Гэмт хэрэг шуурхай илрүүлсэн алба хаагчдыг шагнаж урамшууллаа

 

Нийслэлийн цагдаагийн газраас иргэдийн амар тайван байдлыг хангах, гудамж талбайд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажил, эргүүлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн 1 сарын хугацаатай “Эргүүл” нэгдсэн арга хэмжээг нийслэлийн хэмжээнд эхлүүлээд байна.

Арга хэмжээний хүрээнд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах үүргээ нэр төртэй биелүүлж, орон байрны хулгайн гэмт хэргийг шуурхай илрүүлсэн Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэв журмын ажилтан, цагдаагийн ахмад Б.Отгонбаяр, цагдаагийн ахлах ахлагч Н.Наранбаатар, цагдаагийн дэд ахлагч Ц.Нямхүү, Б.Мөнхбаатар нарыг Нийслэлийн цагдаагийн газрын “Баярын бичиг”, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

ЭХ СУРВАЛЖ: НЦГ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн