Модель Чэлси Смит хорт хавдраар таалал төгсжээ

“АНУ-ын мисс” болон “Ертөнцийн мисс-1995” тэмцээний ялагч, дуучин, жүжигчин, модель Чэлси Смит нас баржээ. 45 настай тэрээр жилийн өмнө элэгний хорт хавдартай гэж оношлогдсон байсан аж. Бүсгүй Пенсилваниа мужид ээжийнхээ гэрт таалал төгссөн талаар АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.

Чэлси Смит нь анх 1994 онд миссийн тэмцээнд оролцож гурван том тэмцээний титмийн эзэн болж байсан билээ. Тэрээр Техас мужаас хамгийн их амжилт үзүүлсэн мисс, гурван том тэмцээнд ялсан анхны өнгөт болон цагаан арьстны эрлийз юм. Чэлси угсаа гарлаасаа хэзээ ч ичдэггүй, дайчин зоримог байдлаараа бүсгүйчүүдэд үлгэр дуурайлал болж байсан билээ. Тэрээр “Ертөнцийн мисс” болсныхоо дараа моделиор ажиллаж, дуулж, кинонд тоглож, телевизэд хөтлөгч хийж байсан юм.

facebook-com-beautyqueenspictures Модель Чэлси Смит хорт хавдраар таалал төгсжээ

6ea_1536582088.2264 Модель Чэлси Смит хорт хавдраар таалал төгсжээ

 

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.