Австрали Улсад болсон хар шуурганаас болж коксжих нүүрсний нэг тонн тутам нь 300 ам.доллар даваад байна. Хар шуурганд сүйдсэн төмөр зам, уурхайн эвдрэлийг засахад нэлээд цаг хугацаа шаардагдах учраас ийнхүү коксжих нүүрсний үнэ тэнгэрт хадахад нөлөөлжээ.

Нөгөө талаар урд хөрш Хойд Солонгосоос авдаг нүүрсний импортоо зогсоосон нь тус улсад гангийн үйлдвэрлэлд хэрэглэгддэг сайн чанарын коксжих нүүрсний эрэлт өсч, үнэ тэнгэрт хадах төлөвтэй байна. Дэлхийн зах дээрх коксжих нүүрсний үнийн өсөлт манай эдийн засагт боломж авчрах ёстой ч эерэгээр нөлөөлөх байдал ажиглагдахгүй байна.

Өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр Засгиийн газар “Эрдэнэс таван толгой” компани Баруун Цанхиас олборлож буй нүүрсээ уурхайн аман дээрээс 71.5 ам.доллараар зарахаар болсон. Харин “Энержи ресурс” компани нэг тонн нүүрсээ 197 ам.доллароор зарж байгаа аж.

Зарим эх сурвалжийн мэдээллээр Баруун Цанхиас ердөө ганцхан компани тонн тутмыг нь 71.5 ам.доллараар авдаг бол бусад нь дээрх үнээс бага өртгөөр авсан хэвээр байгаа юм байна. МАН-ын бүлгийн хуралдаанд мэдээлэл хийсэн Эрдэнэс Таван толгой компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд “нүүрсний үнийн өсөлтийн талаар Чалкотой ярьж байгаа ч нааштай хандахгүй байгаа” хэмээн ярьсан байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн