Ц.Даваасүрэн: “5.8 тэрбумын асуудалд холбоотой бол ажлаа өгөхөд би бэлэн”

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Эрчим хүчний удирдлагууд 5.8 тэрбумын тендерийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх мэдээллийг АТГ-аас өгсөн. Энэ мэдээллийн талаар тайлбар хиймээр байна. Эрчим хүчний салбарт ажилладаг хүмүүсийн үүсгэн байгуулсан таван компани тендерт орж, 5.8 тэрбум төгрөгийн ажил авсан мэдээлэл байгаа юм.

Тухайлбал, манай станцад инженер хийдэг хүн ч юм уу эсвэл түүний компани өөр газар ажилд авах асуудал байх гэж ойлгосон. Надтай ямар ч холбоогүй. Хэрвээ надтай холбоотой байвал ажлаа өгөхөд би бэлэн. АТГ-аас өгсөн мэдээлэлд миний нэр дурдагдаагүй. АТГ-ын сайдад байгаа мэдээлэлд ч нэр минь байхгүй гэдгийг хэлмээр байна. Ашиг сонирхлын зөрчил гэдэг нь үнэлгээний хороонд тухайн хүн орсон тохиолдолд гэж байгаа.

Түүнээс эрчим хүчний салбарт ажилладаг хүний компани энэ салбараас ажил авч болохгүй гэсэн зүйл байхгүй. Тухайн хүн тендерт оролцож байгаа тохиолдолд заавал мэдүүлэг өгөх ёстой. Ер нь 130 компани байгаа юм байна лээ. Уг нь АТГ энэ хүмүүсийг ажиллуулах уу, үгүй юу гэдгээ өөрсдөө шийдэх хэрэгтэй” гэжээ.

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.