БНХАУ-ын дарга Си Жиньпин өчигдөр (2017.04.06) орон нутгийн цагаар 13.50 цагт Флорида мужид тусгай онгоцоор бууж АНУ-д хийх айлчлалаа эхлүүллээ. Си Жиньпин болон түүний гэргий Пэн Ли Юан нарыг “West Palm Beach” нисэх онгоцны буудалд  АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон гэргийн хамт угтан авсан бол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр орой БНХАУ-ын дарга Си Жиньпинийг Мар-а-Лаго эдлэндээ хүлээн авч оройн зоог барьжээ.

Айлчлалын албан уулзалтууд өнөөдөр болно. Эдийн засгаасаа дэлхийд тэргүүлдэг хоёр орны Төрийн тэргүүний уулзалт, яригдах сэдэв дэлхийн анхаарлын төвд байна. Зөвхөн худалдаа, эдийн засгийн харилцаа биш талууд Хойд Солонгосын асуудлаар ямар байр суурьт хүрэх бол гэдэг нь анхаарал татаж байгаа юм.

    

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн