Ер бусын үзэгдэл судалдаг Ed, Lorraine Warren нарын Rhode арлын Perron-ны гэр бүлийн сүнс хоргодсон байшингийн судалгаанаас санаа авч хийсэн The Conjuring нээлтээ хийсэн даруйдаа кино жагсаалтыг орлогоороо тэргүүлсэн. Энэхүү киноны цуврал “The Conjuring 2” ба түүний үргэлжлэл болох “The Nun” энэ сарын 7-нд албан ёсоор дэлхий даяар зэрэг нээлтээ хийсэн даруйдаа шуугиан тарьж буй юм.
Урьдчилсан тооцоогоор 53.5 сая доллараар бүтсэн уг кино үзэгчдийн хүртээл болсон цагаасаа эхлэн АНУ-ын хамгийн өндөр орлоготой шинэ киноны жагсаалтыг гурван долоо хоног дараалан тэргүүлсэн “Солиотой баян Азиуд” инээдмийн киноны байрыг эзлээд байна.

“Гэлэнмаа” кино нь урьдчилсан байдлаар 131 сая долларын орлого олсон гэж таамаглаж буй юм. Хэдийгээр блокбастерт албан ёсоор дебют хийсэн ч мэргэжлийн шүүмжлэгчид болон үзэгчдийн шүүмжлэлийг аваагүй аж. Одоогоор нийт үзэгчдээс 28 хувийн эерэг сэтгэгдэл авсан гэж дурьджээ. Энэ нь киноны амжилт нь удаан үргэлжлэхгүйг харуулж буй ч Halloween ойртож байгаа учраас тэр болтол хүмүүсийн анхаарлыг татах боломжтой гэнэ. Энэхүү киноны үйл явдалд Румынд нэгэн залуу гэлэнмаа үхсэн хэргийг мөрдөхөөр Ватиканаас төлөөлөгч лам очих бөгөөд түүний ажилд өнгөрсөн үеийн хар дурсамж болон чөтгөрийн хүч саад болсноор киноны үйл явдал өрнөнө.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн