Байлдааны гранат дэлбэрч хоёр цэргийн албан хаагч амиа алдан, найман хүн шархаджээ

Өнөөдөр 17-18 цагийн орчимд гранат дэлбэрсэний улмаас хоёр цэргийн албан хаагч амиа алдан, долоон хүн шархаджээ. Энэ хэрэг Зэвсэгт хүчний Таван толгой дахь Сургалтын төвд гарсан байна. Энд Зэвсэгт хүчний Энхийг сахиулах 3 дугаар мотобуудлагын батальоны албан хаагчид хээрийн сургалтанд гарч байсан аж.

Сургалтын үеэр аюулгүй ажиллагаа алдагдан гранат дэлбэрсэн бололтой. Хэрэг явдал гарсантай холбогдуулан Батлан хамгаалах яамны Цэргийн төв эмнэлэг хөл хорио тогтоожээ. Ослын газарт ЗХЖШ болон ЦЕГ-ын шуурхай тусгай бүлэг ажиллаж байгаа юм байна.

Ослын талаар ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал ж.Бадамбазар, Цэргийн төв эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга дэд хурандаа Т.Сүхбаатар нарын тайлбарыг хүргэж байна.

https://www.youtube.com/watch?v=HiSbqBGmc0A&feature=youtu.be

5 thoughts on “Байлдааны гранат дэлбэрч хоёр цэргийн албан хаагч амиа алдан, найман хүн шархаджээ

  1. Нэргүй 2017-04-11 21:07 at 21:07

    Харамсалтай хэрэг болжээ…
    Гүн эмгэнэл илэрхийлье…

    Хариулах
  2. Ах 2017-04-11 22:28 at 22:28

    Хайран дүү минь уг нь их хашир хүн дээ

    Хариулах
  3. ard 2017-04-12 01:35 at 01:35

    Сайдн огцорох хэрэгтэй

    Хариулах
  4. Эмгэнэл илэрхийлье 2017-04-12 11:06 at 11:06

    Харамсаж байна. Ум маани бадми хум

    Хариулах
  5. болдоо 2017-06-20 13:07 at 13:07

    гранат шидэж хэрэглэж сурсан цэрэг байна гэсэн . Хачин юм …

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн