Нийгэм

Д.Батмөнхөд 24 цагийн дотор 25 сая төгрөгийн хандив цугларчээ

Өчигдөр буюу /2018.09.19/-нд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ээжийгээ алдсан дөрвөн бяцхан хүүхэд орох орон гэргүй болсон тухай мэдээлэл цацагдсан. Хүүхдүүдийн аав Д.Батмөнхөд туслах аян тэр даруй өрнөж ердөө  24 цагийн дотор 25 гаруй сая төгрөг цугларчээ.

Үүнд гадаад болон дотоодод суугаа элэг нэгт Монголчууд хандив өгсөн бөгөөд хүүхдүүдийг цэцэрлэгт оруулахаар болж, гэр бүлийнхнийг эмчийн бүрэн үзлэгт хамруулахаар болсон байна. Энэ баасан гарагт Д.Батмөнхөд зориулсан уулзалтыг “TV5” телевизийн байранд зохион байгуулахаар болсон бөгөөд тус өдөр түүнд туслах хүсэлтэй хүмүүс хандив, тусламжаа өөрийн биеэр гардуулж өгөх боломжтой ажээ.

Яг одоогийн байдлаар тус гэр бүлд зориулан гэр барьж өгч байгаа бөгөөд тус гэрийг Сэр-Од хэмээх залуу бэлэглэсэн байна.

42122196_1943998072565755_5994684935351304192_n Д.Батмөнхөд 24 цагийн дотор 25 сая төгрөгийн хандив цугларчээ

Batmukh-ger-shatsan-6 Д.Батмөнхөд 24 цагийн дотор 25 сая төгрөгийн хандив цугларчээ

[fbvideo link=”https://www.facebook.com/TV5Mongolia/videos/312256659562611/” width=”690″ height=”300″ onlyvideo=”1″]

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

8 Сэтгэгдэлтэй

  1. МАШ ГОЁ САНАГДАЖ БАЙНА … МОНГОЛЧУУД ИЙМ Л БАЙСАН ДАА.. даан ч 1990 онос хойш муухай болсон доо….

  2. Монгол хүн бие биедээ туслах ёстой. Хандив өгсөн хүн бүрт баярлалаа

  3. Монголчууд бид чинь хүн чанартай, нэг нэгэндээ туслах халуун сэтгэлтэй, ийм л ард түмэн шүү дээ.

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close