Хотын дарга С.Батболдыг АТГ-т шалгуулахаар болов

Хуульч Г.Нацагдорж Улаанбаатар хотын захирагч  Су.Батболдыг АТГ-т  шалгуулахаар нотлох баримтуудыг өнөөдөр АТГ-т өглөө. Түүнд хотын даргыг  “Макс” группын эзэн Д.Ганбаатарын газрын төлбөрөө төлөөгүйгээс эзэмших эрх нь цуцлагдсан 70 га газрыг буцаан олгохдоо авлига авсан байж болзошгүй гэсэн буруутгах үндэслэл байгаа аж. Энэ талаар хуульч Г.Нацагдорж хэлэхдээ

“Хуучин улсын наадмын хурдан морины барианы газар байсан Яармагийн урд дэнжид морин тойруулга байгуулах зорилгоор 2000 онд 70 га газрыг Д.Ганбаатар авсан байдаг. Гэтэл олон жил төлбөр төлөөгүйн улмаас уг газрын зөвшөөрлийг 2015 онд цуцалсан байгаа юм. Харин Су.Батболдын 2018 оны А/726 тоот тушаалаар ХУД-ийн 5-р хороо, Яармагт байрлалтай дээрх 70 га газрын 54,1 га-г “Макс” Ганбаа-д ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр дахин олгосон байна.

Үлдсэн 15 га газраас 2,2 га газрыг өөрийн шадар туслах Э.Анарын нэр дээр, мөн 2,2 га-г Б.Оюун-Эрдэнэд олгосон байна. Эдгээр газар олголтуудыг нэг тушаалаар л шийдчихсэн нь авлига авсан байж болзошгүй гэх хардлага дагуулж байгаа юм. Э.Анар нь нийслэлийн засаг даргын шадар туслахаар ажилладаг, 25 настай төрийн албан хаагч. Түүнд Хан-Уул дүүргийн 5-р хороонд 2,2 га газар чухам ямар зориулалтаар хэрхэн авсныг мэдээлэх хэрэгтэй” гэж тайлбарласан юм.

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.