УИХ дахь МАН-ын бүлгийн хэрүүл ил болж, тус намаас парламентад сонгогдсон гишүүд Ж.Эрдэнэбатын Засгийн газрын хуйвалдаан, концессын гэрээ тойрсон бялууг хэвлэлүүдээр илчилсэн халуун өдрүүд үргэлжилж байна. Дуулиантай хамт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын Цагаан суврагын ордыг Оюутолгойн ордтой холбох дэд станцыг байгуулах концессын гэрээний асуудал ил болов.

Үүнтэй зэрэгцэн Н.Номтойбаяр УИХ-ын Байнгын хороон дээр мэдээлэл хийж, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны тайлангаас иш татан Нийгмийн даатгалын сангаас нас барсан таван мянган хүний нэрийг барьж мөнгө завшиж байсан асуудлыг сөхөн хөндлөө. Шалгалтад хамрагдсан хугацаа нь тус яамны экс сайд, одоогийн АН-ын дарга С.Эрдэнийн үед хамрагдаж байна.

Дээрх дуулианууд цаг хугацааны санамсаргүй тохиолдлоор ил болчихоогүй нь ойлгомжтой. Харин энэ тохиолдол нь Н.Номтойбаярт дуулианыг дуулианаар намжаах оролдлогоо эхлүүлэх, нөгөө талдаа Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ын эсрэг ашиглах онцгой нэгэн “жор”-ыг МАН-ын зүгээс илчилсэн анхны хүн болон тодрох боломжийг олгов бололтой.

Д.ХАЛИУН

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн