Л.Оюун-Эрдэнэ гишүүн Г.Доржзодовыг шалгуулж, хариуцлага тооцохыг хүслээ

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Тагнуулын ерөнхий газарт гэрчийн мэдүүлэг өгчээ. АТГ-аас МАН-ынхан нэр холбогдсон “60 тэрбумын бичлэг”-ийг дахин шалгаж эхэлсэнтэй холбогдуулан түүнийг дуудсан байна.  Тэрбээр “60 тэрбумын бичлэг эвлүүлэг мөн эсэхийг эцэслэн тогтоох шаардлагатай. Хэрэв эцэслэхгүй бол олон улсын шүүхэд хандана. Энэ асуудлыг шалгахад маш их хугацаа орно гэдгийг Тагнуулын ерөнхий газраас илэрхийллээ. Ер нь дуулиантай байгаа том хэргүүдийг олон нийтээс нуухгүйгээр нээлттэй явахыг хүслээ. Хүмүүс мэдүүлэг өгснийхөө төлөө хохирдог жишээ олон байдаг. Тиймээс намрын чуулган нээгдэнгүүт мэдүүлэг өгсөн гэрч, аливаа зүйлийг олон нийтэд гаргаж тавьсан иргэдийн эрх ашгийг хамгаалах тал дээр анхаарч ажиллана” гээд Г.Дорзодовтой уулзсан гэдгийг онцлов.

Л.Оюун-Эрдэнэ гишүүн  “60 тэрбум”-ын хэргийг анх илчилсэн энэ гэх иргэн Г.Доржзодовыг худал мэдүүлэг өгсөн эсэхийг нь тогтоож, шаардлагатай бол хариуцлага хүлээлгэх ёстой хэмээн үзэж байгаа аж.  Цаашид хуулийн байгууллага зорилготойгоор нэг хэрэг нээдэг, хэн нэгэн хүн утасдаад хаалгадаг зэргийг зогсоох хэрэгтэй гэдгийг илэрхийллээ.

 

1 сэтгэгдэл

  1. Төрийн хүмүүсийг тагнаж бичиж цацаж бдг доржзодовыг ер нь шийтгэх хэрэгтэышдэ. Тэрбайтугай юмыг намынхан дотроо яридаг. Яг хэрэгжээд аваад өгөөд бгааг нотолсон биш. Энхболд төрийн 3 өндөрлөгийн нэг бсн тэр бол төрд халдсан хэрэг шүү. Женко эртнээс мөнгө өгч тэгж бичлэгийг авсан гсээн өрсөлдөгчөө унагах гэж. Үүнээс илүү яриаг АН ыхан дундын юм мэднэ тэгж яривал. Зүгээр батлагдаагүй яриагаар шоу хийхээ боль!!!

    Хариулах

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.