Өөхийг уйлуулах шидэт 9 хүнсний бүтээгдэхүүн

Хэрэв та хөвсгөрүүдийн нэг бол жингээ хэрхэн хаях вэ гэж санааширч, элдэв мэдээлэлд толгойгоо гашилгаж, эсхүл тураах эм, бүтээгдэхүүн хэрэглэх үү гэж эргэлзэж суугаа бол наашаа түр анхаарлаа хандуулаарай. Ихэнх хүмүүсийн хувьд жингээ богино хугацаанд их хэмжээгээр хаях сонирхолтой байдаг нь нууц биш. Үүний тулд тураах эм, бүтээгдэхүүн сонгох нь элбэг. Тэгвэл эмнээс илүү шидтэй идэхэд л өөх хайлуулдаг шидэт есөн хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулъя.

1.Нэвс 

1127112016_Sept_12_Article-800x531-1 Өөхийг уйлуулах шидэт 9 хүнсний бүтээгдэхүүн

Нэвсийг байнга хэрэглэснээр биеийн байдал сайжирч, тамир тэнхээ дээшлэх, бодисын солилцоог хэвийн болгох, организмыг хорт бодис, хүнд металл, давснаас чөлөөлж цус бүлэгнэх явц үүсэх магадлалыг бууруулдаг. B, K витамины төрлүүд, төмөр, фтор, иод, фосфор, калий – овьёоснд байдаг ашигт, тэжээллэг бодисууд юм. Овьёосны нэвсийг ба овьёосны кашыг хэрэглэснээр организмаа ходоод гэдэс холбоотой асуудал ба цусан дахь сахарын агууламж багасахад ач холбогдолтой.

2.Мөөг

muug Өөхийг уйлуулах шидэт 9 хүнсний бүтээгдэхүүн

Бага хэмжээний D витамин нь турахад саад болдгийг шинжлэх ухааны судалгаа баталсан байдаг. Тиймээс энэ тухай бодох хэрэгтэй юм. Энэ витамины дутагдлыг мөөг маш сайн нөхдөг билээ. Ямар ч хоолонд нэмж болдог ба шөл, шарсан хоол болон энгийн хачиртай талханд ч хийж болно.

3.Тарвас

benefits-of-watermelon-800x416 Өөхийг уйлуулах шидэт 9 хүнсний бүтээгдэхүүн

Нарны илч, хөрсний шимийг тэр чигээр нь  шингээж авсан гэмээр уг жимс амт шимт нь ид бүрдэхийн хамт хүний бие организмд олон талын ашигтай амттан гэдгийг эрдэмтэн мэргэд тэмдэглэдэг байна. 90% ус, ердөө 6% чихэр гэдэг хүний биед тун ашигтай олон талын эрдэс ус өгдөг байна. А аминдэмийн эх үүсвэр төдийгүй, В төрлийн аминдэмийн иж бүрдэл, С аминдэм, хүний биеийн өсөлт хөгжилт, дархлааны системд тустай фолийн хүчил, хордлого тайлах хамгийн хүчтэй ликопин агуулдгаараа бусад үр жимснүүдийн дотроос онцгой, мэдрэлийн системийн хэвийн ажиллагааг хангаж, цусны улаан эдийг төлжүүлдэгээрээ хаадын жимс хэмээх алдар хүнэлийг олжээ.

4.Бөөрөлзгөнө

152155012 Өөхийг уйлуулах шидэт 9 хүнсний бүтээгдэхүүн

Бөөрөлзгөнө нь өөх хайлуулах нөлөөтэй жимсний энзимүүдийг агуулдаг. Хоолноос 30 минутын өмнө хагас аяга бөөрөлзгөнө идвэл гэдэс ходоодонд цатгалдсан мэдрэмж төрүүлнэ. Энэхүү жимс нь мөн бодисын солилцоог сайжруулдаг байна. 100 грамм бөөрөлзгөнд 44 ккал байдаг ажээ.

5.Ногоон хүнс

Green-Smoothie-with-Apple-Celery-and-Spinach Өөхийг уйлуулах шидэт 9 хүнсний бүтээгдэхүүн

Шим тэжээлээр баялаг тул маш хурдан хугацаанд өөхийг эрчимтэй хайлуулна.

6.Өндөг

fresh-organic-food-eggs-01-1 Өөхийг уйлуулах шидэт 9 хүнсний бүтээгдэхүүн

Өндөгөнд агуулагдах биотон хэмээх бодис нь бие дэх калорийг шатааж, түргэн хугацаанд турах нөхцлийг бүрдүүлдэг аж. Үүнээс гадна чанасан өндөг нь их хэмжээний уураг агуулах атлаа илчлэг багатай төдийгүй өл даадаг гэх шинж чанарууд нь турах дэглэмд төгс тохирдог юм. Харин тосонд хуурч шарах, майонез зэрэгтэй хольж идвэл эсрэгээрээ таныг таргалуулах тул үргэлж чанаж идээрэй.

7.Бүйлсний самар

almonds_nut_cracker.jpg.653x0_q80_crop-smart Өөхийг уйлуулах шидэт 9 хүнсний бүтээгдэхүүн

Бүйлс самар өдөр бүр иддэг хүн энэ төрлийн самрыг иддэггүй хэрнээ хоолны дэглэм барьдаг хүнээс хамаагүй хурдан хугацаанд жингээ хаядаг аж.

8.Тослог загас

download-4 Өөхийг уйлуулах шидэт 9 хүнсний бүтээгдэхүүн

Омега хүчил болон Витамин А-г их хэмжээгээр агуулдаг тул таны арьс болон үсэнд эерэг нөлөөтэй. Мөн өөхийг хайлуулдаг байна.

9. Нимбэгтэй ус

lemon-mint-water-1 Өөхийг уйлуулах шидэт 9 хүнсний бүтээгдэхүүн

Биед хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулж, арьсыг толигор болгох төдийгүй өөхийг маш хурдан задалж хайлуулах шидтэй юм.

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.