ШУТИС-ийн төлбөр хамгийн их нэмэгджээ

Монголд төрийн өмчийн 17 их, дээд сургууль бий. Үүнээс Монгол, Германы хамтарсан ашигт малтмал, технологийн сургууль, Төмөр замын дээд сургууль, Дорнод их сургуулиас бусад төрийн өмчийн их, дээд сургуулийн төлбөр 10-15.6 хувь нэмэгджээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас өгсөн мэдээллээр эдгээрээс сургалтын төлбөрөө хамгийн их нэмсэн нь ШУТИС аж.

Тус сургуулийн нэг кредитийн төлбөр 62000 төгрөг байсан бол 71700 төгрөг болжээ. Мөн МУИС-ийн нэг кредитийн төлбөр 99000 төгрөг байсан бол 115000 төгрөг болж, дунджаар 12.5 хувь нэмэгджээ. Харин хамгийн бага төлбөртэй нь Төмөр замын дээд сургууль бөгөөд нэг кредит нь 51600 төгрөг байна.

Түүнчлэн оюутны дотуур байрны төлбөр 400000-1100000 төгрөгийн үнэтэй байна. Мөн төрийн өмчийн бүх их, дээд сургууль дотуур байртай бол хувийн өмчийн сургуулийн 40 хувь нь дотуур байртай байдаг. Мөн эдгээр дотуур байранд оюутнуудын 20 хувь нь хамрагддаг ажээ.

1 сэтгэгдэл

  1. Чанаргуй мортлоо толбортэй хувийн сургууль нэртэй монго босгогчидийг яах бэ Жилийн бух хугацаанд элсэлт авч монго цуглуулдаг Арай материаллаг бааз,боловсон хучин,лабортортой инженер бэлтгэдэг сургуулийн толбор нэмэгдэхэд УНЭ ДАГАЖ ЧАНАР байх естой

    Хариулах

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.