Д.Нацагдоржийн нэрэмжит төв номын санд  АНУ-ын хуулийн есөн их дээд  сургуулийн үзэсгэлэн өнөөдөр болно. Үзэсгэлэнд “Айдахо”, “Индиана”, “Тэмпл”, “Пеппердайн”, “Вэйк Форрест”, “Мэриланд”, “Миами”, “Ричмонд”, болон Лос Анжелес дахь “Калифорн”-ийн их сургуулийн  төлөөлөгчид оролцох бөгөөд хуулийн сургуульд суралцах боломжийн талаарх мэдээллийг залууст өгөх юм байна. Мөн залууст АНУ дахь хуулийн боловсролын тогтолцоо, түүний онцлог, хуулийн сургуульд элсэх, тэтгэлэгтэй суралцах талаарх зөвлөгөө үнэ төлбөргүй авах боломжтой.

Америкийн Олон улсын боловсролын хүрээлэнгийн тайланд дурдсанаар 2014 онд 1444, 2015 онд 1481, 2016 онд 1434 монгол оюутан  Америкийн  их сургууль, коллежид суралцжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн