Өвөрмонголд “Чингис хаан” нэртэй агаарын тээврийн компани байгуулжээ

БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Оронд “Чингис хаан” нэртэй агаарын тээврийн компани  байгуулагджээ.Тус компани дотооддоо үйлдвэрлэсэн “ARJ21” тийрэлтэт онгоцоор ирэх жилээс анхны нислэгээ хийж эхлэх юм байна. Компанийн удирдлагууд ирэх таван жилийн хугацаанд 25 нисэх онгоцтой болохоор төлөвлөөд байгаа аж.

“Чингис хаан” агаарын тээврийн компани байгуулах зөвшөөрлийг гуравдугаар сард БНХАУ-ын Иргэний агаарын тээврийн удирдах газраас авсан бөгөөд тус компани нисгэгч, үйлчлэгч, засвар үйлчилгээний техникч гээд мэргэжлийн багыг бүрдүүлсэн байна.

Компанийн гаргасан төлөвлөгөөний хүрээнд бид ирэх таван жилийн хугацаанд ӨМӨЗО-ны 40 цэгийг холбох агаарын 60 маршрутын дагуу нислэг үйлдэнэ гэж Хао мэдэгдсэн байна. Мөн тэрбээр, компани найман жилийн дараа 50 нисэх онгоцтой, 150 чиглэлд нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд цаашдаа олон улсын нислэг үйлдэх зорилготой байна гэж мэдэгдэв.

ӨМӨЗО-нд нисэх онгоцны 28 буудал үйл ажиллагаа явуулдаг байна. БНХАУ-ын Арилжааны нисэх онгоцны корпорацийн үйлдвэрлэсэн “ARJ21” нисэх онгоц нь 78-90 хүний суудалтай, 3700 км урт зам туулах хүчин чадалтай ажээ.

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.