Apple компани iPhone ухаалаг гар утасны шинэ загвараа есдүгээр сард танилцуулахаар болжээ. Уг арга хэмжээг  Калифорни мужийн Купертино дахь шинэ байранд ирэх сарын 12-нд зохион байгуулахаар товложээ. Энэ удаагийн арга хэмжээний урилга дээр тойрог дүрсэлж, “тойрч цугларцгаая” гэсэн утгатай уриа бичсэн нь Apple компанийн тойрог хэлбэртэй шинэ офисын барилгыг илэрхийлсэн үү, эсвэл Apple Watch ухаалаг бугуйн цагны дугуй нүүртэй шинэ загвар гарах гэж байна уу гэсэн таамгууд гарахад хүргээд байна.

Apple компани жил бүрийн есдүгээр сард ямар нэгэн шинэ технологи, бүтээгдэхүүн танилцуулж, технологийн салбарт тэсрэлт хийдэг. Ингэхдээ өмнө нь  ямар бүтээгдэхүүн танилцуулах талаар нууцалдаг уламжлалтай.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн