Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Цагаан Ордны урилгаар 2018 оны есдүгээр сарын 18-наас Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал эхлүүлээд байгаа билээ. Тус уулзалтын үеэр АНУ-д болж өнгөрсөн “Флоренс” хар шуурганд өртсөн иргэдэд зориулан Монгол улс 100 мянган ам.доллартай тэнцэх ноолууран хөнжил бэлэглэжээ.

Энэ тухай АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пэнс мөн өөрийн твиттер хуудаснаа “Маш сайхан уулзалт боллоо. Шуурганд өртсөн иргэдэд 100 мянган ам.долларын ноосон хөнжил бэлэглэсэнд талархаж байна” хэмээн жиргэсэн байна. Харин АНУ Монгол улсад “МСК” 350 сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор болсон бөгөөд НАТО-гаас Афганистанд явуулж байгаа ажиллагаанд цаашид үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхийг хүсжээ.

Мөн хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын боломжуудыг хэлэлцсэн бөгөөд энэ санхүүжилтээр Улаанбаатар хотын усан хангамжийн асуудлыг шийдэж, олон шинэ худаг гаргана. Дэлхийн ихэнх оронд нэвтрээд байгаа саарал ус гаргаж авч үйлдвэрлэлд ашиглах технологийг нэвтрүүлэх ажээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн