250 хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийлээ

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг (ТТАХНЭ)-ийн Хүүхдийн шүдний эмч, бэлтгэл ахмад М.Батцэцэг, хүүхдийн их эмч Ч.Ганчимэг, хүүхдийн сувилагч А.Сугармаа нар 2017 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр ХСИС-ийн дэргэдэх 32 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгагдсан. Энэхүү хөтөлбөр нь ХЗДХ-ийн сайд С.Бямбацогтын санаачилгаар ажил хэрэг болж Баянзүрх дүүргийн 32 дугаар цэцэрлэгийн салбар болгон ХСИС-ийн дэргэд цэцэрлэг байгуулсан. Тус цэцэрлэг өнгөрсөн оны 12 дугаар сард нээлтээ хийн, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ.

Урьдчилан сэргийлэх үзлэгийн үеэр 2-6 насны хүүхэд хамрагдсанаас шүдний үрэвсэл, дунд чихний булагт үрэвсэл, амьсгалын дээд зам, хамар дайврын үрэвслийн өвчлөл зонхилон тохиолдож байна. Цаашид амны хөндийн эрүүл ахуйн дэглэмийг тогтмол хэвшүүлэх, эцэг эхчүүд хүүхдэдээ тавих анхаарал, халамжаа сайжруулах, ханиад томууг бүрэн гүйцэт эдгээж байх хэрэгтэй талаар эмч нар зөвлөгөө өглөө.

ЭХ СУРВАЛЖ: ХЗДХЯ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн