Их Британий Суонси Их сургуулийн (University of Swansea) эрдэмтэд хуванцар хог хаягдлыг автомашины түлш болгон хувиргах туршилтыг амжилттай хэрэгжүүлжээ. Хэрэв энэ амжилтаа хадгалж чадвал нэг  өдөр бүх хуванцар хог хаягдал автомашины түлш үйлдвэрлэх түүхий эд болж хувирах юм.

Эрдэмтэд хуванцарыг  жижиглээд дээр нь фото каталист нэмсэнээр химийн эрчим хүч болгон хувиргах зарчмаар хагас дамжуулагч нано хэсгүүдийг ашигласан байна. Дараа нь хуванцрыг шүлтийн уусмалд хийж, нарны гэрэл тусгахад гадаргуу дээр нь хөөснүүд бий болж эхлэх ба үүнийг “устөрөгчийн хий” (hydrogen gas) гэдэг аж.  Нано хэсгүүд нарны гэрлийг ашиглан хоёр зэрэг урвал үүсгэдэг гэнэ. Нэг нь уснаас устөрөгчийн хий гаргах, нөгөө нь хуванцрыг задлах. Ингэж гаргасан хийг устөрөгчийн хөдөлгүүртэй автомашинд түлш болгон ашиглах боломжтой.

Уг үйл ажиллагаа нь хуванцрыг дахин боловсруулах ажлаас хямд өртөгтэйг судлаачид онцолжээ. Тухайлбал нэг тонн хуванцар хаягдлыг дахин боловсруулахад зардал нь $4,000 орчим болдог гэнэ.

Тоёота корпораци 2030 он гэхэд дэлхий дахинд нийлээд нэг сая цахилгаан болон устөрөгчийн хөдөлгүүртэй автомашин зарах төлөвлөгөөтэй байгаа. Хуванцраас түлш гаргах технологийг үйлдвэрлэлийн хэмжээнд хүргэхэд дахиад хэдэн жилийн хугацаа бий. Гэхдээ тус төсөл хэд хэдэн компани, сангаас хангалттай санхүүжилт аваад байгаа гэнэ.

Одоо доктор Кюхнелын баг туршилтын хэмжээг өргөтгөж, илүү их хэмжээний хуванцрыг нэг дор хувиргах, бас ашиглах хуванцрын төрлийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа аж.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн