Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Хотын дарга асан Э.Бат-Үүл, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав, УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн Л.Болд нар дэвшихээр яригдаж байна. Тэдэнтэй АН дотор “Буян”-гийн Б.Жаргалсайхан мөн өрсөлдөх нь гэсэн мэдээлэл цацагдаж байгаа.

АН-ын дарга С.Эрдэнэ олон сонирхогчтой Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг сойх вэ гэдэг асуултад өнөөдөр хариулт өгчээ. С.Эрдэнийн амнаас унасан үгийг удахгүй болох Төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөгчид төдийгүй сонгогчид удтал хүлээж байсан юм.

АН-ын дарга намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй улстөрчидтэй ганц удаа зөвлөлдөх уулзалтыг хийсэн гэнэ. Энэ үеэр Сонгуулийн хуулийн дагуу АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах журмыг боловсруулах мөн энэхүү журмыг боловсруулах ажилд нэр дэвших сонирхолтой хүмүүс өөрсдөө эсвэл бие төлөөлөгчөө оролцуулж болно гэдэгт тохирчээ.

Тус нам Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн дагуу тавдугаар сарын 2-6-ны хооронд нэр дэвшигчээ тодруулна. Нэр дэвших хүний нэр АН-ын VIII их хурал дээр нууц санал хураалтаар баталгаажих гэнэ. Санал хураалт ирэх тавдугаар сарын 3-нд болох гэнэ. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тус намд сүүлийн үед нэгэнт хэвшсэн тодорхой хэмжээний дэнчинг төлөх нь тодорхой болжээ.

Энэ мөнгийг АН-ын гишүүд нэг тэрбум төгрөгт хүрнэ хэмээн мэдэгдээд амжсан. Харин С.Эрдэнэ “Үндэсний аудитын газар Ерөнхийлөгчийн сонгуульд улс төрийн нам 6.8 тэрбум, нэр дэвшигч 3.9 тэрбум төгрөгийн зардал гаргах ёстой гээд тогтоочихсон. Тиймээс гарч байгаа зардлыг нэр дэвшиж байгаа хүмүүсийнхээ тоонд хувааж нэг хүнд ногдох зардлыг бодож гарна гэж ээ.

Д.ХАЛИУН

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн