Эмэгтэй сагсан бөмбөгийн төрлийн 5-8 байрыг тодруулах тоглолтууд өнөөдөр явагдах бөгөөд манай улсын шигшээ баг 11.00 цагаас Тайландын багтай тоглоно. Манай баг Азийн наадмын шөвгийн наймд үлдээд Хятадын Тайванийн багт хожигдсон юм.

Хэрвээ Тайландыг хожиж чадвал манай эмэгтэй сагсан бөмбөгчид Монголын сагсан бөмбөгийн түүхэнд Азийн наадамд үзүүлсэн хамгийн өндөр амжилтыг гаргаж, түүхэнд бичигдэх юм. Дөрвөн жилийн өмнө Инчеонд болсон Азийн наадамд манай эрэгтэй шигшээ багийн тамирчид шөвгийн наймд үлдэж, наймдугаар байрт орсон нь одоогоор манай сагсчдын оргил амжилт юм.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн