Өнөөдөр (2017.05.07) хуралдсан Ардчилсан намын наймдугаар Их хурлаар тус намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг батламжлах асуудлыг хэлэлцэв. Намын дарга С.Эрдэнэ Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр их хуралдаа УИХ-ын гишүүн асан Х.Баттулгын нэрийг оруулсан. Түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх үгүйг аймаг, сум, нийслэлийн дүүргээс ирсэн намын Их хурлын 1206 гишүүн шийдсэн юм.

Хурал эхлэхтэй зэрэгцэн нэр дэвшигч Х.Баттулга Их хурлын гишүүдээс 50+1 хувийн санал авч чадахгүй бол тус намын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийг төлөө өрсөлдөөнд оролцсон Л.Болд, Д.Дорлигжав, Н.Алтанхуяг, Б.Жаргалсайхан нараас илүү санал авч, Х.Баттулгатай бараг тэнцүү өрсөлдсөн Р.Амаржаргалын нэрийг зөрүүлэн дэвшүүлж магадгүй гэсэн таамаглал гарч байсан.

Гэвч намын Их хуралд оролцсон гишүүдийн 96.6 хувийн дэмжлэгийг авсан Х.Баттулга 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас өрсөлдөхөөр болов.

By updown

2 thoughts on “Намын хурлаас 96.6 хувийн саналыг авсан Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болов”
  1. МИЕЭ ч илүү боловсролтой. Энхбаяр зохиолчийн авъяасгүй ч шүүмжлэгчийн авъяас нь тодорч Горький төгссөн. Боловсролтой хүмүүс монголоор дүүрэн ч эрх ашгийн ялгааг ойлгохгүй бгаа. Тэр талаар ганц удаа ганхийсэн Зоригоо нухчихсан. Боловсрол яридаг улс боловсролгүйгээ л харуулахаас цаашгүй болсон хэ хэ… Хувийн сургууль төгссөн олон нөхөд одоо төрд зүтгэж тоот ч бичиж чадахгүй мандан бадарч бна даа

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн