KFC компани антибиотиктай тахианы махнаас татгалзлаа

Дэлхийн алдарт түргэн хоолны сүлжээ KFC (Kentucky Fried Chicken) компани антибиотектой тахиагаар хэрэглэгчдээ дайлдаг гэх шүүмжлэл олны дунд бий. Гэсэн ч тус  компанийн сүлжээ рестораниудаар үйлчлүүлэх дуртай сая сая хүн бий. Тэгвэл  KFC компаниас 2018 онын сүүлээр Америкаас авдаг тахианы махандаа антибиотик хэрэглээгүй байх шаардлага тавихаар болсноо зарлалаа. Үүний араас McDonald’s, KFC зэрэг томоохон компаниудыг мөн дагаж өөрчлөгдөхийг тал талаас шахаж эхэлжээ. Тиймээс жил бүр олон сая тахиа худалдан авдаг KFC компанийн мэдэгдэл чухал дэвшил болж байна.

Одоохондоо KFC яг ямар төрлийн антибиотикийг хориглож байгаагаа дэлгэрэнгүй мэдээлээгүй байгаа. Гэхдээ л эрүүл мэндийн байгууллагуудын хувьд энэ нь том ялалт болж буй юм.

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн