БНХАУ-ын Засгийн газраас Баян-Өлгий аймагт нэг сая юаний тусламж үзүүлэхээр болжээ. Энэ мөнгийг аймгийн удирдлагууд  орон нутгийн нийгэм, эдийн засаг, гадаад харилцааг хөгжүүлэхэд зарцуулахаар төлөвлөж байгаа юм байна.

Өнгөрсөн баасан гаригт тус улсын Гадаад хэргийг сайд Ван И аймгийн удирдлагуудтай уулзаж, нөхцөл байдалтай танилцсан юм. Түүнтэй хамт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар оролцжээ. Уулзалтын үеэр талууд махны экспортыг сэргээх, хилийн боомтуудын чадавхийг нэмэгдүүлж, үйл ажиллагааг нь сайжруулах, хил орчмын бүс нутгуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг асуудлуудаар харилцан санал солилцсон байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн