Зүүд зөгнөх хүчтэй

2018-07-28 10:143min2
зүүд

-Та баяжих, эсэхээ зүүднээсээ мэдээрэй-

Аалз- Аалз зүүдлэвэл та ажилдаа анхааралтай, хянуур, идэвхитэй байснаар аз завшааныг олно

Авс – Зүүдэндээ харвал ажил хэрэгч хүмүүс бүтэлгүйтнэ

Алим – Энэ зүүд мөнгөн ашиг олохыг илэрхийлнэ

Алмаас эрдэнэ – Алмаас Эрдэнийн  эзэн болжээ гэж зүүдлэвэл та нэр хүнд, алдар гавьяа олоод зогсохгүй, мөнгө санхүүгийн хувьд ч маш их бат бэх байна. Харин та алмаас эрдэнээ гээчихлээ гэж зүүдлэвэл ямар нэгэн таагүй явдлын улмаас шившиг болж алдагдалд орохыг илэрхийлж буй юм.

Алиалагч – Хүнд бэрх боловч ашиг орлого их ажилтай болно

Алт – Алт барьж байна гэж зүүдлэвэл бүхий л эхлэлд амжилт олно. Эмэгтэй хүн алтан эдлэл бэлгэнд авлаа гэж зүүдлэвэл баян боловч харамч хүнтэй гэрлэнэ. Алт оллоо гэж зүүдлэвэл өөртөө буй сайн сайхан чанарынхаа хүчээр эр алдар, эд баялагт хялбар хүрнэ. Алтаа гээчихлээ гж зүүдлэвэл та амьдралдаа олдох ховорхон боломжийг анхааралгүйгээс алдана.

Амбаар сав – Амбаар сав зүүдлэвэл мөн л таны мөнгө санхүүгийн байдалтай холбоотой. Хэрвээ амбаараар дүүрэн тариа будаа зүүдлэвэл ажил төрөл тань өөдрөг байж, мөнгө санхүүгийн байдал сайжирч энэ таатай үе удаан үргэлжилнэ. Харин хоосон амбаар зүүдлэвэл ажил бүтэлгүйтэх, ашиг орлого хомстох магадлалтай.

Амьдрал – Эмэгтэй хүн тансаг хангалуун амьдрал зүүдлэвэл хэсэг хугацаанд элбэг хангалуун амьдарлаа ч эцэстээ ядуурч нэр хүндээ алдана.

Арк– Хэрвэ та байшингийн арк зүүдлэвэл хүнээс хэтийдсэн их хүчин зүтгэл гаргаж байж нэр хүнд эд баялагт хүрнэ. Харин эвдэрхий байна гэж зүүдлэвэл мөнгө санхүүгий алдагдалд орж болзошгүй.

Арьс шир – Энэ зүүд сайны дохио юм. Бизнесийн амжилт, биржээс олох ашиг орлогыг илэрхийлдэг. Арьс ширэн эдлэл байвал гэр орны тав тухтай байдлыг харуулна.

Арслан– Залуу арслан зүүдлэвэл танд шинэ ашигтай ажил эхлэх боломж байна гэсэн үг. Энэ боломжийг бүү алдаарай.

Аялах– Аялалаар явж байна гэж зүүдлэвэл санхүүгийн байдал сайжирна.

Банк – Банктай холбоотой зүүдийг онцгой анхаарах хэрэгтэй. Учир нь ийм зүүд таны мөнгө санхүүгийн байдлыг шууд илтгэдэг. Хэрвээ та банкнаас боодол мөнгө буюу алтан зооснууд авч байна гэж зүүдлэвэл ихээхэн ашиг орлоготой байж мөнгө санхүү тань баталгаатай өөдлөхий бэлгэдэл юм. Харин эсрэгээ та банкинд мөнгөө өгч байвал санхүүдээ  тооцоогүй бодлогогүй хандаж байна гэсэн үг.

Багт наадам– Мөнгө санхүүгийн байдал хүндрэх үед зүүдэлдэг.

Байцаа– Таагүй явдал тохиолдоно. Байцаагаа хураан авч байвал та их үрэлгэн юм.

Байр сууц – Хэрвээ та байшингаа хэн нэгэнд хөлсөлж байвал удахгүй ихээхэн ашигтай гэрээ хийнэ. Харин байр хөлслөж авах гээд мөнгөгүй байвал ажлын идэвхи зүтгэл тань буурна. Зүүдэндээ хөлслөсөн байрныхаа түрээсийг төлж байвал таны мөнгөний ашиг сонирхол бүрэн хангагдна. Түрээсийн мөнгөө өгч чадахгүй байна гэж зүүдлэвэл та зугаа цэнгэл хэт хөөснөөс санхүүгийн алдагдалд орж болзошгүй харуулна.

Байшин барилга – Өндөр гоёмсог байшин барилга харвал чинээлэг амьдрах, урт удаан наслахын бэлгэдэл юм.

Барьцаалах – Та ямар нэг хөрөнгөө барьцаалж байвал мөнгө санхүүгийн хүндрэл учирна.

Билльяард – Ажил хэрэг болон бизнест бэрхшээл учирна. Шүүх хяналтын байгууллагатай хлбоотой маргаан хөрнөг мөнгөтэй хлбоотой элдэв асуудал бусдад гүтгэгдсэний улмаас алдагдалд орох гээд юу ч багтаж болно. Харин та тоглож байгаагаар бус билтяардын ширээг харж байна гэж зүүдэлсэн бол найз нөхдийнхөө хэл амнаас болгоомжил.

Бөмбөлөг– Үлээдэг бөмбөлөг зүүдлэвэл итгэл, найдвар алдарч ажил төрөл унана.

Бөмбөр– Ах дүү садан төрөлтэйгээ сайн харилцаатай байна. Мал аж ахуй газар тариалантай хлбоотой мэргэжил бүхаий хүмүүсийнх хувьд энэ нь аз тохиохыг илэрхийлнэ.

Бөгж- Сайхан зүүд. Хэрвээ та олон бөгж зүүсэн байна гэвэл ажил үйлс тань өөдрөг бүтэмжтэй байна. Бусдын зүүсэн бөгжийг харж байвал тухтай байдал тань өсөн нэмэгдэнэ.

Бэлэг – Мөнгө санхүүгийн үйл ажиллагаа тань ашигтай.

Бэртэх – Тэмцээнд оролцоод бэртэл авбал мөнгө санхүүгийн том алдагдалд орж болзошгүй

Газар шороо– Шимтэй сайхан газар зүүдлэвэл мөнгө санхүүгийн ашиг орлоготой байх магадлалтай.

Гамбир– Гамбир зүүдлэвэл маш сайн. Мөнгөний асуудалд их амжилт олно.

Гал түймэр- Унтраахаар зүтгэж байвал амжилтанд хүрэхийн тулд маш хүчин зүтгэл гаргана. Тэгсэн цагт баяжина.

Гахай– Бордож таргалуулсан гахай байвал ажил хэргийн болон худалдааны салбарт ажил ихсэж хөдөлгөөнд орно. Олон тооройтой гахай зүүдэлвэл бүхий л ажилд амжилт гаргана. Гахайгаа хооллож байвал өмч хөрөнгө тань өсөн нэмэгдэнэ. Зарж байвал хөдөлмөрлөсний эцэст эд баялаг нэмэгдэнэ

Гич– Ургаж буй ногоон гич аз одыг илэрхийлнэ.

Гүйх – Ганцаараа гүйж байвал эд хөрөнгөтэй болох гэсэн өрсөлдөөнд бусдаас түрүүлж нийгэмд илүү өндөр байр суурь эзэлнэ.

Гүзээлзгэнэ– Зарж байвал материаллаг байдал сайжирна.

Гүн ангал– Нүх зүүдлэх нь сайн бш. Та эд хөрөнгөнөөсөө салж болзошгүй.

Гуйлгачин– Ядуу хүн болжээ гэж зүүдлэвэл айх хэрэггүй. Таагүй явлын тухай сануулга төдий зүйл юм. Ойрын өдрүүдэд өглөгч байхыг хичээ.

Гутал– Шинэ гутал өмсч байвал ажлын цалин баталгаатай нэмэгдэнэ.

Гэр орон – Гэр оронгүй болжээ гэж зүүдлэвэл мөнгө санхүүгийн уналтыг харуулна.

Гэрлэх – Ганц бие эр  сайхан бүсгүйтэй гэрлэж байвал ирээдүйд баян хүүхэнтэй сууж мөнгө санхүүгийн байдлаа сайжруулна гэнэ.

Гэрээслэл– Гэрээслэлээ алга болгочихлоо гэвэл бизнесий асуудал улам их болно.

Дайн – Эх орон тань ялагдал хүлээлээ гэж зүүдлэвэл улс төрийн бодлогод өөрчлөлт орно. Энд энгийн хүмүүс хохирно.

Дампуурах– Айх хэрэггүй. Бодит амьдрал дээр таны ажил хэргийн идэвхи зүтгэл хүчин зүтгэл өсөн нэмэгдэхийг илэрхийлдэг. Та бусад хүнийг хоосорч дамдуурчээ гэвэл амьдрал дээр гэнэн хонгор боловч харьцахад аятайхан хүмүүстэй уулзана.

Данх– Хүнд хэцүү ажлын эхлэл болон зүүдлэгднэ.

Дарс- Хундгалж байвал удахгүй өндөр цалинтай ажилд шилжинэ.

Дүүрэн устай торх – Зүүдлэх нь сайн байдаг. Таны гэр оронд бүх юм элбэг хангалуун байхыг бэлгэддэг.

Дусаал – Нарны туяанд гялалзах усны дусаал зүүдлэвэл нэр алдар эд баялгийг олно

Дээвэр- Дээвэр дээгүүр явж байна гэж зүүдлэвэл томоохон амжилтанд багахан хугацаанд хүрэн.

Дэнлүү – Дэнлүү зүүдлэвэл ажил хэрэг ахуй амьдрал ихээхэн хөдөлгөөнд орж байгаагийн илрэл. Эвдэрхий дэнлүү нь ажил хэргээ зөв зохион байгуулж ашиг олж эхэлж буй хүмүүст хамаатай.

 

2 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй