Д.Сарангэрэл сайд хүүгийнхээ найзыг Хөрөнгө оруулалтын газрын даргаар томилжээ

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өөрийн хүү Улам-Өрнөхийн жолоочоор ажиллаж байсан хүнийг Хөрөнгө оруулалтын газрын даргаар томилсон гэх асуудлыг АТГ-аас хянан шалгажээ. Тус яамны Бодлого төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө нь Эрүүл мэндийн сайдын төрсөн хүүтэй найз бөгөөд дээрх ажлын байрны саналыг түүнээс авсны үндсэн дээр томилогдсон нөхцөл байдал тогтоогдсон байна. АТГ-ын мэдээллээс үзвэл Д.Сарангэрэл сайдын хүү Х.Улам-Өрнөх өөрийн жолоочоор ажиллаж байсан Ө-г Эрүүл мэндийн яамны Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан тушаалд томилох шийдвэрийг ээжээрээ гаргуулсан байж болзошгүй юм.

ТӨБЗГ-ын Худалдан авах ажиллагааны газрын дарга Х.Улам-Өрнөх нь Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын үед уг албан тушаалд томилогдсон юм байна. ТӨБЗГ-ын Худалдан авах ажиллагааны газар нь төрийн өмчит хуулийн этгээдүүдийн худалдан авах ажиллагааг хариуцдаг хариуцдаг гол алба юм. Уг газраас төрийн өмчит хуулийн этгээдүүдэд зарлагдах тендерүүдийг хариуцан зохион байгуулдаг билээ.

157035 Д.Сарангэрэл сайд хүүгийнхээ найзыг Хөрөнгө оруулалтын газрын даргаар томилжээ

 

2 сэтгэгдэлтэй

  1. Эрүүл мэнд, боловсролыг улс төрөөс ангид байлгая.
    Энэ сайд ядаж амьдралдаа 1 хоног гэр бүлийн биш хүнийг сахиж үзсэн болов уу?
    Нэг л энэ салбарыг мэдэхгүй байгаа юм даа.

    Хариулах

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.