Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх ажил ирэх тавдугаар сарын 2-нд эхэлж, 6-ны өдөр дуусгавар болно. Харин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг тавдугаар сарын 17-ны дотор багтаан СЕХ олон нийтэд зарлах юм байна. АН-ын тухайд 7-9 хүн энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх таамаг явж байгаа. Сонгуульд өрсөлдөнө гэдгээ албан ёсоор зарласан Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг, Д.Дорлигжав нараас гадна Баабар, З.Энхболд, Р.Амаржаргал, Х.Баттулга мөн тэдэн дээр АН-ын дарга С.Эрдэнэ ч нэр дэвших сонирхолтой байгаа мэдээлэл цацагдаж байна.

Өнөөдөр АН-ын удирдлагууд төрийн ордонд хэвлэлийн хурал хийх сурагтай хамт “АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээс нэг тэрбум төгрөг авах сураг дуулдаж эхлэв. Намын дотоод сонгуулиа дээд тал нь 250 сая төгрөгөөр “үнэлсэн” тус намын хувьд энэ нь тийм ч их гайхаад байх зүйл бас биш бололтой.

Энэ тухай асуусан сэтгүүлчийн асуултыг АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Туваан үгүйсгэсэнгүй. Тэрээр тун удахгүй АН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох дотоод журмаа батална. Үүний дараа бүх зүйл тодорхой болно гэж хэллээ. Харин түүний энэ мэдэгдлийг АН-ын бүлэг фракциуд улам хүчтэй эсэргүүцэж мэдэхээр байна.

Д.ХАЛИУН

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн