З.Баянсэлэнгэ 2020 оны сонгуульд дахин нэр дэвших үү?

СХД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр УИХ-ын гишүүн Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ албан тушаалаа урвуулан ашиглан улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан гэх. Түүнийг Барилга хот байгуулалтын яамны сайд байхдаа улсаас 972.4 сая төгрөг завшсан гэдгийг шүүхээс тогтоожээ.

Мөн уг хэргээ өөрийн биеэр хүлээсэн тул шүүхээс Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл хоёр дахь хэсгийг үндэслэн хорих ялыг хөнгөрүүлж тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх нэгжээр торгох шийдвэр гаргасан.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр гурван жилийн хугацаанд төрийн албанд ажиллах эрхийг нь хасаж 19 сая төгрөгөөр торгохоор болоод буй бөгөөд З.Баянсэлэнгэ энэхүү торгуулийг “төлөхгүй” гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр энэ тухай “Тухайн хүний ял шийтгэл хийсэн үйлдэлээ тохирсон байх ёстой. Энэ эрүүгийн хуулинд заачихсан зүйл шүү дээ. Надад үйлдсэн хэрэг байхгүй байхад яагаад би ял авах ёстой юм. Тэр торгууль гэх 20 сая төгрөг чинь надад бол ял байхгүй юу. Тэгээд би энэ ялыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас энэ мөнгийг төлөхгүй ээ, эцсийн шийдвэр гартал би явна аа.

Өнөөдрийг хүртэл би дуугүй байсан. Шүүх бас нэг арай эрүүл саруулаар юманд хандаж байгаа гэдэг талаасаа харзнаж, хүлээж байсан. Харамсалтай нь миний хүлээлт талаар өнгөрсөн. Магадгүй хүмүүс намайг баяжчихсан, идсэн, уусан, зайсанд байр авчихсан гэж сэрдэж байгаа байх. Тийм зүйл байхгүй. Түрээсийн байр л бий. Хойд хашаа байшингаа одоохондоо зараагүй байна” гэжээ. Тэр энэхүү асуудлаар эцсээ хүртэл тэмцэхээ мэдэгдсэн бөгөөд тухайн асуудал нааштайгаар шийдэгдвэл 2020 онд дахин нэр дэвшиж магадгүй ажээ.

 

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.