Та мөнх бусын тухай бодож үзсэн үү

Бурхан багшийн ариун гэгээн  сургаалд эрдэнэт хүмүүний биеийг олсныг  “Зүүний үзүүрийг дээш харуулан газарт атгасны дээр шар будаа олон атгыг цацан цацавч нижгээд төдий зүүний үзүүрт тогтох болохоос ихэнх нь үл тогтох нь ив илэрхийлчилэн машид ховор болой” хэмээн айлдсан байна.

Ийм ховор хүмүүн төрөлхтний биеийг олоод энэ биеийхээ  үр шимийг заавал хүртэх хэрэгтэй. Үр шимийг нь эс хүртвээс адгуус амьтан лугаа  ерд ялгаа байхгүй юм. Учир нь адгуус амьтад үр төлөө тэжээх, хоол хүнсээ базаан бэлтгэх, хослон амьдрах, нэгэндээ туслах, нэгнээсээ өшөө авах, тансаг үүр орон засах үр төлөө амьдрах аргад сургах зэрэгт заримдаа биднээс ч онцгой гаргууд байдаг.

Бидний амьтнаас ялгагдах ганц ялгаа нь Чинадын хойт нас, үйлийн үрийг танин мэдэх явдал билээ. Үйлийн үрийн тухай онолыг ихээхэн хялбаршуулж ойлговол ёс суртахууны гүн нарийн номлол гэж үзэж болно. Сайн үйл үйлдвэл буянтай сайн үр дэлгэрнэ. Муу үйл үйлдвээс хорт муу үйлийг үйлдэхийн эх үндэс нь сэтгэл юм.

Сурталчилгаа

Сэтгэл нь хамгийн хурдан бөгөөд  эрхэм гол зүйл байдаг. Өөрөөр хэлбэл ямар ч үйлийн эхэнд сэтгэл явдаг. Тиймээс үндэс нь эм болвоос салаа мөчир нь эм байдаг. Үндэс нь хор болвоос  салаа мөчир нь хор байдаг хэмээн бурхны судар шаштирт өгүүлсэн байна. Сэтгэлээр буян ч үйлдэж болно. Буг бузрыг ч үүсгэж чадна. Иймээс ч манай ард түмний сайн санааны үзүүрт шар тос гэдэг ардын зүйр цэцэн үг гарсан болой.

Тэгэхлээр хэрэхн сэтгэлээ зөв байлгаж буян үйлдэн сайн үр жимс хүртэн жаргах вэ? гэсэн  асуулт гарч ирнэ. Энэ асуудалд танд үхэл мөнхийн бусын тухай онол ганцхан үнэн зав хариулт өнч чадна. Энэ асуудалд танд үхэл мөнхийн бусын тухай онол л ганц үнэн зөв хариулт өгч чадна. Энэ нь Бурханы шашины үндсэн гол суурь ухагдхуунуудын нэг юм. Өнгөцхөн харахад хүн бүхэн л мэддэг өдөр шөнөгүй л тохиолдож байдаг үзэгдэл байгаа биз үнэхээр ч тийм юм .

Тэгэхдээ хүн бүхний мэддэг эгэл асуудалд л гүн нарийн онолууд агуулагдаж байдгийг та юу эс андахав. Яагаад үхэл мөнх бус хэмээх үгийг барууны философичид “Шидэт үг ” гэж нэрлэв бодох л асуудал. Үнэхээр үхэл мөнх бусын тухай онолыг эзэмшиж чадваас шинжлэх ухааны тайлбарлаж чадаагүй хойд нас, сүнсний тухай гүн нарийн ойлголтуудыг мэдэрч тэр л өндөр дээд нирваан болох арга замуудын эхэнд  морилж  эгэл үгүй амьдралын гэгээн замд саадгүй гарна. Үхэл мөнх бусын тухай гүн нарийн онолыг энд дэлгэрэнгүй тайлбарлахгүй зөвхөн гурван үндсэн асуудлынх нь тухай товч өгүүлье.

1.Үхэх нь үнэн.

2.Хэзээ үхэх нь тодорхойгүй.

3.Үхэхийн цагт номноос өөр юу ч тус үгүй.

Эрдэнэт хүмүүний биеийг олоод  энэ дэлхийг захирсан эрх тушаалтай, элбэг баян хөрөнгө чинээтэй, эрхэмсэг сайхан хатадтай, эрх танхил хөвгүүдтэй эгэлгүй тансаг амьдралтай нь ч, орох оронгүй, ойчих аягагүй, онгорхой сиймхий гэртэй, орчлонгийн бузар булайнууд хэмээн нэрийдэгсэд ч үхэх нь болзоогүй өөрөөр хэлбэл би тэдэн наслаад үхмээр байна гэсэн санаагаар болдоггүй юм. Үхэхийн цагт амраг садан, аав ээж , ахан дүүс цуглан уйла дуулавч та цор ганцаар хойт төрөлдөө энэ насандаа үйлдсэн сайн муу үйлийнхээ үрийг сүнсэндээ шингээж аваад одох болно.

Тэр цагт Бурханы номноос өөр юу ч тус болохгүй гэсэн эдгээр гурван үндсийг тунгаан бодож бясалгаваас та сэтгэлдээ сайн үрийг тарьж амтат жимсийг нь өнө удаан хүртэн суух болно. Үхэл мөнх бусын онол нь эгэл төрөлхтөн ойлгоход маш хүнд хэрвээ ойлговол аз жаргалыг олох арга замын ганц түлхүүр нь юм гэдгийг Бурханы шашины гүн ухааны гүн сэтгэгчид номлодог билээ. Энэ нарийн чанд онолыг бид бүрэн дүүрэн ойлгохгүй ч хааяа ч болов нэг удаа Би мөнх бус хэзээ ч үхэж мэднэ гэж бодвоос таны сэтгэл зөөлөрч аливаа зүйлд хэтэрхий шунахайрах, хүн амьтныг хайрлах сэтгэлгүй хөнөөж хорлох, зөвхөн өөрийгөө бодож бусдыг гаргуунд нь хаях зэрэг муу муухай санаагаа цөөлөн сайн үйл үйлдэх  сэтгэл дадаж эхэлнэ.

Мөн амьтан бүхэн аз жаргал хүсдэг. Иймээс аливаа хүн амьтан, амьд байгалийг хайрлан хмгаалж зөв зохистой харьцах явдал зөв зохистой харьцах явдал зүй ёсоор гарч ирнэ. Тэгэхдээ эгэл бид атаат дайсан, араатан амьтныг яаж хайрлаж чадах вэ? гэсэн бодол орж ирэх нь гарцаагүй. Үүнд бурханы шашин та амьд байгаль, хүн төрөлхтөнд тус хүргэж чадахгүй бол хорлол бүү үйлд гэсэн хангалттай хариу өгөх болно.

Дээрх онол сургаалаас харахад үйлийн үрийн гүнзгий онолыг ухааран чадваас хүн төрөлхтөн тэргүүлшгүй  цагаас амьдран буй, төгсгөлгүй урт хугацаанд  ч олон төрлийг аван амьдрах болно.

Энэ эцэс төгсгөлгүй цаг хугацааны хоромхон зурваст амьдраад өнгөрөхийн хооронд  нэг нэгнээ, амьд байгалиа үнэн сэтгэлээсээ хайрлан эвтэй найртай амьдарцгаая. Хүмүүсээ.

Түлхүүр үг:

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.