“Далан давхар”-ын шарилуудыг нүүлгэж, чандарлана

Нийслэлд хэд хэдэн шарилын газар бий. Тэд­ний нэг нь “Далан давхар” гэж нэрлэж заншсан ор­шуулгын газар. Засгийн газрын 2018 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн 88 дугаар тогтоолын дагуу Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд “Хүчит шонхор” дэд станцын барилгын ажлыг “Далан давхар”-т эхлүүлжээ.

images-2 "Далан давхар"-ын шарилуудыг нүүлгэж, чандарлана

Тиймээс дэд станц барих зурваст орсон шарилуудыг нүүлгэн шилжүүлж байгаа юм байна. Энэ талаар Нийслэлийн захирагчийн ажлын албаны мэргэжилтэн С.Аригун “Барилгын ажилтай холбоотой нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байгаа шарилуудын ар гэрийнхэнтэй нь холбогдож, уулзсан. Зөвхөн барилга барих зурвас газарт орсон шарилуудыг ёс заншлын дагуу мэргэжлийн байгууллагууд чандарлахаар болсон” хэмээх мэдээллийг өгөв.

1 сэтгэгдэл

  1. Бурхан минь наад Шарилуудыг чинь цагтаа Аав ээж ах дүү хамаатан садан нь Бурханы номын дагуу Хөдөөлүүсэн байгаа Хөндөхдөө хүртэл Ёс журмын нь дагуу гүйцэтгэмээр байх юм даа Талийгаачид маань хүртэл Газрынхаа хөрсөнд Амар амгалан шингэж болохгүй болчихсон яасан цаг үе вэ дээ Уг нь сайхан Цэцэрлэгжүүлж болоогүй л юм байх даа Ум маани бад ми хум яасан ч Зэвүүн цаг вэ

    Хариулах

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.