“Монголын зэс” корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осорт өчигдөр (2017.04.24) шаардах бичиг хүргүүлжээ. Тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрийн төрийн тансаглал, ажилчдын цалин урамшуулалтай холбоотой  олон удаагийн үйлдэлд хувийн хэвшлийн төлөөлөл санаа зовж буйгаа илэрхийлэн  гурван зүйлийг шаарджээ. Үүнд

1. “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудаас  ажилчдын цалинг нэмэх.“Монголын зэс” корпораци 2016 оны аравдугаар сараас эхлэн инженер техникийн болон бусад ажилтнуудын цалинг 10 хүртэл хувиар нэмэгдүүлэх санал гаргасан ч зөвшилцөлд хүрээгүй байна.

2. “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлын цалинг 25 сая төгрөгөөр тогтоосон нь төрийн зүгээс түүний хэмжээ хязгааргүй тансаглалыг өөгшүүлж байгаа явдал гэж үзээд нэн даруй зогсоох.

3. Хууль бус ТУЗ үйлдвэрийн 200 мэргэжлийн ажилтныг хоморголон халж, намын харьяалалтай, зорилго нь тодорхойгүй 200 хүнийг томилохоор зэхэж байгааг эрс эсэргүүцэн, энэ байдлыг зогсоохыг хүссэн байна. 

Б.Яруу

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн