвхөн торны цаана хоригдохгүйн төлөө, Н.Энхбаяр улс төрийн наймаанд санаархаж, өш хонзонгоо авахын төлөө нэр дэвшиж буй бол Монголын улс төрийн амьдрал мөчлөгийн хувьд ухрах араандаа орж буй нь энэ. Гагцхүү үүнийг цаглашгүй их хэдий ч, цаад тал нь дөрвөн жилээр хэмжигддэг цаг хугацаа харуулах юм!

Эх сурвалж:

updown.mn

Мэдээний админ

Learn More →

2 thoughts on “Алтан торонд жиргэнэ…

  1. Угуй. 2017-05-09 17:19 at 17:19

    Ийм тогтолцооноос оор заяа тавилангуй юм шиг юм бичээд амьтаны тархи угаагаад байхаа болих хэрэгтэй. Одоо ханасан. Наад 3 паразит чинь ямар дээл омсогсон чинь мон чанар нь оорчлогдохгуй. Одоо оор дурмээр амьдрах естой. Угуй бол монгол ундэстэн суйрэл руугээ явна.

    Хариулах
  2. Tuvden 2017-05-10 02:23 at 02:23

    Хэнийг ч дэмжихгүй!!!
    Сонгууль бойкотлоно !!!
    гэж байгаа хүмүүс бүгд М.Энхболдийг ерөнхийлөгч болгох сонирхолтой хүмүүс байгаа !!!
    Элбэгдоржийн барьж байгаа төрийн бодлогын үргэлжлэл болно гэсэн үг !!!
    Монголын гол гол баялгууд бүгд Гадны компаниудын мэдэлд очино, Элбэгдорж 8 жил төр барьж байхдаа Оюутолгойг гадных болгож өгчөөд буулаа , Тавантолгойг Хятадуудад арай өгч амжсангүй яагаад гэвэл өөр хүмүүсийн ашиг сонирхолд нийцээгүй болов уу !!!
    Эрдэнэтийн 49% харин Хувь хүмүүст өгчөөд буух гэснийг нь Ард түмэн мэдэнгүүт МАН нэр хүндээ олон нийтийн дунд унагаахгүйн тулд буцааж Улсын мэдэлд авах шийдвэр гаргалаа !!!
    МАН парламентын сонгуульд ялаад Мэргэжлийн засгийн газар байгуулна гэсэн нь ПОП амлалт байсныг 1 жил төр барьсан хугацаандаа харууллаа.
    1. – Авилагчдыг хамгаалж хамгаалж байна!!!
    2. – Офшорчдоо хамгаалж байна !!!
    3. – Улсын их хурлын гишүүдийнхээ бизнэсийг татвараас чөлөөлж !!!
    4. – Улсын их хурлын гишүүдийнхээ авсан бондын мөнгийг хойшлуулж улсаа өрөнд оруулж байна !!!
    5. Саяхан ОУВС шахалтанд орж Гадны компаниудын орлого Монгол улсын Банкны салбараар дамжин гүйлгээ хийх журам гаргаснаасаа буцлаа !!!
    Ард түмэнд юу өгөв!!! Татвар нэмж л өгөх шив дээ !!!
    Элбэгдоржийн хийж гүйцээж амжаагүй хувьчлалыг Энхболд хийж дуусгах нь гарцаагүй, энэ олон сайд нар дотор нь дандаа л янз бүрийн газрын лицензтэй улсууд байгаа биздээ !!!
    Тавантолгойг Хятадын Шинхуа авах гээд л үзээд байх шиг байна.

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн