​9911-тэй дугаартай, алтан гинж зүүж, жийп унасан толгойгүй атлаа гүзээтэй, архи пивоны сав болсон 30-тай залуус…

Being a Mongol man means being a Warrior.” Chinggis Khaan
“Монгол эр хүн бүр дайчин цэрэг байдаг” Чингис Хаан

Өнөөдөр эх нутагтаа байгаа 2,9 сая хүн монголд хар ажил хийхээр ирсэн 50000 хужааг ч дийлэхгүй байгаа нь нууц биш. Жирийн иргэн бүү хэл цагдаа нь хүртэл цус нөжтэйгээ холилдтол зодуулдаг болж дээ.

Наполеон: “Туулайгаар удирдуулсан арслангийн армийг арслангаар удирдуулсан туулайн арми ялан дийлдэг” алдарт үгээ өөрсдөөсөө 10 дахин хүнтэй Мамлюкуудыг ялахдаа хэлсэн гэдэг. Бид дэлхийн талыг эзэлж байхдаа Монголын цэрэг арми ямагт арслангаар удирдуулсан арслан барсын арми л байсан билээ. Гэтэл арслангаар удирдуулсан арслан барсын арми гуравхан зууны дотор гахайгаар удирдуулсан хонин сүрэг болжээ.

Бидний багад 8-р анги төгсөхөд Хөдөлмөр Батлан Хамгаалах Тэмдэгийн нормыг биеийн тамирын хичээл дээр биелүүлсэн байх ёстой байлаа. Савлуурт 4 удаа суниах, зээрэнцэг бөөрөнцөгийг шидэх, гар дээрээ суниах, урт өндөрт харайх, 100м 800м-т гүйх гээд бүгд нормтой, байв.

Ардчиллын жилүүдэд энэ бүхнийг байхгүй болгосноор өнөөгийн залуус цэрэгт жин өндөрөөр тэнцэхгүй жижгэрч, араас нь харахад эр эм нь ялгагдахгүй болжээ. Өнөөгийн баячуудын хүүхдүүд “хэдэн” төг төлөөд цэргийн албанаас зугтдаг бол ядуусын хүүхдүүдийн бие бялдарын үзүүлэлт цэргийн албанд тэнцэхээргүй жижгэрч мууджээ.

ЗХУ, Монгл Улсын баатар армийн генерал И.А.Плиев: “Олон тооны дайсантай тулалдсаар ганцаар үлдэж сүүлчийн сум, гранатаа өөртөө бус дайсандаа зориулаад үлдсэн ганц хутгаа далайн эцсийн тулаанд уухайлаан ордог эр цэрэг бол жинхэнэ Монгол дайчин билээ”

XIII зууны Армяны түүхч хар ламтан Магаки “Харваач улсын түүх” хэмээх номондоо “…эл дээд орноо (Армяны дээд хэсэгт) анхлан ирсэн… татаарууд (монголчууд) хүмүүнтэй огтын төсгүй асан ажгуу. Байдал төрх нь үгээр илэрхийлэхийн аргагүй аюумшигтай муухай. Толгой нь гэхэд одос үхрийнх шиг данхгар том, нүд нь тахианы дэгдээхэйнх шиг онигор, хамар нь мийнх лүгээ адил оготор, хацар шанаа нь нохойнх лугаа адил өргөн, бүсэлхий бие нь шоргоолжных шиг нарийхан, хөл нь гахайнх лугаа адил богинохон. Сахал самбай гэж огтоос байхгүй. Арслан барсын хүчтэй атлаа бүргэд шувуу шиг чарлаа шингэн дуутай. Тэгээд хэний ч санаанд оромгүй газраар гэнэт гарч ирэх бөлгөө”

Нэгэн хятад сурвалжид “Тэд төрөлхийн өлсгөлөн даамгай байдаг. Нэгээхэн хэсэг бяслаг идээд, жаахан ус уучихвал хоёр, гурван хоногийг өнгөрөөчихнө. Мөн хүйтэнд тэсвэртэй. Хэдэн тохой зузаан цасан дотор ч хамаагүй, хөл, гараа атируулан хэвтээд л унтчихна.
Тэгээд хүйтэн ч гэхгүй, “Үнэхээр салхи, бороонд зовирол үгүй, өлсч ундаасахад ядрал үгүй. Үүгээр дундад улсын хүмүүс тэдэнтэй тэнцэж болшгүй. Учрыг нь бодвол бага балчрын үеэсээ чингэсээр ирээд тийм болсон бололтой”

Плано Каприни “Тэд сүрхий тэвчээртэй бөгөөд нэг, хоёр хоног юу ч идэж уугаагүй байвч өлсөж цангаж байгаа нь огт мэдэгдэхгүй. Харин ч баян цатгалан хүмүүс шиг байж, дуулж хөгжилдөцгөөх ажгуу. Тэсгим хүйтэн, аагим халууны аль алинд ч морь унахдаа тун тэвчээртэй улс. Ер нь тэд эрх танхил, булбарай улс биш”

Азербайжаны сударч Ибн-ал-Асир “Хэрэвзээ хэн нэгэн хүн та нарт татарууд (монголчууд) айн дутаасан гэх юмуу олзлогдсон хэмээвээс тэр үгэнд бүү итгэ. Харин тэднийг алсан гэвэл сая итгэж болно.
Учир юун хэмээвээс тэр улс хэзээ ч аюун дутаадаггүй юм. Нэгэн удаа бид нэг татарыг яаж ийгээд барьж аваад явтал нөгөөх чинь мориноосоо үсрэн харайгаад толгойгоо чулуугаар хага дэлдэж үхсэн билээ. Бууж өгнө гэж байхгүй хэмээн Багдад хотноо элчээр ирсэн нэгэн гүрж ноён ярьсан”

Л.Н.Гумилев “Их талд буюу монгочууд итгэснийг хуурч мэхэлдэггүйгээрээ соёл иргэншилтэй бусад орноос ялгарч байв” гэх мэтээр бидний өвөг дээдэс, аавуудыг үнэлдэг байж.

Гэтэл өнөөдөр Монголын нууц товчоо, монголын алтан үеийн уран зохиолыг уншихгүй хэрнээ Библи уншиж, монгол дээлээ өмсдөгүй хэрнээ Халловийны баяр энэ тэр гэж нүүр ам хувцасаа аймшигтайгаар будаж маяглахыг нь төр дэмжмээргүй байна.
Хэдхээн хужаад цус нөжтэйгөө холилдтол цэрэг цагдаа нь зодуулахад хажуугаас нь зүгээр л хараад зогсох атлаа залуус өөр хоорондоо ялихгүй зүйл дээр хутга шөвөг буундаа хүрч нэгийгээ хөнөөх нь юуны учир хэний буруу вэ.

Удирдагч гахайнууд л буруутай. Гахайгаа солиж чадахгүй бол эхлээд ядаж хонь ямаагаа нохой болгоё. Бахархалын өдрөөр бүжиг наадам хийж найрлаж ууж дуулж худал сүржигнэсээр эцэст нь нэгийгээ ямаан омгоор хутгалж алах бус өнөөгийн залуусыг үүх түүхээ мэддэг болгох, монгол хүн гэдгээрээ бахархах тийм сэтгэл санаа омогшилыг тархинд суулгах өдөр болгох хэрэгтэй болов уу.

Хэн тэгээд монгол орноо хамгаалах вэ. 1,50м өндөртэй 50 кг-ын жинтэй цэрэгт бид найдах уу. Эсвэл 130-160кг жинтэй сумогийн хэдэн бахчүүддээ найдах уу. 400 сая хүнтэй арабын ертөнцийн эсрэг 6 сая еврейчүүд яаж тэсэж байна. Тэнд эр эмгүй баян ядуугүй бүгд цэрэгт явах ёстой. Цэцэрлэгээс нь эх оронч хүмүүжилтэй өв тэгш бие бялдартай болгодог.

Сүүлийн үед хувь хүний хөгжил бол тухайн улс орны ирэдүйн хөгжлийг тодорхойлдог гэдгийг нөгөө барууныхан баталлаа. Хувь хүний хөгжил гэдэг бол хүүхдийг багаас нь эрдэм номтой эрүүл биетэй эх орондоо хайртай болгохыг хэлж байна. Эд хөрөнгөтэй болгохыг хэлж байна гэж андуурав.

Түүнээс бус 9911-тэй дугаартай, алтан гинж зүүж, жийп унасан толгойгүй атлаа гүзээтэй, архи пивоны сав болсон 30-тай залуусыг орчин үеийн хүн гэж арай хэлэхгүй байх. Эд ч монголыг авч явахгүй. Цаг нь болохоор бүгд монголоос зугтана. Ядаж Эзэн Чингэсийнхээ төрсөн сарыг архигүй сар болговол зүгээр биш үү. Цаг нь болохоор гахайгаа арслангаар солих цаг ирнэ гэдэгт итгэлтэй байна.

Г. АРСЛАН

updown.mn

Мэдээний админ

Learn More →

6 thoughts on “​9911-тэй дугаартай, алтан гинж зүүж, жийп унасан толгойгүй атлаа гүзээтэй, архи пивоны сав болсон 30-тай залуус…

  1. chort gej vnen shvv 2017-04-18 10:34 at 10:34

    yag helj tuiliin vnen uym daa.

    Хариулах
  2. Hen gedeg saraachigch ve 2017-04-18 10:53 at 10:53

    Eniig bichsen amitan chaavas olon zuun jiliin jmnuus irsen bn kkk.orchin tsag gedeg bol ogtoos uur buur shal uur yum shuu de.odoo ued tsereg armi gedeg tehnik,tehnoligiin devcshil deer suurildag bolson,selem bariad mori unaad dairdag zerleguudiin ue ert ungursun.tiimdee ch mongold tsomhon sain duriin mergejliin armi bh shaardlaga tulgarch bui.buu zevsegtei haritsah.joloo barihiig 10n jiliin hicheeliin programmd oruulah ni zuitei.tom hugjiltei gurnuud manaih shig tosgon ulsiig ezlen turemgiileh deere tulval udriin bish heden tsagiin ajil bolno gedgiig sain sanah heregtei.iimiin uchir hursh ornuudtaigaa nairsag haritsaj diplomlat bodlogoor tusgaar togtnoloo hamgaalah ni chuhal.hytad humuus gedeg bol turulhiin ajilsag humuus,manaid ajil hiij meddeg hun barag bhgui,unench,ajilsag,ajillaj chaddag uchraas tednii bid uursduu urij ajilluuldag.juulchdiig iheer avchirch mungunii ursgaliig tatah ni bidnii uureg.etsest ni helehed ene uguulberiin helheesiig saraachsan arslan gegch nohoi hutsaj l bdag jingiin tsuvaa yvj l bdag.bid hugjih estoi.ert balar ruugaa butsah uchirgui

    Хариулах
  3. Нэргүй 2017-04-18 15:03 at 15:03

    Олон ишлэл, хужаа гэснийг нь хасчвал үнэн л юм бичиж. Гэхдээ цээжээ дэллээд бас болчихгүйшүү

    Хариулах
  4. Нэргүй 2017-04-18 16:01 at 16:01

    ert yeiin ym odoo ymar hereg bnaaa ain odoo yeee l yri

    Хариулах
  5. Нэргүй 2017-04-19 20:11 at 20:11

    Өмнө нь ийм бж гээд ярьхаар өнгөрсөн баларсан гээд аав ээж эмээ өвөөгөө үгүйсгээд бх юм
    Өнөөдөр манайз ирлүүзүүд ямар их болсоныг гэрчлээд бх шиг

    Хариулах
  6. maaraa 2017-04-21 15:48 at 15:48

    Zuv yum bichij. Bid heterhii oviloggui boljee. Aimhai, shunaltai, uhaan muu, huch tenheegui. Uursdiiguu, huuhduudee uurchluh tsag boljee. Hedii deglemtei, hagas tseregjilttei bn tiim uls l odoo hugjuud bn. Isreal, Japan, Korea geed bn sh dee. Bid yaagaad tedniih=g magtaj suuhaas, duuriagaad hiij bolohgui gej

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн