Н.Байгалмаа: Миний зүдэрч яваа бичлэгийг хараад ”Уйлдаг байлаа” гэх хүн ч таарав

Тэмээтэй аялагч Н.Байгалмаагийн аялал хэсэг хугацаанд саатсан ч цааш Шинжаан Монголын нутагт үргэлжилж буй билээ. Эх орныхоо хилийн дээсийг алхсан хэдий ч элэг нэгт ахан дүүсийнхээ дунд яваа тэрбээр “Монгол хүний сэтгэл гэж ийм байдаг байна. Миний хээр яваа, зүдэрч яваа бичлэгийг хараад уйлдаг байлаа гэж Дундад улсад амьдардаг Монголчууд хэлж байв.

Энэ нутагт Торгууд,Өөлд, Дөрвөд, Чахар, Захчин ,Урианхай хүмүүс байх юм. Очсон газар бүрд баяр хөөр, дуу хуур, найр наадам. Би бүгдийг Монгол улсад ирээрэй гэж урьсан….Гэвч Шинжаан Монголчууд эх орноосоо гарч чадахгүй 3 жил гаруй болж байна…Тэдний паспортыг нь улс хураагаад авсан ба одоо нэг жил хүлээвэл Монгол улсад очих боломж нээгдэнэ гэж байна.

Эндэх дотоодын бослого үймээнээс болоод ийм арга хэмжээ авсан юм байна” хэмээсэн байна. Хил давахаасаа өмнө багагүй асуудал, маргаан дэгдээгээд байсан тэрээр харин Ар Монголчууддаа ихэд гомдсон бололтой “Голомт Монголд минь надад хошуу нэмж загнаж,гүтгэж,доромжлолоос илүү зүйл амссангүй” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.

39249649_2087623511311961_2067046057371500544_n Н.Байгалмаа: Миний зүдэрч яваа бичлэгийг хараад ”Уйлдаг байлаа” гэх хүн ч таарав

39227107_2087623887978590_4230399107019046912_n Н.Байгалмаа: Миний зүдэрч яваа бичлэгийг хараад ”Уйлдаг байлаа” гэх хүн ч таарав

 

 

5 сэтгэгдэлтэй

  1. Балай авгай минь чи буцаагүй байгаа юу уу?
    Тэмээ мал зовоохоо боль. Чи ч яахав тэнэг хүүхэн. Хүний нутагт тэмээнүүдээ маханд өгчихөөд ирнэ биз. Тэмээ ухаантай амьтан даа. Сүнс нь чамайг зовоох болно

    Хариулах
  2. Увс хүүхэн гуай өөрөө ямар бн бусад чинь тэгж хандана. Эхлээд өөрийгөө бага ч болов засчих. Чиний худал хуурмаг зан худалч чигь хэтрээд бн!!!

    Хариулах
  3. Амжилт хүсье. Зүгээрээ, бусадыг хэлснийг бүү тоо. Өөрийн зөв гэж зорьсон л бол тэр зүйлээ дуустал хий.Суусан цэцнээс явсан тэнэг нь илүү.

    Хариулах
  4. Амжилт хүсье. Зүгээрээ, бусадыг хэлснийг бүү тоо. Өөрийн зөв гэж зорьсон л бол тэр зүйлээ дуустал хий.Суусан цэцнээс явсан тэнэг нь илүү.

    Хариулах

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.