“ТОП 100” аж ахуйн нэгжийг Эрдэнэт, Оюутолгой ХХК, Хаан банк тэргүүллээ

Монгол Улсын Засгийн газраас Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимтай хамтран жил бүр “ТОП 100” аж ахуй нэгж байгууллагыг тодруулдаг.  Өчигдөр (2017.04.28) шилдэгт багтсан аж ахуй нэгжид өргөмжлөл гадруулах ёслолын ажиллагаа Төрийн ордонд боллоо.

Өнгөрсөн оны шилдэг аж ахуй нэгж байгууллагаар “Эрдэнэт” үйлдвэр, “Оюутолгой” ХХК, “Хаан банк”, “Худалдаа хөгжлийн банк”, НИК зэрэг компани тэргүүлжээ. Дээрх аж ахуй нэгжийн жагсаалтыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээний салбар 21, уул уурхай 13, хүнсний үйлдвэрлэл 13, банк санхүү 8, харилцаа холбоо 7, Цахилгаан, дулааны үйлдвэрлэл, усан хангамж 9, газрын тосны хангамж 12, барилга 5, хөнгөн үйлдвэр 3, хөрөнгө оруулалт менежмент 3, тээвэр ложистик 2, хүнд үйлдвэр 2, хөдөө аж ахуйн салбар 1 хувийг тус тус эзэлсэн байна.

Эдгээр байгууллагыг эрэмбэлэхдээ Сангийн яам, Татварын Ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороотой хамтран зөвхөн татвар төлөлтийг бус нийгмийн даатгал, ажил олголт, хөрөнгө оруулалт, борлуулалтын орлогыг шалгуур болгожээ.

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн