Наполеон Бонапартын ЯЛАГДАЛ хүлээсэн шалтгаан

Францын нэрт цэргийн жанжин Наполеон Бонапартыг мэдэхгүй хүн үгүй. Эрдэмтэд түүнийг европын түүхийг өөрчилсөн томоохон тулаанд ялагдах болсон гол шалтгааныг галт уулын дэлбэрэлттэй холбон тайлбарлажээ. Индонезид болсон хүчтэй дэлбэрэлтийн нөлөөгөөр  үүссэн чийглэг, усархаг нөхцөл байдал эзэн хааны хүчнийг сулруулхад ихээхэн нөлөөлсөн аж.

Тулаан болохоос хоёр сарын өмнө Сумбава арлын Тамбора галт уул дэлбэрэхэд 100,000 орчим хүний амь үрэгдэж, их хэмжээний үнс тортгийг 100 км хүртэл өндөрт цацсанаар цэнэгжсэн үнсний ширхэгүүд агаарын ионосферийн давхаргад хүрч, цахилгаан гүйдлийн “богино холболт” маягийн үзэгдэл үүсгэсэн байна. Улмаар асар их үүлсэн бүрдүүлсэн гэж Лондоны Империал Коллежийн судлаачид дүгнэжээ.Ингэж бүрэлдсэн хурын их үүлс Европыг нөмөрснөөс хүчтэй аадар бороо орж, Францын эзэн хааны тулалдах хүчийг үлэмж хэмжээгээр сулруулсан байна. Судлаачид ийм дүгнэлтэд хүрэхийн өмнө компьютер загварчлал ашиглан галт уулын дэлбэрэлтийг зохиомлоор үүсгэн туршижээ.

Доктор Йенж “Виктор Хюго ‘Шоовдорлогдсон хүмүүс’ романдаа Ватерлогийн тулааныг ‘Цаг улиралдаа тохиромгүй их үүлс тэнгэрт хуралдсан нь дэлхийг сүйрүүлэхэд ч хангалттай байлаа’ гэж дүрсэлсэн байдаг аж.

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.