Зам,  тээврийн хөгжлийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн ч хуулийн дагуу зам тээврийн салбарыг хариуцсан хэвээр байна. Учир нь дараагийн сайд томилогдсоноор өмнөх сайдын бүрэн эрх нь дуусгавар болдог аж. Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын даргаар томилогдон ажиллаж байсан Т.Гомбосүрэн ажлынхаа үүдэнд бусдад зодуулж, амь насаа алдсан хэрэг  наймдугаар сарын 9-ний  орой гарсан. Энэ асуудлаар тэрбээр хэвлэл мэдээллийнхэнд тайлбар өгчээ.

“Тухайн хэргийн талаар ташаа мэдээлэл их гарсан. Талийгаач залуу хяналт шинжилгээ үнэлгээний газрын дарга буюу сайдын ажилд хамгийн их тус дэм болох ажлыг хийж байсан гэж хэлж болно. Яамны ажил хэр явж байгаад хяналт дүгнэлт шинжилгээ хийж түүнийх нь дагуу би үүрэг даалгавар өгч засаж залж явдаг чухал алба шүү дээ. Бид сайхан ажиллаж байсан. Намайг ажлаа өг гээд шахсан мэтээр л бичээд байгаа юм. Тийм юм байхгүй ээ.Талийгаач үнэхээр томоотой залуу байсан. Өгсөн үүрэг даалгаврыг  шуурхай гүйцэтгэдэг, зүтгэлтэй сайн  залуу байсан” тухай дурсан ярьжээ.

By updown

One thought on “ЗТХЯ сайд асан Ж.Бат- Эрдэнэ ажлаасаа чөлөөлөгдсөн ч салбараа хариуцсан хэвээр байна”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн