ШШҮХ-ийн нэр бүхий шинжээчдэд эрүүгийн хэрэг үүсгэн 30 хоногоор цагдан хорьжээ

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн нэр бүхий шинжээждэд Эрүүгийн хэрэг үүсгэжээ. Улмаар цагдан хорих саналыг прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлж, 30 хоног цагдан хорихоор болжээ. Өнгөрсөн даваа гаригт тус газрын Криминалистикийн шинжилгээний газрын дарга Д.Адилбаяр, ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нарыг 30 хоног саатуулах саналыг шүүх хэлэлцэн шийдвэрээ гаргажээ. Тодруулбал, Д.Адилбаяр, шинжээч Ж.Тамир нарыг 30 хоног саатуулахаар болсон бол ахлах шинжээч Э.Солонго, С.Сэлэнгэ нарт хилийн хориг тавьсан байна. Хэрэгт холбогдсон шинжээчид нь бичиг судлалын лабораторийн шинжээчид юм байна.

АТГ-аас цагдаагийн байгууллагатай хамтарсан ажлын хэсэг байгуулж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шалгалт явуулсны дагуу дээрх албан хаагчдад хэрэг үүсгэжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн