Эрдэнэс Таван Толгой ХК -иас олон нийтийн зөвлөл байгуулах, ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт явуулах болон нүүрсний гэрээтэй холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус компанийн захирал Б.Ганхуяг “”Эрдэнэс таван толгой” ХК 373 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Одоо цэвэр ашиг 131 хувийн гүйцэтгэлтэй байна. Компани санхүүгийн хувьд эрчимтэй өсч байна.2018 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн үр дүнгээр 1,072 хувьцааг амь оруулна. Иргэн бүрт ногдол ашиг тараана. IPO гаргасан ч, төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлсэн ч тараана. Энэ онд нийт 10.5 сая тонн нүүрс борлуулах төлөвлөгөөтэй. Улсын төсөвт 216 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Энэ маягаар ажлууд эрчимтэй явагдаж байна. Цаашид энэ ажлуудаа улам идэвхжүүлнэ. Засгийн газраас бидэнд чиглэл өгсөн. Өнөөдөр бид 9.5 сая тонн борлуулаад байна. Бид дахиад 4 сая тонн нүүрс борлуулах хэрэгтэй байна. Өнөөдрийн байдлаар 9 сая тонн нүүрс олборлосон. Компани нээлттэй  шилэн, ил тод болж байгаа” гэв.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн